Канье Уэстийн шинэ амрагаар тодорсон модель бүсгүйтэй танилц!

884b5d88807c65868f49fbd15014d7c4

Энэ оны эхэнд дуулиан шуугиантайгаар салж байсан Канье Уэст, Ким Кардашьян нар эргэн нийлэх гэж байгаа талаар сүүлийн үед Америкийн хэвлэлүүд ам уралдан бичиж байв. Харамсалтай нь энэхүү цуу ярианд цэг тавьж, хосууд зэрэг шахуу шинэ амрагуудтайгаа папарацийн дуранд өртжээ.

Кимийн хувьд “Saturday Night Live” шоуны хөтлөгч, өөрөөсөө 14 насаар дүү Пит Дэвидсон хэмээх залуутай байнга хамт явж харагдах болсон. Харин Каньегийн хувьд Винетриа хэмээх модель бүсгүйтэй хамт сагсан бөмбөгийн тоглолт үзсэн нь сэтгүүлчдийн анхаарлыг татжээ.

 

“Page Six” сайтын мэдээлснээр алдарт рэппер болон 22 настай инстаграмын модель хоёр болзоод багагүй хугацааг өнгөрүүлсэн гэнэ.

Шинэ хосууд Миннеаполис хот дахь Каньегийн үүсгэн байгуулсан “Donda Academy” сагсан бөмбөгийн сургуулийн анхны тоглолтыг хамтдаа үзсэн нь энэ аж.

 

 

1999 онд төрсөн Винетриа нь модель хийдэг, Инстаграм дээр 415 мянган дагагчтай гэдгээс өөрөөр хүмүүст төдийлөн танигдаагүй нэгэн.

 

 

44 настай Канье, 41 настай Ким нар дахин нийлэх гэж байгаа гэсэн цуу яриа гарсан шалтгаан нь рэпперийн өөрийн ярианаас үүдэлтэй. Саяхны нэгэн ярилцлага дээр тэрээр “Ким миний эхнэр хэвээрээ шүү дээ. Бичиг цаасны ажил дуусах болоогүй. Надад бол энэ тоглоом биш. Хүүхдүүд маань аав ээжийгээ эргэн нийлээсэй гэж хүсч байгаа” хэмээн ярьсан юм.

 

 

Ким Кардашьянаас салсныхаа дараа Канье хэд хэдэн бүсгүйчүүдтэй нэр холбогдоод амжсаны нэг нь Оросын алдарт модель Ирина Шейк байв. Тэгвэл тэдгээр бүсгүйчүүдээс үнэхээр Каньетэй болзсон нь ганцхан Винетриа болж байна.

 

 

Инстаграм дээрээ ердөө 18 зурагтай Винетриа одоохондоо “нууц хатагтай” хэвээр байгаа ч хэрэв сэтгэлзүйн тогтворгүй байдлаараа алдартай рэппер эртэй харилцаагаа үргэлжлүүлж чадвал түүний талаар бусад олон мэдээллүүд ил болох нь дамжиггүй биз ээ.

 

 

 

https://www.caak.mn/view/8288889/

Канье Уэстийн шинэ амрагаар тодорсон модель бүсгүйтэй танилц!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.