2022-06-29 04:45
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө

Том болсон охинтойгоо том хүн шиг ойлголц

munkhzul munkhzul
2021-12-09
0 0
0

NINTCHDBPICT000415079674

Эрэгтэй хүүхдээс илүү охин хүүхдэд эцэг эхчүүд анхаарч, тэднийг боловсролтой, хүмүүжилтэй байх ёстой гэж зааж сургадаг. Ирээдүйн ээжүүд учраас илүү анхаарах нь зүйн хэрэг. Гэхдээ тэднийг нүдний цөцгий шигээ бөөцийлж эсвэл үгнээс чинь гардаггүй даруу, сайн охин байлгах гэж хэтэрхий их хянаж цагдаад байвал тэд улам л таниас хөндийрч, холдоно.

Тэр тусмаа ээжүүдийн хэлдэг “Тэгээд юм, юмны духанд хүрэхгүй ГЭДСЭЭ ЧИРЭЭД ирэв” гэдэг үг… Энэ бол тэдний хамаг сэтгэл зүрхийг нь урж байгаагаас өөрцгүй. Бид ч бас ээжээсээ ийм үг сонсох үед хамгийн муухай, ичмээр санагдаж, урам хугардаг байснаа санаж байна уу? Харин одооноос тэдний бие хүн гэдгийг нь хүндэтгэж огт өөр харилцаа бий болгох цаг ирээд байна. Тэгж байж л бид тэднийг төлөвлөөгүй байсан амьдрал руугаа айдастай орохоос нь хамгаалж чадна шүү дээ. Гашуун хагацал, гунигт дурсамжтай өнгөрсөн амьдралдаа охин чинь харамсаж үлдэхээс өмнө тэдэнтэйгээ арай дотноор ойлголцоорой.

Охин чинь том болсон
Бяцхан охин чинь аль хэдийнэ ээж болох насан дээрээ ирсэн байна шүү дээ. Насанд хүрж, бүх зүйлийг бие даасан хүн шиг шийдэх хүсэлдээ хөтлөгддөг үе дээр нь түүнийг шүүмжилж, жаахан хүүхэд шиг цагдах гэвэл тэр улам л гөжүүдэлнэ. Охинтойгоо том хүн шиг ярилц. Яг л найз бүсгүйтэйгээ ярилцаж байгаа мэт чөлөөтэй, ойр дотно байхыг хичээ. Тэр тусмаа хайр дурлалын болоод эр эмийн харилцааны талаар зааж, загнах бус “Ээж нь ч бас чиний насанд яг л ийм байсан” гээд, дотночилж зөвлөгөө өгөөрэй. “Гэдсээ чирээд ирэв” гэж зандрахаасаа өмнө “Миний охин найз залуутайгаа илүү дотносож байна уу? Ээжтэйгээ ярилцаач.” гэх мэтийн зөөлөн өнгөөр, түүнийг хүндэлж ярилцаарай. Хэрвээ одоо л түүндээ зөв ойлголт өгч, туршлагаасаа хуваалцахгүй бол нэг л өдөр эрт хэлж чадаагүйдээ харамсах болно. Охин чинь өдөр өдрөөр том бүсгүй болсоор байна.

Охин чинь чамайг л дуурайна
Хамгийн гол нь өөрөө үлгэр жишээ байх шүү дээ. Түүнд зөвлөж ярилцахын тулд чи өөрөө түүнд үлгэрлэхээр сайн ээж байх хэрэгтэй. Гэр бүлийн сайхан харилцаа, тогтвортой байдал,хайр халамжийг үлгэрлэж харуулаарай. Гэр бүлийн дулаан орчинд хүмүүжсэн хүүхэд хэзээ ч эцэг эхтэйгээ зөвлөлдөхгүйгээр ямар нэг шийдвэрийг толгой мэдэн гаргадаггүй. Тэр тусмаа эмэгтэй хүүхэд ээжийгээ хүндэлж дотночилдог бол үргэлж л зөвлөгөө хүсч, зөвшөөрөл хүлээж байдаг байна. Тиймээс та тэдэнд ямар үлгэр дуурайлал үзүүлэхээс шалтгаалж тэд өөрсдийгөө яг одоо ээж болоход бэлэн байгаа эсэхээ бодож үзнэ. Тийм үед нь л дэргэд нь бай.

Эмч бол хамгийн зөв туслах
Ээжүүдэд охиндоо тайлбарлаж чадахгүй зүйлс мэдээж бий. Гэхдээ хэн нэгний юм шиг байна лээ гэсэн үг, амнаас ам дамжсан зөвлөгөөг туршихын өмнө эмчид хандсан нь хамгийн зөв байх болно. Миний нэг найз бүсгүй охинтойгоо ярилцаж үзээд жирэмснээс хамгаалах ерөндөг тавиулахаар шийдсэн боловч биеийн онцлогоос шалтгаалж ямар үр дагавар илэрч болохыг нь мэдэхгүй байсан учраас найзуудаасаа зөвлөгөө хүссэн юм. Харин бид дуу нэгтэйгээр ийм зүйлийг бид нараас асууж болохгүй, эмчээс л асуух хэрэгтэй гэж хэлсэн. Эмчийн л мэдэх зүйл гэж маш их бий…

Эрэгтэй хүний тухай…
Саяхан нэг ээж охиныхоо тухай “Тэр нэг хар юмаа дагаад алга болчих юм” гэж ярихыг сонсоод би өөрийн эрхгүй эмзэглэсэн. Хайртай охиныхоо тухай хүний хүнд ингэж хэлж байгаа бол охинтойгоо эр хүний талаар тийм ч их ярилцдаггүй нь тодорхой. Уг нь ээж хүн л охиндоо жинхэнэ эр нөхөр болоод найз залуугийн ялгааг тайлж өгч чадна даа. Бяцхан охин чинь хэдий том болсон ч гэлээ одоохондоо таны биеэрээ туулж үзсэн туршлагыг мэдрээгүй л байгаа шүү дээ. Найз залуутайгаа илүү дотно болохоосоо өмнө эр хүнийг таньж мэдэх шаардлагатайг охиндоо зөвлөж, илүү тухтай ярилцах хэрэгтэй шүү.

Сексийн тухай…
Хэрвээ та л энэ сэдвээр түүнтэй нээлттэй байж чадахгүй бол. Дотно харилцаанд орохдоо хамгаалалт хэрэглэх өөр ямар арга зам байж болохыг хамтдаа судалж мэдэх хэрэгтэй. Хамгийн гол нь хэзээ ч тэднийг буруутгасан өнгө аясаар ярьж, загнаж болохгүй. Мөн шууд ярилцах гэж улайралгүй охинтойгоо энгийн зүйл ярих явцдаа л тайлбарлаад өгөөрэй. Мөн түүнд бэлгийн амьдралын зөв хэвшилтэй байвал амьдралд нь ямар сайхан зүйлс тохиолдож болохыг бас буруу хэвшлээс ямар муу үр дагаварт хүрч болохыг тайлбарлаж ярилцахыг зөвлөе.

Дашрамд хэлэхэд гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, БЗХӨ – өөс хамгаалах эм хэрэгслийн тухай цогц сургалтыг Гоолингоо нь Мари Стопс ОУБ- тай хамтран зохион байгуулах гэж байна. Уулзалт, сургалтанд гэр бүл сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатар гэр бүл төлөвлөлтийн тухай, Мари Стопс эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч хүсээгүй жирэмслэлтээс хамгаалахэм хэрэгслийн тухай сургалт хийж, хүссэн асуултанд чинь хариулах болно. Уулзалт маань үнэ төлбөргүй ба онлайнаар бүртгэл хийж байгаа. Бүртгүүлэхийн тулд Гоолингоогийн фэйсбүүк хуудас – руу өөрийн нэр, нас, утасны дугаар болон цахим хаягаа илгээгээрэй. Бүртгэлийн тоо хязгаартай шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ
Гоо сайхан

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

nomun
2022-06-28
Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?
Гоо сайхан

Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

nomun
2022-06-28
Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
Зөвлөгөө

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

munkhzul
2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?
Зөвлөгөө

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

munkhzul
2022-06-24
Гоо сайхан

Зуны улиралд арьсаа арчлах нь

nomun
2022-06-24

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна
Видео мэдээ

PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

munkhzul
2022-06-28
0

Цааш унших
Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

2022-06-28
Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

2022-06-28
Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

2022-06-28

Санал болгож байна

Онгон хальс шошго гэж үү?
Зөвлөгөө

Онгон хальс шошго гэж үү?

2013-12-22
Эрүүл мэндийн Дэд сайд асан, Монгол Ардын намын бага хурлын гишүүн, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.ЦОЛМОН
Улс төр

Эрүүл мэндийн Дэд сайд асан, Монгол Ардын намын бага хурлын гишүүн, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.ЦОЛМОН

2015-06-09
Та хүүхэддээ өдөр болгон аминдэм өгдөг үү?
Зөвлөгөө

Та хүүхэддээ өдөр болгон аминдэм өгдөг үү?

2015-03-19
Өөрийгөө ял
Зөвлөгөө

Өөрийгөө ял

2017-01-25
Халуухан бүсгүйд дурласан “Guys”-ийн Уугий эхнэрээсээ хэрхэн салснаа дэлгэв
СКАНДАЛ

Халуухан бүсгүйд дурласан “Guys”-ийн Уугий эхнэрээсээ хэрхэн салснаа дэлгэв

2016-07-27
МИСС сайт бүсгүйчүүддээ хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэж байна! ЗААВАЛ ҮЗЭЭРЭЙ
Зөвлөгөө

МИСС сайт бүсгүйчүүддээ хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэж байна! ЗААВАЛ ҮЗЭЭРЭЙ

2016-02-16
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In