Нью-Йорк хот Зул сарын гацуураа угтан авлаа

Christmas-Season-in-New-York-Rockefeller-TreeНью Йорк хот Зул сарын гол чимэглэл болох гацуур модоо ёслол төгөлдөр “угтан авчээ”. Гацуурыг Нью Йорк хотын замын цагдаагийнхны тусламжтай “Rockefeller Plaza” төвийн урд байрлуулжээ.

12 тонн жин, 24 м өндөр модыг Нью Йорк хотын төвд Зул сарын гацуур чимэглэж ирсэн 90 жилийн түүхэнд анх удаа Мэрилэнд мужаас авчирсан байна.

Зул сарын бэлэг тэмдгийн нэг болсон гацуурыг 35 м урт тэвш бүхий машинаар тээвэрлэхэд хоёр хоног зарцуулжээ. Ачааны машиныг хэд хэдэн тусгай техник, цагдаагийн машин дагалдсан байна. 85 настай модыг Элктон хот орчмоос арваннэгдүгээр сарын 11-нд тайрчээ. Үүний тулд Нью Жерси, Мэрилэнд мужаас зөвшөөрөл авсан байна.

Гацуур модыг 50 мянга гаруй өнгө өнгийн гэрлэн чимэглэлээр чимж, оройд нь “Swarovski” компанийн чадварлаг урчуудын хийсэн 400 кг жинтэй болор одыг байрлуулах аж.

Нью Йоркийн Зул сарын гацуурын гэрлийг арванхоёрдугаар сарын 1-нд асааж, нэгдүгээр сарын 16-ныг хүртэл хотын оршин суугчдын нүдийг баясгах юм.

“Rockefeller Plaza” төвийн урд Зул сарын гацуур засах уламжлал 1930-аад оны эхээр тогтжээ. Тус төвийг барьж байсан барилгачид 1931 онд анх барилгын талбайд гацуур мод зассан түүхтэй. Тухайн үед зургаан м өндөр модыг цаасан чимэглэл, ойн жимсээр чимж байв. Нью Йоркийн Зул сарын гол гацуур модыг анх 1933 онд гэрлэн чимэглэлээр гоёж эхэлжээ.


Нью-Йорк хот Зул сарын гацуураа угтан авлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.