Бүжигчин мэргэжилтэй, нугараач мисс

712-1638925242257549436_264105819072062_9215320578162251778_n

Гоо үзэсгзлэнгийн олимп гэдэг “Miss World” тэмцээн энэ сарын 16-нд Пуэрто Рико хотод тэргүүн миссийг шалгаруулж, титмийн эзнийг зарлах юм. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсыг толоолж А.Бөртэ-Үжин оролцож байна. Түуний тухай мэдээллийг хүргэе.

“ДЭЛХИЙН МИСС” ТЭМЦЭЭНИЙГ ХОЁР ТЭРБУМ ХҮН ҮЗДЭГ
“Дэлхийн мисс” тэмцээн 1951 оноос эхэлсэн түүхтэй. Анхны миссийн титмийг Шведийн мисс Кристин Хакансон тэргүүндээ залж байв. Түүнээс хойш 69 бүсгүй энэ жимээр алдрын эзэн болсон юм. “Дэлхийн мисс” тэмцээн энэ жил 70 жилийнхээ ойтой золгож байна. Тус тэмцээний гол зорилго нь олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжихэд оршдог ба оролцогч миссүүдийн хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн төслүүд тухайн нийгмийн тулгамдсан асуудлуудад гарц, шийдэл, дэмжлэг болдог онцлогтой, Судалгаагаар “Дэлхийн мисс”-ийн тэмцээнийг хамгийн их хүн үздэг рсэн тоо гарчээ. Сүүлийн жилүүдэд үзэгчдийн тоо огцом өсөж, хоёр тэрбум хүнд хүрчээ. Энэ нь тэмцээний цар хүрээ, нэр хүнд жилээс жилд нэмэгдэж буйг илтгэнэ. Тэмцээний түүхэн дэхь хамгийн хамгийнаас дурьдвал 1954 оны Египтийн мисс Антигоне Костанда анхны Африк гаралтай, Муслим шашинтай мисс болсон байдаг. Харин 1955 оны дэлхийн мисс Венесуэлийн Сусана Дуйжим анхны Латин Амеркаас төрсөн мисс болжээ. 1963 оны дэлхийн мисс Ямайкагийн Карола Жоан Кревпорд нь Карибын тэнгисийн нутгаас төрсөн анхны мисс юм. Үүнээс гадна 1966 оны ялагч Энэтхэгийн мисс Рита Фариа анхны ази тивээс төрсөн мисс болсон бол 2001 оны ялагч Нигерийн мисс Агбани Дариго нь анхны Африк тиюэс төрсөн дэлхийн мисс болсон юм. Харин 2007 оны ялагч Жанг Зилин зүүн азиас төрсөн анхны дэлхийн миссээр тодорсон байдаг.
сонин mn
АВЬЯАСЛАГ МИСС А.БӨРТЭ-ҮЖИН
“Мiss World” наадамд энэ жил манай улсаас А.Бөртэ-Үжин оролцож байна. Түүний хувьд 23 настай, бүжигчин мэргэжилтэй.
сонин mn
Блиц
Төрсон он: 1998
Нэр: А.Бөртэ-Үжин
Биеийн харьцаа: 93.57.90
Биеийн өндөр: 175 см
Төгссөн сургууль: СУИС
Мэргэжил: Бүжигчин, найруулагч
Хэлний мэдлэг: Англи Япон, Герман, Хятад
Гаргасан амжилт: Солонгос улсад зохиогдсон “Miss Supertalent of the World” тэмцээний тэргүүн байр.
Тэрбээр найман настайгаасаа уран нугаралтаар хичээллэсэн бөгөөд бяцхан хүүхдүүдэд зориулсан уран нугаралт, бүжгийн хичээл заадаг юм байна. Өмнө нь оролцож байсан миссүүдийн хувьд “Мисс авьяас” төрөлд ихэвчлэн монгол бүжгээр оролцдог байв. Харин А.Бөртэ-Үжингийн хувьд уран нугаралтаар өрсөлдөж байгаа нь онцлог юм.
Манай мисс энэ төрөлд шилдэг 27 оролцогчийн нэг болсон амжилттай өрсөлдөж байна. “Miss World” тэмцээнд гадаад хэлний өндөр мэдлэг шаарддаг. Учир нь танилцуулга болон бүх асуулт хариултын тэмцээн Англи хэл дээр явагддаг. Манай улсын мисс Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй. Тэрбээр тэмцээнд явахынхаа өмнө “Монгол Улс бол гайхалтай өв соёл, үндэсний урлагтай.Тэр дундаа уран нугаралт гэдэг онцгой төрлийг хөгжүүлсээр ирсэн. Дэлхийн тайзан дээр монгол эмэгтэй хүн ямар байдгийг харуулахыг зорьж байна. Улсаа сурталчлахаас гадна 122 орны миссүүдээс маш их зүйлсийг сураад эх орондоо ирнэ гэж бодож байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. А.Бөртэ-Үжин нь 2017 онд Өмнөд Солонгос улсад болсон “Miss Supertalent of the World” тэмцээнд оролцон тэргүүн байр, 2018 онд Мьянмар улсад зохион байгуулагдсан “Miss Grand International тэмцээнд эх орноо төлөөлөн амжилтгай оролцож байсан түүхтэй юм. Харин уран нугаралтаар Герман, Япон, Арабын Нэгдсэн Эмират улс Дубай, Франц, Сингапур, Солонгос, Хятад, Хонгконг, Турк, Швед зэрэг орнуудаар аялан тоглолт хийж, эх орноо сурталчилж байжээ.
сонин mn
МОНГОЛ МИССҮҮДИЙН АМЖИЛТ АХИСААР БАЙНА
Дэлхийн эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож буй миссүүд жил ирэх тусам амжилтаа ахиулсаар байгаа. 2016 онд мисс А.Баярцэцэг шилдэг 11 миссийн нэгээр шалгарч байв. Харин 2017 онд мисс Ц.Энхжин шилдэг 15-д, 2018 онд мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгараад, санаачилсан сүрьеэгийн эсрэг төслийг нь Хятадын тэргүүн хатагтай дэмжиж, 100 мянган юанийн хандив өргөж байсан удаатай. Харин 2019 онд “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс М.Цэвэлмаа “Зорилго бүхий гоо сайхан” номинацийн топ 10-т шалгарч байлаа.
сонин mn
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бүжигчин мэргэжилтэй, нугараач мисс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.