“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа

287343-19112021-1637288730-1320788151-285519-09102021-1633758076-2110146128-borteujin-600x422

70 дахь удаагийн “Дэлхийн Мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар шалгарсан уран нугараач А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа.

А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн. Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй.

Уран нугараач А.Бөртэ-Үжин нь 2017 онд Өмнөд Солонгос улсад зохиогдсон “Miss Supertalent of the World” тэмцээнд оролцон нэгдүгээр байр, 2018 онд Мьянмар улсад зохион байгуулагдсан “Miss Grand International ” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан түүхтэй юм.

Харин уран нугаралтаар Герман, Япон, Арабын Нэгдсэн Эмират улс Дубай, Франц, Сингапур, Солонгос, Хятад, Хонгконг, Турк, Швед зэрэг орнуудаар аялан тоглолт хийж, эх орноо сурталчилж байжээ.

“Дэлхийн мисс” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож буй миссүүд жил ирэх тусам амжилтаа ахиулсаар байгаа. Тодруулбал, 2016 онд мисс А.Баярцэцэг шилдэг 11-т, 2017 онд мисс Ц.Энхжин шилдэг 15 миссийн нэгээр тодорсон бол, 2018 онд мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарч, дэлхийн тайзан дээр Монгол өв соёлоо сурталчилсан төдийгүй түүний санаачилсан сүрьеэгийн эсрэг төслийг Хятадын тэргүүн хатагтай дэмжиж, 100 мянган юанийн хандив өргөж байсан.

Харин 2019 онд “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс М.Цэвэлмаа “Зорилго бүхий гоо сайхан” номинацийн топ 10-т шалгаран Монгол Улсын амжилтыг шинэчлэн тогтоосон.

“Дэлхийн мисс” тэмцээн нь 1951 оноос хойш 70 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйг нэрлэсэн олон улсын арга хэмжээ юм. Тус тэмцээний зорилго нь олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжихэд оршдог ба оролцогч миссүүдийн хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн төслүүд нь тухайн нийгмийн тулгамдсан асуудлуудад гарц, шийдэл, дэмжлэг болж байдаг. “Дэлхийн мисс” тэмцээний финалийн шалгаруулалт нь телевизээр шууд дамжуулагддаг бөгөөд 2 тэрбум гаруй хүн үзэж сонирхдог.


“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.