Блэйк Шелтон хуримдаа Адам Левинийг уриагүй шалтгаанаа тайлбарлажээ

288104-07122021-1638861669-632369571-image_(1)

Дуучин, The Voice шоуны шүүгч Шелтон саяхны нэгэн ярилцлагадаа “Би Адам Левинийг хуримдаа зориуд уриагүй” гэжээ. Нэг шоуны шүүгчид төдийгүй амьдрал дээр дотны найзууд тэд нэгнээ хуримдаа уриагүйд олон нийт ихэд гайхаж байв.

Хэдийгээр Адам Левин, Блэйк Шелтон нар “The Voice” шоугаараа нэгддэг ч  “Maroon 5″ хамтлагийн гоцлол дуучин өнгөрсөн долдугаар сард болсон Шелтоны хуримын зочдын жагсаалтад багтаагүйд багагүй цочирджээ. Шелтон 2021 оны долдугаар сарын 3-нд Оклахома дахь эдлэндээ цөөн зочдын хамтаар “No Doubt” хамтлагийн дуучин Гвен Стефанитай гэрлэсэн юм.

Харин Адам Левин алдарт Эллен Деженересийн ток шоунд оролцохдоо “Сүйт бүсгүй нь үнэхээр дажгүй, харин залуу нь тийм биш. Тиймээс би лав тэдний хуримыг дэмжихгүй” хэмээн хошигносон юм. Харин үүнийг сонссон Шелтон түүнээс хариугаа авахаар шийдэж хуримдаа уриагүй байна. ”Би Адамыг хуримдаа зориуд уриагүй ба ингэх нь хөгжилтэй гэж бодсон. Үүний цаана сөрөг шалтгаан байхгүй” хэмээн тийм ч ноцтой зүйл биш гэдгийг онцлон тайлбарлажээ.

Эх сурвалж: Today


Блэйк Шелтон хуримдаа Адам Левинийг уриагүй шалтгаанаа тайлбарлажээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.