Ким Сун Хогийн сурталчилгааг сэргээснээр орлого нь огцом нэмэгдэв

kim_seon-ho_1511-800x500

Өмнөд Солонгосийн  худалдааний “11street ” сайт жүжигчин  Ким Сун Хогийн устгасан сурталчилгааг сэргээснээр  захиалга нь огцом нэмэгдэж, 200 тэрбум вон олсоноо мэдээлжээ.  “Төрсөн нутаг Ча Ча Ча” романтик киноны од Ким Сун Хог  найз бүсгүйгээ “хуурч” үр хөндүүлсэн гэх дуулианаас болж  иргэд түүнийг бойкотлоод байсан тул энэ их гэнэтийн зүйл болж өнгөрөв.

Ким Сун Хогийн зураг сайт дээр гарч ирмэгц арваннэгдүгээр сарын 11-ний өглөөний 9:00 цагт борлуулалт ердөө нэгхэн цагийн дотор 21 тэрбум вон хүрч, ганц цагийн дотор хамгийн их гүйлгээ хийгдсэн рекордыг тогтоосон аж. Өмнө нь тус компани 35 настай залууг сурталчилгааны модель болгосныг зарим хэрэглэгчид бойкотлоод байв.

Жүжигчний экс найз охин нь өнгөрсөн аравдугаар сард нэрээ нууцалсан пост байршуулж, өөрийг нь худал хэлж үр хөндүүлэн удаа дараа зүй бус харьцсан гэх мэт мэдээллүүдийг цацсан. Улмаар Ким Сун Хотой хамтран ажилладаг компаниуд нь  түүнийг модель, нүүр царай болгохоос татгалзаж эхэлсэн юм. Энэхүү дуулианаас шалгаалан тус сайт болон өөр олон брэнд, компани  Ким Сун Хогийн тоглосон реклам, сурталчилгааны хуудсыг устгаад байв. Харин түүний буруугүй нь нотлогдсоноор нэр хүнд нь эргэн сэргэж, зар сурталчилгаа, рекламуудыг нь сэргээн цацах болжээ.

ЭХ СУРВАЛЖ: MALAYMAIL


Ким Сун Хогийн сурталчилгааг сэргээснээр орлого нь огцом нэмэгдэв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.