Хөлдсөн ухаалаг утсыг зөв гэсгээх арга

smartphone-cold
ТИС-ийн Ухаалаг мэдээллийн аюулгүй байдлын системийн тэнхимийн дэд профессор Евгений Кашкин ухаалаг гар утсыг хүйтэнд ашиглах нь ашиглалтын хугацааг богиносгодог гэж хэлэв. Юуны өмнө ухаалаг утасны эмзэг байдал нь тэдгээрийн зайтай холбоотой байдаг. Учир нь үйл ажиллагааны зарчим нь цахилгаан химийн урвал дээр суурилдаг. Температур буурах үед зайн доторх үйл явц удааширч, цэнэг нь хурдан унадаг. Энэ асуудлыг эрчим хүчний хэрэглээг багасгах, жишээ нь ашиглахгүй байгаа функцүүдийг унтраах замаар шийдэж болно гэж шинжээч тайлбарлав. Температур унахад үүсдэг конденсац, чийг нь ухаалаг утсанд аюултай.
“Бид цахим төхөөрөмжийн тухай ярьж байгаа тул ийм гадны хүчин зүйлүүд нь утсыг эвддэг. Тиймээс тусгай хамгаалалтын силикон гэрийг ашиглахыг зөвлөж байна. Дулаан дамжуулалт багатай тул силикон нь ухаалаг утас болон хүрээлэн буй орчны температурын зөрүүг багасгаж, улмаар конденсац үүсгэхгүй” гэж Е.Кашкин анхааруулав. Мөн тэрбээр “гаднаас орж ирээд шууд утсаа цэнэглэж болохгүй. Тасалгааны хэмд хагас цаг байлгах хэрэгтэй” хэмээн зөвлөж байна. Хүйтэн цаг агаарт ухаалаг утас ашиглах нь ашиглалтын хугацааг богиносгодог тул гадаа чихэвч, ухаалаг цаг ашиглах нь зөв гэж Е.Кашкин нэмж хэлэв.
Эх сурвалж: www.lenta.ru

Хөлдсөн ухаалаг утсыг зөв гэсгээх арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.