Бүсгүйчүүдийн краш бөх С.Төмөрбаатар хуримаа хийжээ

261142692_624418998752912_8396349653422838483_n

Өвөр Монголын бөх С.Төмөрбаатар гадаад төрх, бие бялдраараа олныг гайхшируулдаг. Түүнийг крашилдаг бүсгүйчүүд олон билээ. Тэгвэл Өвөр Монголын залуу бөх Соёлтын Төмөрбаатар гэрлэжээ. Үе үе Монголд ирж, үндэсний бөхийн бэлтгэл хийдэг тэрбээр найз бүсгүйтэй гэж байсан ч түүнийгээ олон нийтэд харуулдаггүй байсан юм.

Залуу бөхийн гал голомтоо бадрааж, монгол ёс заншилаараа хуримаа хийж буй бичлэгийн хэсгээс цахимд тавигджээ. Өвөр Монголын Үзэмчин нутгийн залуу бөх С.Төмөрбаатарын хуримын хүндэт зочид дунд түүний багш, Өвөр Монголын Их аварга Д.Баярбаатар сууж байгаа нь харагдана. Мөн Өвөр Монголын аварга А.Батжаргал тэргүүтэй бөхчүүд хуримд хүрэлцэн ирсэн байлаа.


С.Төмөрбаатарын тухай сонирхолтой мэдээллүүдээс хүргэе.

Тэрбээр 2017, 2018, 2019 онд Монголд ирж, Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээний бөхчүүдтэй бэлтгэл хийж байжээ.

Өвөр монгол залуу Монголын ард түмэнд хандан “Намайг дэмжиж байгаа элэгт нэгт монголчууддаа маш их талархаж байна, баярлалаа” хэмээн цахим хуудсандаа бичдэг.

Соёлтын Төмөрбаатар нь 1996 онд Шилийн гол аймагт төрсөн. Айлын ганц хүү юм.

Түүний биеийн өндөр 195 см. 2016 оноос барилдаж эхэлсэн.

Цахимаар тархсан нэгэн бичлэгт С.Төмөрбаатар өөрийнхөө хийсэн мэхэнд унаж байгаа нь түүний фэнүүдийг нэлээд гонсойлгосон ч өөгүй сайхан төрсөн түүнийг крашлах бүсгүйчүүдийн тоо буураагүй юм.


Бүсгүйчүүдийн краш бөх С.Төмөрбаатар хуримаа хийжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.