Спортлог бүсгүйчүүд наашаа суугаач! Сар бүр чиний ерөнхий шинж чанарыг хамгийн сонирхолтой зүйлсээр төлөөлүүлдэг “Чи бол” булан маань энэ удаа спортыг онцолж байна. Өөрийнхөө амьдрал, адал явдлыг яг ямар спорттой адилхан болохыг мэдэж аваарай.
1. ХОНИНЫ ОРД – Чи бол Биатлон
Гүйлтийн цана болон буудлагын хослол бүхий Биатлон нь өвлийн спортууд дундаас хамгийн их эрч хүчийг мэдрүүлдэг. Тиймээс л энэ спорт яах аргагүй олон ажлыг зэрэг амжуулж чаддаг эрч хүч буцалсан Хонины ордныхныг илэрхийлж байна. Биатлоны тамирчид эцэж цуцалгүй олон шалгуурыг даван гардаг шиг Хонины ордны ориглох их урам зориг, бие даасан байдал нь бэрхшээл бүрийн цаана гарах хүчийг өгч чаддаг. Гүйлтийн цанаа дуусгаад бууныхаа гохыг дарах тэр л агшин бол ямар ч хүнд хэцүү асуудалд сэтгэлээр унаж цаг алдалгүй шийдвэр гаргаж чаддаг та нарын гайхалтай үнэн төрх юм.

2. ҮХРИЙН ОРД – Чи бол Сэлүүрт завь
Үхрийн ордныхны гол хөзөр нь хүч чадал, тэсвэр хатуужил байдаг. Жинхэнэ хурд, хүчийг шавхдаг Сэлүүрт завины спорт бол тэдний төрөлх зан чанар юм. Тэд хэзээ ч өөрийн чиглэлээ алдахгүй. Эцсийн үр дүнгээ тархиндаа төсөөлчихсөн л бол тэдэнд хойш суух хүсэл огтхон ч төрдөггүй. Гол усны ямар ч ширүүн урсгал байсан түүнийг сөрж, хамаг хүчээрээ сэлүүрдсээр л байх болно. Чи бүх зүйлд нухацтай хандаж эцсийн шийдвэрээ гаргадаг. Хэдий шийдвэр гаргахдаа удаан ч гэлээ бүх л зүйлийг чин сэтгэлээсээ хамгийн сайнаар бүтээхийг эрмэлздэг нь үнэхээр биширмээр.

3. ИХРИЙН ОРД – Чи бол Хөл бөмбөг
Тэд хурдан шаламгай байдал, мэдрэмж, реакцаараа багийн спортын хамгийн гайхалтай тоглолтуудыг үзүүлж чаддаг. Тухайн нөхцөл байдалдаа маш хурдан дасан зохицох чадвартай, эргэн тойрныхоо хүмүүст үргэлж санаа тавьдаг байдал зэрэг нь ямар ч багийн спорттой адилтгаж болохоор. Гэхдээ яагаад гар бөмбөг, сагсан бөмбөг, америк хөл бөмбөгтэй зүйрлээгүй юм бэ гэж үү? Учир нь эдгээр багийн спортууд дунд хөлөөрөө бөмбөг хөөж тоглодог нь цөөн шүү дээ! Чи ийм л содон үргэлж бусдаас ялгарч чаддаг өөрийнхөөрөө хүмүүс.

4. МЭЛХИЙН ОРД – Чи бол Унадаг дугуй
Тамирчин унадаг дугуй хоёрын гайхалтай төгс зохицол л тэднийг ялалтын барианд хүргэдэг. Мэлхийн ордныхон болон хамтрагчийнх нь хооронд бий болох бат бөх харилцааг хэлээд байна л даа. Дугуйн спорт хурд, хүч, тэсвэр гээд бүхнийг тэгш шаарддаг шиг тэд хамтрагчаасаа эдгээр чадваруудыг хамгийн түрүүнд хайдаг. Арга ч үгүй юм, Мэлхийн ордныхон өөрийн насан туршийн хамтрагчаар сонгосон хүндээ чин сэтгэлээсээ үнэнч байж чаддаг хүмүүс. Хамгийн мэдрэмтгий чамайг уралдаж тэмцэлдэхээс илүү мөрөөдлийнхөө орон зайд эрх чөлөөгөө мэдэрч чаддаг учраас л энэ спорттой зүйрлэсэн юм. Ялалт руугаа тэмүүлэх үедээ цээжээ түрэн дөрөөн дээрээ бат зогсох тамирчинг харж л байсан биз дээ? Энэ бол мөрөөдөлдөө автсан Мэлхийн ордныхны дүр төрх.

5. АРСЛАНГИЙН ОРД –Чи бол Бокс
Хүчирхэг, түрэмгий арслангууд яг л бокс гэсэн үг. Гэхдээ Арслангууд хүчиндээ хэт бардаж, өрсөлдөгчөө дутуу үнэлдэг хүмүүс огтхон ч биш. Ямар ч үед ялах гэж тэмүүлдэг боловч шудрага бус тулаанд хэзээ ч орохгүй. Ийм ялалт чамд үнэ цэнэгүй санагддаг, хүн чанартай тулаанч юм. Чи бүх зүйлийг өөрийнхөө илт давуу ялалтаар өндөрлүүлэхийг хүсдэг учраас өрсөлдөгчөө ганц цохилтоор л “накаут” –д оруулж чадна. Гэхдээ энэ нь чамайг ч мөн хүнд байдалд оруулдаг. Учир нь гаднаа хатуу чанга харагдах ч сэтгэл дотор чинь энэрэнгүй, хүнлэг, цайлган сэтгэл нуугдаж байдаг.

6. ОХИНЫ ОРД – Чи бол Уран гулгалт
Чи бол байж боломгүй төгс зүйлийг эрэлхийлэгч. Яг л хүйтэн мөсөн дээр даашинзтайгаа эргэлдэж хормойгоо дэрвүүлэх уран гулгагч шиг. Заримдаа чи мөсөн талбай шигээ хатуу чанга загнадаг ч дотор сэтгэл чинь уран гулгагч шигээ уян налархай. Талбай тойрон гулгах уран гулгалт нь Охины ордныхны өөрийгөө хайж аялах дүр төрхтэй ижил. Чи байгаагаараа л бусдын нүдэнд аль хэдийн өөрийгөө олчихсон төгс төгөлдөр нэгэн мэт харагддагаа огтхон ч анзаардаггүй юу?

7. ЖИНЛҮҮРИЙН ОРД – Чи бол Уран гимнастик
Мэдээж Жинлүүрүүдийн бусдаас ялгарах гол онцлог нь аливаа юмны тэнцвэрийг олж, тунг нь гайхалтай тохируулдагт байдаг. Тийм ч учраас чамайг биеийн тэнцвэр, хяналт шаардсан уран сайхны гимнастик гэж үзэж байна. Бас чиний гоо сайхан, уян налархай үйл хөдлөлийг хэн ч харсан өөрийн эрхгүй дуу алддаг. Гадна байдалдаа хашир загнан хэр баргийн зүйлд азаа үзэхгүй мэт харагддаг ч гэнэтхэн л агаарт дүүлээд акробат эрэгчихэж чаддаг дэггүй зантай улс шүү!

8. ХИЛЭНЦИЙН ОРД – Чи бол Туялзуур сэлэм
Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй Хилэнцийнхэн удаан хvлээх дургүй. Ямар ч зүйл тохиолдсон үргэлж “Довтлоод л бай” гэсэн тактиктай ажилладаг. Бүх зүйл хэдхэн хормын дотор болоод өнгөрдөг туялзуур сэлэмний тулааны эхлэл өрнөл нь яг л Хилэнцийн ордны хурдан шаламгай дайчин занг харуулна. Мөн бусдад хэзээ ч өөрийн байраа найр тавьж өгдөггүй болохоор ялах л ганц зам чамд бий гэж боддог. Тиймээс чиний амьдрал бол яах аргагүй туялзуур сэлэмний тулаан юм.

9. НУМЫН ОРД – Чи бол Байт харваа
Нумын ордыг бэлгэдсэн зураг л тэднийг ямар спорт болохыг илтгээд өгнө. Тодруулж хэлбэл бүх зүйлийг төлөвлөж хийдэг, сэтгэл хөдлөлөө барьж чаддаг Нумынхан өөрсдөө л байт харвааны тактик юм. Хүмүүс чамайг гаднаас нь хэтэрхий чөлөөтэй өөрийнхөөрөө гэж дүгнэдэг ч дотоод ертөнцөд чинь байдаг төлөвлөгөөний төгс хэмнэлийг огтхон ч анзаардаггүй. Бас харвасан сум шиг шулуухан үг яриатай тэдний шударга занг хэлэхгүй өнгөрч болохгүй. Яг л байгаа олж харж чаддаг бас сум шигээ шулуун замаар түүндээ хүрч чаддаг тэд азтай бус хамгийн хурц ухаантай хүмүүс юм.

10. МАТРЫН ОРД – Чи бол Хөнгөн атлетик
Яагаад хөнгөн атлетик юм бол, гэж гайхаж байна уу? Учир нь ямар ч найдваргүй болсон өрсөлдөөнд ч эцсээ хүртэл тэмцдэг та нарын төрөлх чанар гүйлтийн зам дээрх тамирчидыг санагдуулаад байгаа юм. Маш олноороо урагш тэмүүлэх “хурдлагчид” чиний амьдралын хэв маягийг төгс илэрхийлнэ. Магадгүй тэдний идэвх заримдаа суларч болох ч, яг л тамирчнаа хүлээх гүйлтийн зам шиг хэзээд чин сэтгэл нь бэлэн байдалд байсаар л байдаг. Чамайг хөнгөн атлетикийн бүх л төрөлтэй зүйрлэж болох ч гүйлт бол чиний жинхэнэ төрх. Чи бол уйгагүй хөдөлмөрч, эцэж цуцахыг үл мэдэгч.

11. ХУМХЫН ОРД – Чи бол Шатрын спорт
Өөрийнхөө тактик бодлогыг маш удаан боловсруулж байгаад хүч чадлаа гаргадаг, гэнэт тэсэрч дэлбэрсэн тийм л хүмүүс. Өөрсдийн замыг зөв гэж бодсон л бол хамаг хүчээрээ довтолж чаддаг. Чи амьдралдаа хэдэн бээрийн дараах нүүдлээ тархиндаа төлөвлөчихсөн сууж байдаг шатрын спортын мастерууд шиг л ханддаг. Гэхдээ чи “Цагаан дарь эх” шиг л бүх хүнд тус дэм болохыг хүсдэг, цайлган сэтгэлтэн гэдгээ мэднэ биз дээ?

12. ЗАГАСНЫ ОРД – Чи бол Уран сайхны сэлэлт
Загас учраас л чамайг усан спортоор төлөөлүүлсөн хэрэг биш шүү! Энэ спортын хамгийн гол онцлог нь хурдан шаламгай, оновчтой зөв “маневр” юм. Чи ямар ч үед богино хугацаанд хамгийн хэрэгтэй эргэлтийг хийж чаддаг. Заримдаа энэ нь төрөлх зан чанарт чинь шингэсэн гэмээр чадварлаг харагддаг. Харин гоо сайхан болоод урлагийн хувьд чиний мэдрэмж үргэлж л хамгийн содон нь байсаар ирсэн. Өөрийнхөө эрч хүч, уран бүтээлч чанарыг усан дотор бүжиглэх уран гимнастикчидаас хараарай.