Энэ амралтын өдрөөр гэрийнхэндээ хийж өгөх шинэ хоолонд чинь махгүй ч гэсэн өег, хялбархан хийх боломжтой, песто соустой пастаг санал болгож байна. Тайвшраад паста ид гэдэг байх аа.
1. Орц: 4 хүн
Таглиателле гоймон – 450 гр
Сармис – 2 хумс
Самар – 25 гр
Базилын навч – 115 гр
Оливын тос – 125 мл
Пармезан бяслаг – 50 гр
Таглиателле гоймон – 450 гр
Сармис – 2 хумс
Самар – 25 гр
Базилын навч – 115 гр
Оливын тос – 125 мл
Пармезан бяслаг – 50 гр
2. Хийх арга:
Песто хийхийн тулд базилын навч, самар, чимх давс, сармисаа хийгээд холигчоор сайтар холино. Хутгаж байх явцад чидун жимсний тос, бяслаг нэмж хутгаарай. Амсаж үзээд давс нь бага байвал ахиад нэмж болно.

3. Давстай ус гал дээр тавьж буцалгана. Буцлахаар нь гоймонгоо хийж,8-10 минут чанаж болгоод гаргаарай.
4. Саванд хийж хөргөх явцдаа бэлдсэн пестогоосоо хагасыг нь хийнэ.
5. Саванд хийж хөргөх явцдаа бэлдсэн пестогоосоо хагасыг нь хийнэ. Тавагласны дараа үлдсэн пестогоо дээр нь хийж өгөөрэй. Базилын навчаар чимэглээд л бэлэн болно. Амархан байгаа биз?