Хүний чандраас очир алмаз гарган авч байна

YPs2McUh3eMdhsxw4YAo

Нас барсан хүний чандраас үнэт алмаз гарган авдаг гэвэл та итгэх үү. Тиймээ энэ боломжтой бөгөөд шинжлэх ухаан хөгжихийн хэрээр итгэмээргүй зүйлсийг эрдэмтэд бодитой болгож байна.

Чандрын үнсэнд үлдсэн нүүрстөрөгчийг лабораторийн аргаар өндөр даралттай, өндөр температурт машинд ургуулж алмаз гарган авдаг ба үүнийг дурсгалын алмаз, мөнхийн алмаз хэмээн олон улсад хэд хэдэн янзаар нэрлэдэг аж.

How to Turn Dead People Into Diamonds

Энэ нь дэлхий дахинд аль хэдийн түгсэн оршуулгын соёлын нэг хэлбэр бөгөөд баячууд, алдартан, олны танил хүмүүсийн дунд түгээмэл зүйл гэнэ. Мөн зарим нь өөрийг нь нүд аньсны дараа алмаз болгож хадгалж, дурсаж яваарай гэж гэрээслэлдээ аль хэдийнээ үлдээгээд амжсан байдаг аж. Үүнээс гадна хайртай тэжээвэр амьтдаа ч алмаз болгох тохиолдол ихээхэн дэлгэрсэн байна.

Чандрыг очир алмаз болгох зардалын хувьд таны хүссэн каратын хэмжээ, алмазны өнгө зэргээс хамаарч 2,999 ам.доллароос эхлэдэг.  Гэхдээ нэг чандраар нэг л удаа алмаз ургуулах боломжтой гэнэ.

Cremation Ash Diamonds | Cremation ashes, Memorial jewelry, Diamond

https://erennews.mn/article/51352


Хүний чандраас очир алмаз гарган авч байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.