“BLACKPINK” хамтлагийн гишүүн халдвар авчээ

619f029e03d48СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “BLACKPINK” охидын хамтлагийн гишүүн Лизагийн “COVID-19”-ийн шинжилгээний хариу лхагва  гарагт эерэг гарсан талаар тус хамтлагийн хариуцдаг агентлаг мэдээлжээ.

“YG” энтертайнментын мэдээлснээр, хамтлагийн бусад гишүүд болох Роуз, Женни, Жисү нар Лизатай ойрын хугацаанд ойр байгаагүй хэдий ч “PCR” шинжилгээ өгсөн байна.

Мөн тус энтертайнмент холбогдох мэдээллийг эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдөд хүргүүлж, эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжөөс илүү нарийн чанд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээ мэдээлжээ.

БНСУ-д “COVID-19″-ийн шинэ тохиолдол, биеийн байдал хүнд өвчтөнүүдийн тоо лхагва гарагт урьд бүртгэгдэж байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн нь хэдхэн долоо хоногийн өмнөөс “COVID-19”-тэй дасан зохиж амьдрах стратегийг хэрэгжүүлж эхэлсэн Засгийн газрыг халдвартай тэмцэх нэмэлт арга хэмжээнүүдийг тогтоох талаар хэлэлцэхэд хүргээд байна.


“BLACKPINK” хамтлагийн гишүүн халдвар авчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.