Алдарт BIGBANG хамтлагийн гишүүд өдгөө хаана, юу хийцгээж байгаа вэ?

752cc58e28e324ed03d6cd7c830d0b58

2006 оноос эхлэн хүүхэд залуусыг байлдан дагуулж, к-поп урлагийг өнөөгийн өндөрлөгт хүрэхэд гол нөлөөг үзүүлсэн Өмнөд Солонгосын алдарт BIGBANG хамтлагийн гишүүд сүүлийн жилүүдэд хувийн амьдралын асуудал, цэргийн алба зэргийн нөлөөгөөр тун чимээгүй байцгаасан билээ. 2015 онд ”Made” цомгоо гаргаснаас хойш хамтдаа уран бүтээл хийгээгүй байгаа тэдний хувьд энэ жил эргэн нэгдэцгээнэ гэсэн таамаг фэнүүдийн дунд хүчтэй байв. Тэгвэл BIGBANG-ийн гишүүд өдгөө хаана, юу хийцгээж байгааг сонирхоцгооё.

1Daesung (Кан Тэ Сон), 32 настай

Өдгөө 32 настай Тэ Соны хувьд 2019 оны 11-р сарын 10-нд цэргийн албанаасаа халагдсан билээ. Энгийн амьдрал нь цар тахлын үетэй таарсан ч тэрээр энэ хугацаанд зүгээр суугаагүй бололтой. Энэ оны гуравдугаар сард түүнийг YouTube дээр хаяг нээж, 8 сарын турш контент бүтээж байсныг фэнүүд нь олж мэджээ.

Daesung (Кан Тэ Сон), 32 настай

D’splay нэртэй суваг дээрээ Тэ Сон бөмбөр тоглож, G-Dragon, WINNER, BLACKPINK-ийн дуунуудаас коверлохын зэрэгцээ төрөл бүрийн ASMR бичлэг оруулсан байна. Гэхдээ ямар ч бичлэг дээр нь түүний царай гараагүй, өөрийнхөө нэрийг дурдаагүй боловч түүний хоолойноос нь BIGBANG-ийн гишүүн мөн гэдгийг хүмүүс мэдсэн аж.

2Taeyang (Тун Ён Бэ), 33 настай

Бүжгийн чадвар, хоолойны чадлаараа хамтлагийнхнаа тэргүүлдэг Тэ Ян мөн 2019 онд 21 сарын цэргийн албаа дуусгаж, Тэ Сонтой хамт халагдсан юм.

Сүүлийн жилүүдэд тэрээр сүсэг бишрэлдээ ихээр анхаарал хандуулж, Библийн ишлэлүүдээс цахим хаягтаа байнга оруулдаг болоод байв.

Taeyang (Тун Ён Бэ), 33 настай

Мөн Тэ Ян хамтлагийн залуусаасаа хамгийн түрүүнд эхнэр, хүүхэдтэй болж, фэнүүдээ баярлуулсан билээ. Тэрээр Солонгосын жүжигчин Мин Хё Ринтэй 2014 онд “1AM” дууныхаа клипний зураг авалтыг хийж байхдаа анх танилцаж, удаан хугацаанд үерхсэний эцэст 2018 онд гэрлэсэн юм.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө хос хоёр бяцхан хүүтэй болсноо зарлажээ.

Теяан, Мин Хёрин 2018 оны хуримын ёслол

3T.O.P (Чой Сэнхён), 34 настай

BIGBANG-ийн гол рэппер, царайлаг залуу T.O.P хэдий 2018 оны 11-р сард цэргээс халагдах байсан ч марихуан хэрэглэсэн хэрэгт орсноор хоёр жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн билээ. Энэ хугацаандаа тэрээр олон нийтийн үйлчилгээнд ажиллах замаар цэргийн албаа дүйцүүлэн хааж, 2019 оны 7-р сард чөлөөлөгдсөн байна.

Энгийн амьдралдаа орсны дараа T.O.P дүрслэх урлагийн салбарт ихэнх цагаа зориулах болжээ. Анх карьераа эхэлснээс хойш орчин үеийн уран зураг цуглуулж эхэлсэн тэрээр өдгөө орлогынхоо 95 хувийг барууны болон дорнын зураачдын бүтээлийг худалдаж авахад зориулдаг гэлцдэг.

T.O.P (Чой Сэнхён), 34 настай

Мөн T.O.P өөрийн уран зургийн цуглуулгаасаа гадна хөрөнгө мөнгөө гайхуулах дуртай. Гурван тансаг харш эзэмшдэг, хуучны үнэтэй дарсны хоббитой түүний нийт хөрөнгийг 23 сая ам.доллар хэмээн Koreaboo мэдээлжээ.

4G-Dragon (Квон Жи Ён), 33 настай

Хамтлагийн хамгийн алдартай гишүүн G-Dragon хоёр жилийн цэргийн албаа 2019 оны 10-р сарын 26-нд дуусгасан. Халагдаж ирсэн даруйдаа тэр “Nike” брэндтэй хамтран ажиллах гэрээ хийхийн зэрэгцээ өөрийн брэнд “Peaceminusone”-ий коллекцийг сурталчилжээ.

Тэрээр хамтлагийн анд T.O.P-ийн нэгэн адил уран зураг сонирхож, өөрөө ч зураг зурахын зэрэгцээ загварын ертөнцөд тун амжилттай явна.

G-Dragon (Квон Жи Ён), 33 настай

Хувийн амьдралын хувьд тэрээр BLACKPINK хамтлагийн Женнитэй үерхээд нэлээн удаж байгаа гэдэг нь албан ёсоор батлагдаагүй л болохоос бараг тодорхой болсон. Тэр хоёр нууцаар уулзаж, нэг нэгнийхээ гэрт зочилж байгааг сэтгүүлчид олон удаа харжээ.

5Сюнри (И Сэнхён), 30 настай

Хамтлагаасаа гарсан цорын ганц гишүүн болох Сюнригийн хувьд сүүлийн жилүүдэд ресторан, шөнийн клуб ажиллуулахын зэрэгцээ өөрийн гэсэн агентлаг, хөрөнгө оруулалтын олон компанитай болсны ачаар нэлээн хөрөнгөжиж,  Солонгосын “Гэтсби” хочтой болоод байсан ч харамсалтай нь мөн л дуулиант хэрэгт холбогдон нэр хүндээ алдсан билээ.

Тодруулбал тэрээр хөрөнгө оруулалт татахын тулд гадаадын бизнесмэнүүдийг ”Burning Sun” шөнийн клубтээ  биеэ үнэлэгчидтэй зугаацуулж байсан, мөн тухайн клубт мансууруулах бодис хэрэглэх, бэлгийн хүчирхийлэл үйлдэх хэргүүд гарсан нь тогтоогдсон юм.

Сюнри (И Сэнхён), 30 настай

Тэрээр YG агентлаг болон хамтлагийн бусад гишүүдийн нэрийг өөрийн холбогдсон дуулианд хутгахгүйн тулд BIGBANG-аас гарч байгаагаа, мөн урлагийн карьертаа ч цэг тавьж байгаагаа зарласан.

Энэ жил шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэн 1.15 воны торгууль оноож, гурван жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Одоогоор Сюнри тус шийдвэрийн эсрэг давж заалдаад байгаа аж.

Хувийн амьдралын тухайд тэрээр 2018 оноос хоош жүжигчин Юү Хевон-тэй үерхэж байгаа.

BIGBANG-ийн гишүүд цэргээс халагдаад ”Coachella” фестиваль дээр гурван жилийн дараах албан ёсны эргэн ирэлтээ хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас тус фестиваль цуцлагдсан билээ.

Ямартаа ч тэд YG агентлагтай гэрээгээ шинэчилсэн нь тодорхой болсон тэд удалгүй шинэ хөгжмөөрөө эргэн уулзана гэдэгт фэнүүд нь итгэлтэй байна.

https://www.caak.mn/view/8289143/

Алдарт BIGBANG хамтлагийн гишүүд өдгөө хаана, юу хийцгээж байгаа вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.