ОЛОН ӨНГӨ: Юуг, хэзээ хийх вэ!

unnamed_20211122111358

Хэн асуудлыг аль талаас нь харж байна вэ гэдэг асуулт тавих явдал гэж байна. Одоо жишээлбэл, Тасганы овоон дээр Зонхов бурхны хөшөөг босгох асуудлыг нийтээрээ шүүмжлээд эхэллээ. “Түлэнхийн төвгүй байхад”, “Сургууль цэцэрлэг хэрэгтэй юмсан”, “Хүүхдүүдийн сургалтын төлбөр хэцүү байна” гээд элдвээр бичиж байгаа. Магадгүй шашны холбогдолтой хөшөө барихыг санаачилсан хүмүүст наад асуудал чинь хамаагүй байж болно. Амьдралд нь буян, нүгэл, бурхан, чөтгөр бодогдохоос өөр зовлон тохиолдохгүй байгаа ч юм бил үү. Бид яахав хөшөө баригдсан хойно бараг бүгдээрээ очиж мөргөх биз. Зонхов гэгээнтнийг, түүний хөшөөг санаачлагчийг хараахаа ч болино. Дээхэн нэг хотын дарга усан оргилуур хэрэгтэй юм байна гэж шийдэж билээ.

Улс даяараа цар тахалтай тэмцэж байна гэж шуугиулж байсан үед шүү дээ. Тийм ч болохоор ажил үйлчилгээ нь орлого муутай болсон, тав гурван төгрөгийн цалин нь багассан хүмүүс шүүмжилж байв. Гол нь шийдвэр гаргагч өөрөө баян хүн учраас усан оргилуур л хармаар байсан байх. Нэгэнт л барьчихсан хойно шүүмжилсэн, шүүмжлээгүй бүгдээрээ л усан оргилуурыг байдаг л зүйл хэмээн хүлээн авч байна. Усан оргилуур, хөшөө зэрэг нь Монгол Улсын иргэд нийтээрээ ажил төрөлтэй, нийгмийн бухимдал багатай үед бол бүр заавал байх ёстой зүйл мөн.

Гадаад, дотоодын жуулчиддаа ч харуулж үзүүлэх юм хэрэгтэй. Харин сүүлийн хэдэн жил “бүсээ чангалж”, бөгтийтлөө гундсан ард түмнийхээ татварын хөрөнгийг ингэж үрснээс хэмнэчихсэн болоосой гэсэндээ үүнийг бичиж байгаа юм. Улсын төсөв 2.4 их наядын алдагдалтай батлагдсан тухайг ч бодсон шүү дээ. Төр засаг шийдвэрлэх асуудлынхаа эрэмбэ дарааллыг зөв олох нь л хөгжлийн эхлэл гэх юм билээ шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


ОЛОН ӨНГӨ: Юуг, хэзээ хийх вэ!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.