2023-06-10 22:51
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө

Гэр гэж юу вэ?

munkhzul munkhzul
2021-12-27
0 0
0

11755657_1002864973098533_1831106184918245923_n

Олон жилийн турш гэр орноосоо хол энхийг сахиулах үйл ажиллагаанд яваад ирсэн нэгэн цэрэг хүндэт тэмдэгээр шагнагдаж хүмүүсийн өмнө сэтгэлийн үгээ хэлжээ.

“Хатуу цементэн шалан дээр шөнө бүр манаа хийж хонохдоо нэг л зүгрүү харж хэвтдэг байсан. Учир нь тэр зүгт миний гэр байдаг. Буун дуу ширүүн тулааны үеэр ч би гэрээ хамгаалж тэр зүгт аюултай хүн орох вий гэхээс сүнсээ зайлтал айдаг байлаа. Гэр гэдэг бол миний оршин тогтнож өөрөөрөө байж чаддаг диваажин юм. Энэ аймшигтай дайны өдрүүдэд би нэг л зүйлийг хамгийн сайн ойлгосон. Улс оронд эсвэл дэлхий дахинд энх тайван тогтооно гэдэг бараг л бүтэшгүй зүйл. Гэхдээ энх тайван миний гэрт л байгаа гэдгийг би хамгийн их мэдэрдэг байсан. Өдөр бүр намайг хүлээж байгаа энх тайван руугаа тэмүүлсээр би амьд үлдэж чадсан байх.”

Түүний сэтгэлийн үгийг сонсч зогссон улсын ерөнхийлөгч хүртэл тэсэлгүй нулимс дуслуулсан байна. Учир нь тэрхүү цэрэг дайнд хоёр хөлөө алдаж, дахин алхаж чадахгүй болсон байсан юм. Эхнэр хүүхэдгүй, дөнгөж хорин гурван нас хүрч байсан тэр залуу дайнд явахын өмнө хамаг мөнгөө шавхаж байж авсан ганц өрөө, нурах шахсан орон гэртээ ирэхийг л хүссэн гэдгээ сонин хэвлэлд өгсөн ярилцлага бүртээ дурьдаж байжээ. Минут тутамд үхэл хагацал зовлон харж өөрөө ч тэр бүх шаналалыг мэдэрч, хохирсон цэрэг эрийн хэлдгээр гэр бол диваажин юм. Магадгүй таны хувьд ч мөн адил тав тухтай, дулаан гэр орон, хайртай хүмүүс чинь үгүй бол амьдрал хоосон утга учиргүй мэт санагдана. Тийм учраас л бид өөрийгөө тайвшруулж болох хамгийн амгалан газрыг “яг л гэр шиг минь юм” гэж хэлдэг шүү дээ. Ажлын хамтрагч маань “Манай гэр бол харин ч эрх чөлөөгүй, өөрөөрөө байж чаддаггүй газар.” гэж хэлж байсан санаанд буулаа. Яагаад тэр вэ?

Харандаагаар баллаж, урж сэмлэсэн ханын цаасан дээр нь хүүхэд насны томоогүй үе тэр чигтээ бий. Халцарч ховхорсон, хуучны Орос загвартай орон дээр тааз ширтэж хэвтээд, өөрийгөө хайж тэнүүчлэх өсвөр нас минь хүртэл дурсамжаа үлдээсэн. Хамгийн дуртай, хуучин хэдэн номнууд минь, хачин гоё хэдхэн даашинзууд, сонсох дуртай, халтар хэдэн хуурцагнууд, хаа ч явсан нүдэнд буудаг, дасч ээнэгшсэн хэдэн өрөөний минь тавилгууд гээд тэнд миний гар хүрээгүй, намайг эрх чөлөөгүй болгох зүйл нэгээхэн ч үгүй. Хүйтэн ч дулаан ч хамгийн тухтай сайхнаараа л байдаг нь миний гэр. Ийм байхад хэрвээ гэр орондоо эрх чөлөөгүй байдаг бол та өөр хаана өөрийгөө эрх чөлөөтэй байлгаж чаддаг гэж? Эсвэл тэр эрх чөлөөг мэдэрдэг орчныг та өөрийн гэртээ бий болгох хэрэгтэй.

Хамгийн бяцхан амьтан шоргоолжийг жил бүр элсэн үүрээ янзалж, зунжин завгүй байдгийг мэдэх байх. Тэдний эцсийн зорилго бол амь амьдралаа хамгаалж, энх тайван амьдрах юм шүү дээ. Хүн төрөлхтөнд ч мөн адил анхдагч хэрэгцээ нь аюул гамшигаас өөрийгөө хамгаалж, амгалан тайван амьдрах. Гэхдээ л бидний оюун ухаан огт өөр зүйлийг буюу ганган тавилга, усан сан, том аквариум зэргийг гэр орноос хүсч байдаг. Сүүлийн үеийн загварлаг, том байшин байлаа гээд шуудхан л чиний гэр болчихож чадахгүй гэдгийг бодож үзсэн үү? Жинхэнэ гэр болгоход ядаж ганц зүйлд нь чи өөрийн гараар хүрч, дурсамжийг бүтээсэн байх хэрэгтэй. Учир нь тэр бол зөвхөн чиний гэгдэх орон зай юм. Хуучин буйдан, хаа сайгүй хөглөрөх хувцас, цэвэрлэж амжаагүй хоолны үлдэгдэлтэй аяга таваг энэ бүгд огтхон ч асуудал биш. Бохир байлаа ч гэсэн тансаг зочид буудлын хүйтэн хөндий өрөөнөөс илүү дулаан гэрэл гэгээтэй гэр орон л хамгийн сайхан нь. Учир нь тэнд л энх тайван чамайг хүлээж суудаг. Тэнд чиний мөрөөдөл буюу чи өөрөө оршин тогтнодог.

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Барак Обама: Ажилдаа дуртай, чин сэтгэлээсээ хандвал аялал илүү сайхан болно
Зөвлөгөө

Барак Обама: Ажилдаа дуртай, чин сэтгэлээсээ хандвал аялал илүү сайхан болно

munkhzul
2023-06-08
Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-14 /Улаанбурхан ба дархлаажуулалт/
Видео мэдээ

Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-14 /Улаанбурхан ба дархлаажуулалт/

munkhzul
2023-05-26
Сормуусаа зөв будах 6 дүрэм
Гоо сайхан

Сормуусаа зөв будах 6 дүрэм

munkhzul
2023-05-23
“Хойд аав болгон хүчирхийлэгч биш”
Зөвлөгөө

“Хойд аав болгон хүчирхийлэгч биш”

munkhzul
2023-05-19
Айраг эхийн сүүтэй адил шим тэжээлтэй
Зөвлөгөө

Айраг эхийн сүүтэй адил шим тэжээлтэй

munkhzul
2023-05-19

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Tech is open…
Мэдээ

Tech is open…

munkhzul
2023-06-09
0

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн том нэгдсэн арга хэмжээ “ICT Expo 2023” энэ сарын 09-11-ний өдрүүдэд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд...

Цааш унших
IT-ийн оюутнуудад зориулсан “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийн бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ

IT-ийн оюутнуудад зориулсан “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийн бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ

2023-06-09
Хятад, Монголын эрдэм шинжилгээний хурлын нээлт болов

Хятад, Монголын эрдэм шинжилгээний хурлын нээлт болов

2023-06-08
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая

Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая

2023-06-08
BTS 10 жилийн ой: Дэлхий нил ягаан өнгөөр амьсгалж байна

BTS 10 жилийн ой: Дэлхий нил ягаан өнгөөр амьсгалж байна

2023-06-08

Санал болгож байна

Гавьяат Аглуугийн үзэсгэлэнт гэргий
Оддын амьдрал

Гавьяат Аглуугийн үзэсгэлэнт гэргий

2018-07-31
Рафунзел хочит Крисси Элизабетийн хайр татам зургууд

Рафунзел хочит Крисси Элизабетийн хайр татам зургууд

2018-11-08
Аавынхаа хүүхдийг тээж буй бүсгүй
Гадаад мэдээ

Аавынхаа хүүхдийг тээж буй бүсгүй

2012-06-14
Rihanna – Diamonds (Victoria’s Secret show ) 2012
Видео мэдээ

Rihanna – Diamonds (Victoria’s Secret show ) 2012

2012-11-09
Загвар өмсөгч болох гэж хоолоо сойгоод хүн сүг болсон нь.
Охид бүсгүйчүүд

Загвар өмсөгч болох гэж хоолоо сойгоод хүн сүг болсон нь.

2012-12-21
Баян хүнтэй л гэрлэвэл жаргана гэж бодож байгаа бол эндүүрэл
Зөвлөгөө

Баян хүнтэй л гэрлэвэл жаргана гэж бодож байгаа бол эндүүрэл

2014-04-22
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In