2022-06-29 09:20
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Хүмүүс Оддын амьдрал

Билл Гэйтс болон Мелинда Гэйтс нарын ханилсан түүх

munkhzul munkhzul
2021-11-16
0 0
0

bb8e7b9f93fa624d570d9b61b9a26ea6

Майкрософт (Microsoft)-ийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гэйтс өөрийн гэргий Мелиндатайгаа 1994 онд гэрлэж байжээ. Өнөөдөр тэдний хамтран байгуулсан “Bill & Melinda Gates” сангийн хөрөнгийн хэмжээ 40 тэрбум ам.долларыг даваад байна. Бусад хосуудын ханилсан түүхтэй нэгэн адил шинэхэн компаний эзэн залуу болон түүний ажилтан нарын хайрын түүх үнэхээр сонирхолтой агаад сэтгэл татам аж.

1987 онд Дюкийн их сургуулийг дөнгөж төгссөн Мелинда Френч(Melinda French) “Майкрософт” компанид ажилд орж, үйлдвэрлэлийн менежерийн үүргийг гүйцэтгэх болжээ. Тэр жил нэгэн удаа компаний ажилтнууд нийтээрээ салхинд гаран цайлж байх үед ерөнхий захирал Билл Гэйтс түүн дээр ирэн хэд хоногийн дараа хамт оройн зоог барьж болох эсэхийг асуусан байна. Харин Мелинда “Хэтэрхий тулгамдуулсан асуулт байна” хэмээн хариулж байжээ.

Гучаад жилийн өмнөх энэхүү явдлаас хойш олон зүйл өөрчлөгдөж Билл, Мелинда хоёр амьдралаа холбон өдгөө гурван хүүхэдтэй болжээ. Тэдний нийт хөрөнгө 98.1 тэрбум ам.доллар болж, өөрсдийн нэрэмжит сайн үйлсийн байгууллагынх нь сангийн хэмжээ 50.7 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Салхинд гарч байх үедээ Мелинда Биллд утасны дугаараа өгөөд бодсон өдрийнхөө өмнөхөн нь залгаарай гэж захижээ.

Гэтэл Билл тэр орой нь түүн рүү залгаад “Хэт тулгамдуулчихав уу?” хэмээн ёжлонгуйгаар асуусан байна.

Мелинда, Билл нар долоон жил үерхснийхээ дараа гэрлэжээ. Харин ээж нь энэ явдалд эхэндээ дургүйцэнгүй хандаж байсныг Мелинда дурссан байдаг.

Тэд харилцаагаа нууцлахыг эрхэмлэж байсан бөгөөд хувийн амьдралд нь хүндэтгэлтэй хандахыг хамтран ажиллагчид болон гэр бүлийнхнээсээ хүсдэг байжээ.

“Одоо бодоход Билл тэр үед их сургуульд хамт сурдаг найз шиг л байдаг байж дээ. Би түүнийг хүндэлдэг, тэр ч намайг хүндэлдэг байлаа” гэж Мелинда дурссан байна.

“Түүний гайхалтай оюун ухаанаас гадна сониуч занд нь би татагдсан. Бас тэр хошин шогийн мэдрэмж өндөртэй. Үүнд нь би их дуртай” гэж Мелинда ярьжээ.

Сүй тавьсныхаа дараа 1993 оны сүүлчээр Билл, Мелинда хоёр Африк руу аялжээ. Тэнд хос хоёр туйлын ядуу хүмүүстэй олон удаа таарсан аж.

Занзибар аралд далайн эргээр алхаж явахдаа тэд сайн үйлсийн аян явуулж бусдад туслах тухай ярилцжээ.

Үүний дараачаас “Bill & Melinda Gates” сангийн үндэс суурь тавигдаж эхэлжээ. “Бид ийм их хөрөнгөтэй байхад өөр хэдэн тэрбум хүн тийм байдалтай амьдарч байгаа нь шударга бус санагдсан” гэж Мелинда бичиж байв.

Хосууд 1994 онд Хавайн “Manele Bay” зочид буудалд хуримаа хийжээ. Хуримын ёслолд нэг сая долларын зардал гарсан аж.

Хуримыг хаалттай байдалд хийхийн тулд Билл зочид буудлын бүх өрөө болон арал дээрх бүх нисдэг тэргийг захиалж урилгагүй зочин ирэхээс сэргийлсэн байна.

Биллийн эцэг эх хос хоёрт зэрэгцэж суугаад тэнгэрийн хаяа руу харж буй хос шувууны баримлыг бэлэглэж байжээ. Тэр баримлын талаар Мелинда “Манай гэрийн үүдэнд байж л байгаа” хэмээн дурсжээ.

Дараа жил нь хосуудын амьдрах тансаг харш “Xanadu 2.0” Вашингтон мужийн Мединад баригдаж дууссан байна. Харшийн үнэ 2016 оны байдлаар 124 сая ам.доллар байв.

Хосууд хоёр охин, нэг хүүтэй бөгөөд хүүхдүүдээ 14 нас хүртэл нь гар утас хэрэглүүлээгүй байна.

Билл, Мелинда нар хүүхдүүдээ католик дэг жаягаар хүмүүжүүлжээ.

Тэд хүүхдүүддээ багад нь Сэм МакБратнигийн “Чамд хичнээн их хайртай гээч”-с эхлээд Рэй Брэдбөрийн “Fahrenheit 451” хүртэл маш олон төрлийн ном уншиж өгдөг байв.

Гэр бүлийн асуудлыг шийдвэрлэхэд түүний эхнэр л удирдан чиглүүлдэг гэдгийг Билл Гэйтс онцолжээ.

Гэйтсийн хүүхдүүд тус бүртээ 10 сая ам.долларыг залгамжлан авах бөгөөд гэр бүлийн 98.1 тэрбум ам.доллараас үлдсэн бүх хөрөнгө буяны үйлст хандивлагдах юм байна.

“Бид хоёр хүүхдүүддээ хүссэн юмаа хийх боломжийг олгодог ч их мөнгө өгөөд байдаггүй” гэж Билл ярьжээ.

Мелиндагийн өгүүлснээр түүний нөхөртэйгээ харилцах харилцаа цаг улирах тусам өөрчлөгджээ. “Он жил ирэх тусам бид хоёр яг л ижил тэгш болцгоосон” хэмээн тэрээр ярьсан байна.

Тэд анх сангийн үйл ажиллагаагаа эхэлж байхад Билл “Майкрософт”-оосоо хамааралтай хэвээр байжээ.

Харин өнөөдөр тэд сандаа эн тэнцүү хамтран ажиллаж байна. Хийсэн бүхнийг нь үнэлж тэр хоёрыг 2016 онд Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонгоор шагнажээ.

Тэр хоёр ажлаа аль болох эмх замбараатай, нэг нэгэндээ урам өгсөн, тэнцвэртэй байдлаар хийхийг эрмэлздэг аж.

Хосуудын дунд маргаан гарахад хэрхэн зохицуулдгийг сонирхсон асуултад Мелинда хөгжилтэйгөөр “Бид хоёр хэзээ ч санал зөрөлддөггүй” гэж хариулсан байна.

“Гэр бүлийн суурь үнэ цэнэ болон нэг нэгэндээ итгэх итгэл, нээлттэй байдлыг эрхэмлэх замаар бид хоёр маргаан гарахаас сэргийлдэг” гэж тэрээр нэмж өгүүлжээ.

Тэдэнтэй ойр дотно байдаг тэрбумтан Уоррен Баффет Биллийг тодорхойлохдоо “Мэдээж үнэхээр ухаалаг. Гэхдээ ерөнхийд нь харвал Мелинда түүнээс арай илүү” гэж хэлж байжээ.

Харин ажил төрлийн асуудал дээр Билл Мелиндаг тодорхойлохдоо “Байгууллагын амин зүрх л гэсэн үг” гэж бичжээ.

“Хүн бүр эрүүл бөгөөд үр өгөөжтэй амьдрах эрхтэй гэж Мелинда бид хоёр боддог. Иймд гайхалтай хамтрагч нарынхаа дэмжлэгээр бид хоёр хэцүү амьдралтай байгаа хүн бүрт туслах бүтээлч аргыг олохоор ажиллаж байна” хэмээн Билл Гэйтс бичжээ.

https://www.caak.mn/view/8288900/
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ
Оддын амьдрал

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

munkhzul
2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА
Оддын амьдрал

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

munkhzul
2022-06-28
@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна
Видео мэдээ

@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

munkhzul
2022-06-27
Брэд Питт Франц дахь эдлэн газраасаа нэг жилийн турш АЛТ хайжээ
Оддын амьдрал

Брэд Питт Франц дахь эдлэн газраасаа нэг жилийн турш АЛТ хайжээ

munkhzul
2022-06-27
Найз залуугаасаа салсан Кендалл Женнер нүцгэн зургаа ДЭЛГЭВ
Оддын амьдрал

Найз залуугаасаа салсан Кендалл Женнер нүцгэн зургаа ДЭЛГЭВ

munkhzul
2022-06-27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна
Видео мэдээ

PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

munkhzul
2022-06-28
0

Цааш унших
Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

2022-06-28
Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

2022-06-28
Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

2022-06-28

Санал болгож байна

ФЭЙСБҮҮК ХААГДАХ УУ?
Мэдээ

ФЭЙСБҮҮК ХААГДАХ УУ?

2018-01-22
Эмэгтэйчүүдийн дургүйг хүргэдэг эрчүүдийн 10 зан
Зөвлөгөө

Эмэгтэйчүүдийн дургүйг хүргэдэг эрчүүдийн 10 зан

2015-08-20
Энэ зуны ТЭСРЭЛТ Sensation BLACK 2018 партиндаа бэлэн үү?
Мэдээ

Энэ зуны ТЭСРЭЛТ Sensation BLACK 2018 партиндаа бэлэн үү?

2018-05-28
Дэглэм барих үед гаргадаг нийтлэг 8 алдаа
Зөвлөгөө

Дэглэм барих үед гаргадаг нийтлэг 8 алдаа

2018-09-22
Тун удахгүй манай улс бүрэн цахимжсан номын сантай болно
Tехнологи

Тун удахгүй манай улс бүрэн цахимжсан номын сантай болно

2014-04-23
Монголын хүүхэд залуучуудын заавал унших номын жагсаалт
Зөвлөгөө

Монголын хүүхэд залуучуудын заавал унших номын жагсаалт

2013-03-14
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In