Билл Гейтсийн экс эхнэр Өмнөд Африк руу явжээ

55_big

“Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс болон түүний түүний эхнэр Мелинда Гейтс нар 27 жилийн хамтын амьдралдаа цэг тавьсан билээ. Тэд салалтын шалтгаанаа “Бид цаашид хосуудын хувиар амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Харилцааныхаа талаар удаан бодож, ярилцаж, хадгалж үлдэхийн төлөө их хүчин зүтгэл гаргасны эцэст салахаар шийдлээ” гэсэн юм.

Билл Гейтс ажил дээрээ өөр бүсгүйчүүдтэй сээтгэнэж, бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн наймаалсан хэрэгт холбогдсон санхүүч Жеффри Эпштейнтэй найзалж байсан зэрэг нь салалтын бас нэгэн шалтгаан болжээ. Reuters агентлагийн мэдээлснээр Билл, Мелинда нар өнгөрсөн наймдугаар сард хөрөнгөө хувааж, албан ёсоор салсан байна.

Тэгвэл Мелинда Гейтс Билл Гейтсээс салаад Өмнөд Африк руу явсан аж. Мелинда ууланд алхаж байгаа зургаа цахимд байршуулаад “Явган алхалт бол амарч тайвшрах, хөдөлгөөн хийх сайхан аргуудын нэг. Энэ бол Кейптаун. Өмнөд Африк” гэж бичсэн байжээ.


Билл Гейтсийн экс эхнэр Өмнөд Африк руу явжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.