“Samsung” автомашинд зориулсан хиймэл оюун ухаант чипээ танилцуулжээ

61a6f2af27b13

Дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн дунд дэвшилтэт чипний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед Өмнөд Солонгосын Samsung” компани автомашинд зориулсан гурван шинэ чип бүтээснээ танилцуулжээ. Шинэ чипүүд нь өндөр нягтралтай видео контентыг татаж авахад шаардлагатай 5G сүлжээнд илүү хурдан холбогдох, автомашины “infotainment” системийг сайжруулах зорилгоор бүтээгдсэн гэж тус компани мэдэгдсэн байна.

“Ухаалаг автомашины технологи, түүний дотор зугаа цэнгэл, аюулгүй байдал, тохь тух нь зам дээр чухал үүрэг гүйцэтгэдэг болж байна” гэж “Samsung”-ийн салбаруудын нэгийнх нь төлөөлөгч Парк Жэ Хонг хэллээ. Гурван чипинд нүүр царай, хэл яриа, дохио зангааг таних зэрэг тохиромжтой үйлчилгээг үзүүлэх хиймэл оюун ухаант хурдасгуур суурилуулсан болохыг тэрбээр онцолжээ.


“Samsung” автомашинд зориулсан хиймэл оюун ухаант чипээ танилцуулжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.