2022-06-28 21:17
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Бусад

Мьянмарын цэргийнхний шоронд хоригдож байгаа эмэгтэйчүүдийн хүнд хэцүү өдрүүд

nomun nomun
2021-12-15
0 0
0

163949183661b8a8fccc983

Төрийн эргэлт болсон  Мьянмарын шоронгуудад эмэгтэйчүүдийг эрүүдэн шүүж, бэлгийн дур хүслээ  ханган доромжилж, хүчирхийлнэ гэж заналхийлдэг тухай цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаалд оролцсон хэргээр баривчлагдсан таван идэвхтэн ВВС агентлагт ярьжээ.

Аюулгүй байдлын үүднээс энд тэдний нэрийг өөрчилж бичжээ. Мьянмарыг олон жил удирдсан генералууд ардчиллыг дэмжигчид ялалт байгуулсан 2020 оны арваннэгдүгээр сарын бүх нийтийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд улмаар 2021 оны хоёрдугаар сарын 1-нд түлхэн унагасан юм. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ОХУ-тай найрамдалт харилцааг дэмжигч гэгддэг Мин Аун Хлайн засгийн эрхэнд гарсан.

Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгийн олон улсын төрийн бус байгууллагаас энэ сарын 8-ны өдөр гаргасан мэдээллээр Мьянмарт 1318 хүн амь үрэгдсэний 93 нь эмэгтэйчүүд байна.

Мөн 10,200 иргэн, түүний дотор 2,000 гаруй эмэгтэйчүүдийг баривчилсан байна. Цагдан хорих газарт найман эмэгтэй нас барснаас дөрөв нь эрүү шүүлтэнд өртсөн гэх мэдээлэл байна.

Тус улс ардчлалд аажмаар шилжиж эхэлсэн 2011 он хүртэл хүн хулгайлах, эрүүдэн шүүх нь цэргийн дэглэмийнхний  нийтлэг үзэгдэл байсан бол одоо хүний ​​эрхийн төлөө тэмцэгчдийн үзэж байгаагаар нөхцөл байдал урьд өмнөхөөсөө дорджээ.

Идэвхтэн  эмэгттэй Ён Со Май бараг зургаан сар хоригдсон. Эхний арав хоногт тэрээр цагдан хорих ангид байсан бөгөөд өөрийнх нь хэлснээр эрүүдэн шүүж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.

Нэг өглөө Со Май жагсаалд зориулж зурагт хуудас зурж байх үед түүнийг баривчилж, цэргийн фургонд суулгажээ.

“Намайг үл мэдэгдэх газар авчрахад аль хэдийнэ шөнө болсон” гэж тэр BBC-д ярьжээ.”Миний нүдийг боосон, тэгээд юм мөргөх үеэр харгалзагчид  намайг шоолон инээлдэж байсан.

Баривчлагдсан эмэгтэйг оффис дээр байцааж, хулс модоор зодож, зарим шалтгааны улмаас түүний бэлгийн амьдралын нарийн ширийнийг сонирхож байжээ.

Үл үзэгдэх мөрдөн байцаагчдын нэг нь “Энд эмэгтэйчүүд юу болдгийг мэдэх үү? Тэднийг хүчиндэж, дараа нь хөнөөдөг” гэж сүрдүүлсэн.

Дараа нь Со Майгийн цамцыг тайлж түүний нүцгэн биенд эрээ цээргүйгээр хүрч эхэлжээ.Эцэст нь нүднийх нь боолтыг тайлах үеэр тамлагч нарын нэг нь буугаа цэнэглэж байх нь харагджээ.

“Би холбоо барьсан хүмүүсийнхээ нэрийг хэлэхээс татгалзахад тэд аманд минь бууныхаа хошууг хийсэн” гэж Со Май ярьжээ.

Түр зуурын шоронгууд

Human Rights Watch-ын шинжээч Мэнни Мауны хэлснээр, цэргийнхэн хоригдлуудыг саатуулан байцаахын тулд  цэргийн хуаран, олон нийтийн барилга зэрэг түр байруудыг ашигладаг.

Энэ мэдээллийг аюулгүй байдлын үүднээс нэрээ хэлэхгүй байхыг хүссэн Мьянмарын хуульч BBC-д баталсан байна. Тэрээр байцаалтын үеэр дээрэлхүүлж, эрүү шүүлт тулгасан талаар гомдол гаргасан хэд хэдэн эмэгтэйг шүүхэд төлөөлөн оролцож байгаагаа хэлсэн.

“Миний үйлчлүүлэгчдийн нэгийг өөр хүнтэй андуурч саатуулсан. Түүнийг ингэж хэлэхэд тэд итгээгүй бөгөөд төмрөөр ухаан алдтал цохьж жанчсан” гэж ярьжээ. Дараа нь эмэгтэйг өөр газар  шилжүүлсэн бөгөөд тэнд үл таних ажилтан өөртэй нь унтвал түүнийг суллана гэж мэдэгджээ.

Хуучин хоригдлуудын нэг “Би нэг цаг гаруй гурван хуруугаа тасралтгүй үзүүлэхээс /Мьянмарт эсэргүүцлээ ингэж илэрхийлдэг/ өөр аргагүй байдалд хүрсэн, тэр үед харгалзагчид миний үсийг зулгаасан.

Шве Пью Тар хотын түр саатуулах төвөөр дайран өнгөрч байсан өөр нэг эмэгтэй “Охидыг нэг нэгээр нь өрөөнөөс гаргаж хааш нь ч юм авч явж байсан.  Харин эргэн ирэхдээ тэдний заримынх нь хувцасны товчийг тайлсан эсвэл урагдсан байдалтай байсан” гэжээ.

Эрх баригчдын няцаалт

ВВС агентлаг Со Майгийн талаар тайлбар өгөхийг цэргийн засгийн газрын Мэдээллийн яамны дэд сайд, хошууч генерал Зо Мин Тунаас хүссэн байна.  Харин тэрбээр энэ бүх таамаглал, эрүү шүүлт Мьянмарт байхгүй гэж хариулжээ.

Энэ оны эхээр Бирмийн нэгэн хоригдлын нүүрэндээ хүчтэй цохиулсан зургийг цэргийнхэн цахим ертөнцөөр тараасан юм. Тэрээр одоог хүртэл зэвсэг хадгалсан хэргээр шоронд байгаа юм.

BBC болон MWD телевизээс авсан энэхүү хувийн зураг нь тухайн эмэгтэйн баривчлагдахаас өмнө болон дараах байдлыг харуулж байна.

 Харин  генерал Мин Тонгоос яагаад ийм баримтыг нуухыг ч оролддоггүй, энэ нь эрүүдэн шүүхгүй гэсэн түүний үгтэй хэр нийцэж байгааг асуухад тэрбээр “Баривчлагдах үед ийм зүйл болдог” гэж хариулжээ.

 Ганцаарчлан хорих

50 гаруй насны нэгэн идэвхтэн эмэгтэй (түүнийг хатагтай Лин гэж нэрлэе) тус улсын хамгийн том хот Янгон дахь Инсэйн шоронд дөч гаруй хоног ганцаарчлан хоригдож байсан тухайгаа ВВС-д ярьжээ.

Хатагтай Линд энэ бүх хугацаанд өмссөн хувцаснаас өөр юу ч байсангүй. Шоронд байх хугацаандаа түүний бие маш сул дорой болжээ. Тэр энэ тухайгаа “Би харанхуйд хэвтэж байхдаа  удахгүй үхнэ гэж л боддог байсан. Заримдаа хажуу өрөөнөөс  эмэгтэйчүүдийн орилж хашгирах нь сонсогддог бөгөөд тэнд хэн нэгнийг зодож тарчлааж байгаа нь мэдрэгддэг” гэжээ.

Нэгэн өдөр офицер хэд хэдэн эмэгтэй цэргийн хамт камерт нь орж ирээд шууд видео бичлэг хийжээ. Энэ үеэр хоригдох нөхцөл байдлын талаар гомдоллохыг оролдсон ч хүлээж авсангүй.

Хүний эрхийн ажиглагч Мэнни Мауны хэлснээр  дээд тал нь 100 хүний ​​багтаамжтай эмэгтэйчүүдийн камерийг  500 хүнээр дүүргэдэг. Орон зайгүйн улмаас хоригдлууд ээлжлэн унтдаг байна.

Мөн тэдэнд  ариун цэврийн хэрэгсэл дутагдаж байгаа нь тэдний үндсэн эрхийг зөрчиж байна гэж тэр хэлэв.

Бидний дээр дурдсан Май 5000 орчим хоригдлын хамт аравдугаар сард өршөөлийн хуулиар суллагдсан бөгөөд тэрбээр “Би хэзээ ч  тэнд дуусч магадгүй, бүр үхэж ч магадгүй гэдгээ ойлгож байгаа ч эх орныхоо төлөө ямар нэгэн зүйл хийж, тэмцлээ үргэлжлүүлэхийг хүсч байна” гэж ярьжээ.

Дэвис Сиржа, Жилла Дастмалчи нарын зурсан зургууд.

Эх сурвалж: ВВС

ShareTweet
nomun

nomun

Холбоотой нийтлэл

Хурим дээр эхнэрээ цохисон узбек залуугийн бичлэг шуугиан тарив
Сонин хачин

Хурим дээр эхнэрээ цохисон узбек залуугийн бичлэг шуугиан тарив

nomun
2022-06-16
“Last “
Бусад

Mogul Pictures-ийн ээлжит уран бүтээл “Last Kiss” УСК 6-р сарын 17-ноос бүх кино театрын дэлгэцнээ гарна

nomun
2022-06-13
Олон унтраалгатай өрөөнд гацсан залуугийн түүх
Видео мэдээ

Олон унтраалгатай өрөөнд гацсан залуугийн түүх

munkhzul
2022-06-07
“Мисс Монголиа 2022” тэмцээнийг 18 дахь жилдээ Event Masters, Black studio, МҮОНТ-тэй хамтран зохион байгуулж байна
Бусад

“Мисс Монголиа 2022” тэмцээнийг 18 дахь жилдээ Event Masters, Black studio, МҮОНТ-тэй хамтран зохион байгуулж байна

nomun
2022-06-02
ХААН Банк “Шилдэг татвар төлөгч ААН”-ээр дахин тодорлоо
Бусад

ХААН Банк “Шилдэг татвар төлөгч ААН”-ээр дахин тодорлоо

adminms
2022-05-13

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна
Видео мэдээ

PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

munkhzul
2022-06-28
0

Цааш унших
Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

2022-06-28
Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

2022-06-28
Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

2022-06-28

Санал болгож байна

Дуучин А.Түмэн-Өлзий хөөрхөн охиноо ойрын хугацаанд дүүтэй болгох бололтой
Хүмүүс

Дуучин А.Түмэн-Өлзий хөөрхөн охиноо ойрын хугацаанд дүүтэй болгох бололтой

2016-04-15
Ерөнхий сайдын эхнэр Х.Сэлэнгийн ангийнхан Их тэнгэрт зочлов (фото)
Мэдээ

Ерөнхий сайдын эхнэр Х.Сэлэнгийн ангийнхан Их тэнгэрт зочлов (фото)

2014-07-17
“Backstreet boys” хамтлаг 5-р сарын 23-нд Монголд тоглоно
Урлаг

“Backstreet boys” хамтлаг 5-р сарын 23-нд Монголд тоглоно

2013-04-15
“Miss Tourism World 2019 Intercontinental Final” тэмцээнд Б.Мөнхчимэг оролцож байна
Хүмүүс

“Miss Tourism World 2019 Intercontinental Final” тэмцээнд Б.Мөнхчимэг оролцож байна

2018-12-20
О.Гэрэлт-Од: Авлигыг халахгүйгээр залууст ч боломж олдохгүй
Мэдээ

О.Гэрэлт-Од: Авлигыг халахгүйгээр залууст ч боломж олдохгүй

2021-10-28
С.Лхагвасүрэн: Шагналаас илүү сайн зохиолын араас хөөцөлдөж байна
Ярилцлага

С.Лхагвасүрэн: Шагналаас илүү сайн зохиолын араас хөөцөлдөж байна

2012-07-09
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In