Питт, Жоли нарын охин Шайло модель болно

w2000

Брэд Питт, Анжелина Жоли нарын охин Шайло үзэсгэлэн гоо төрхөөрөө гайхагдаж эхэлсэн билээ. 15 настай Шайло Жоли-Питтийг удахгүй модель болно гэж Холливудын хэвлэлүүд бичиж байна. Учир нь Шайло охин хэд хэдэн загварын агентлагаас санал авчээ. Тэрбээр сүүлийн үед хэд хэдэн удаа ээжтэйгээ хамт кино наадмуудын улаан хивсэн дээгүүр алхсан юм. Эрэгтэй хүүхдийн хувцас өмсөж, хүйсээ солих талаар бодож байсан охин гэнэт үзэсгэлэнт гүнж болон хувирсан нь загварынхны анхаарлыг татжээ.

Одоо ээж, охин хоёр модель болох саналыг зөвшөөрөх эсэхээ бодож байгаа гэнэ. Жоли өөрөө 16 настайдаа карьераа эхэлсэн билээ. Харин тэрбээр охиноо модель болгох гэж шахах бус өөрийнх нь саналыг сонсох аж.

Шайло саяхан улаан хивсэн дээр гарахдаа ээжийнхээ хэдэн жилийн өмнө өмссөн Диорын ганган даашинзыг насандаа тохируулан өөрчилж өмссөн билээ. Ээжийнхээ даашинзыг өмссөн Шайло маш үзэсгэлэнтэй харагдаж байсан юм.

Тэгвэл Брэд Питтийн хувьд хүүхдүүдээ олны хэл амнаас хол байлгахыг хүсдэг ч улаан хивсэн дээр үзэсгэлэнт төрхөөрөө хүмүүсийг гайхшируулж байгаа охиноо хараад маш их бахархжээ. Брэдийн найз нөхдийнх нь ярьснаар тэрбээр Холливудын таагүй нөлөө хүүхдүүдэд нь сөргөөр нөлөөлнө гэж эмээдэг ч Шайло охиноо ээж нь харж хамгаална гэж итгэж байгаа гэнэ.

Жоли сүүлийн үед үрчилж авсан болон төрсөн хүүхдүүдээ дагуулан арга хэмжээнүүдэд оролцох болсон билээ.


Питт, Жоли нарын охин Шайло модель болно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.