Өчигдөр Нью-Йорк хотноо 29 настай дуучин Ники Минаж өөрийн нэрийн үнэртэй усаа танилцууллаа. Тэрбээр “Pink Friday” нэртэй хүлээн авалт зохион байгуулж сэтгүүлчдийг цуглуулсан байна. Ники Минаж үнэртэй усныхаа загварыг өөрөө гаргасан бөгөөд стил имиджээ шингээхийг хичээсэн байна.
Өөрийн нэрийн үнэртэн гаргах нь алдарнуудад карьераа өсгөхийн хажуугаар будын адил бизнест хүч сорих боломж олгодог аж.
Тус хүлээн авалтанд олон фенүүд нь ирсэн байсан нь маш их сэтгэлийг нь хөдлөгөсөн тухайгаа дуучин бүсгүй баяртайгаар ярьжээ.
Д.Идэр