“Miss Universe 2021” тэмцээнд ОХУ-ыг төлөөлөх татар бүсгүй

Энэ жилийн “Miss Universe 2021” тэмцээнд ОХУ-ыг татар бүсгүй Ралина Арабова төлөөлөх болжээ.

Тэмцээний шувтаргын шат энэ сарын 12-нд Эйлат хотод явагдана.

Ралина 21 настай. Үндэсний хувцасны төрөлд загвар зохион бүтээгч Султан Салиевийн бүтээсэн татар эмэгтэйн хувцастай оролцоно.

Тэрээр 2019 оны Татарстаны мисс, 2019 оны ОХУ-ын дэд мисс хэргэмтэй.

Казаньд төрсөн.

Хөгжмийн сургууль төгссөн. Оросын олон хөгжмийн наадамд шагналт байр эзэлж байжээ.

Усанд сэлэлтийн спортоор хичээллэдэг.

Одоо Москвад амьдардаг.

Зохион байгуулагчдын мэдээлснээр “Miss Universe 2021” тэмцээнд оролцогчид байнга COVID-19 шинжилгээ өгнө.

Цар тахлын улмаас энэ жил хандивын дуудлага худалдаа хийж, бэлэг дурсгалын зүйлс солилцохыг хориглосон байна.

https://news.zindaa.mn/3ym0


“Miss Universe 2021” тэмцээнд ОХУ-ыг төлөөлөх татар бүсгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.