2022-06-28 08:43
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө

“Нийслэл салат”-ыг шинэлэг бөгөөд илүү амттай болгох 8 жор

munkhzul munkhzul
2021-12-30
0 0
0

Бидний хувьд оливье салат буюу нийслэл салат нь ямар ч баярын ширээний салшгүй нэг хэсэг байдаг билээ. Тийм ч учраас нийслэл салатны төмс, майонез орсон уламжлалт жороос олон хүн уйдсан байх гэж бодож байна. Тэгвэл энэ жилийн хувьд та хиамыг загас, далайн гаралтай бүтээгдэхүүнээр орлуулах гэх мэтээр шинэлэг амт нэмж яагаад болохгүй гэж. Ингээд бид танд нийслэл салатыг хялбар аргаар өвөрмөц амттай хийх жорыг хүргэе.

1Тахианы махтай нийслэл салат

Орц:

  • 80 гр тахианы мах
  • 80 гр төмс
  • 10 гр лууван
  • 40 гр давсалсан өргөст хэмх
  • 30 гр энгийн өргөст хэмх
  • 1 өндөг
  • 40 гр майонез
  • Давс, перец, ногоон гоньд, яншуй амталгаагаар

Хийх арга:

Алхам 1. Тахианы мах, төмс, лууван болон өндгөө чанаж бэлдэнэ.

Алхам 2. Дээрх чанасан зүйлээ шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ.

Алхам 3. Давсалсан өргөст хэмх болон энгийн өргөст хэмхний хальсийг нь арилгаж мөн дөрвөлжин хэрчинэ.

Алхам 4. Бүгдийг майонезтай холино.

Ширээн дээр тавихын өмнө ногоон гоньд, яншуйгаар амтална.

Тахианы махтай нийслэл салат

2Яргай загас, майонезтай нийслэл салат

Орц:

  • 90 гр давс багатай яргай (салмон) загас
  • 1 өндөг
  • 80 гр чанасан төмс
  • 60 гр чанасан лууван
  • 40 гр давсалсан өргөст хэмх
  • 60 гр энгийн өргөст хэмх
  • 30 гр ногоон вандуй
  • 15 мл сүүн крем
  • 30 гр майонез
  • 10 мл сой соус

Хийх арга:

Алхам 1. Сүмс бэлдэхийн тулд сүүн крем болон майонезаа хооронд нь холино.

Алхам 2. Яргай загасаа дөрвөлжин хэрчинэ.

Алхам 3. Төмс, луувангаа дөрвөлжин хэрчинэ.

Алхам 4. Давсалсан болон энгийн өргөст хэмхнийхээ хальсийг авч дөрвөлжилж хэрчинэ.

Алхам 5. Өндгөө том үрэгч дээр үрнэ.

Алхам 6. Ингээд бүх хэрчсэн орц дээрээ вандуйгаа нэмээд зуурсан маойнезтайгаа холино.

Яргай загас, майонезтай нийслэл салат

3Яргай загас, улаан түрстэй нийслэл салат

Орц:

  • 15 гр төмс
  • 20 гр өндөг
  • 40 гр энгийн өргөст хэмх
  • 10 гр лууван
  • 20 гр ногоон вандуй
  • 40 гр яргай загас
  • 20 гр майонез
  • 10 гр улаан түрс
  • 1\4 бөднө шувууны өндөг
  • Ногоон гоньд, яншуй амталгаагаар

Хийх арга:

Алхам 1. Төмс болон луувангаа чанаж дөрвөлжин хэрчинэ.

Алхам 2. Өргөст хэмх, яргай загасыг мөн дөрвөлжин хэрчинэ.

Алхам 3. Ногоон гоньд, яншуйг жижиглэж хэрчинэ.

Алхам 4. Бэлэн болсон орцуудаа хольж дээрээс нь бага зэрэг шанцай нэмээд майонезтай хутгана.

Алхам 5. Салатаа таваглаж улаан түрс болон бөдөнгийн өндгөөр чимэглэнэ.

Яргай загас, улаан түрстэй нийслэл салат

4Савтай нийслэл салат (6 хүн)

Орц:

  • 110 гр төмс
  • 110 гр лууван
  • 3 өндөг
  • 3 давсалсан өргөст хэмх
  • 220 гр ногоон вандуй
  • 220 гр чанасан үхрийн мах
  • Майонез, давс, ногоон ургамал амталгаагаар

Хийх арга:

Алхам 1.  Төмс, лууван, өндгөө чанаад дөрвөлжин хэрчинэ.

Алхам 2. Өргөст хэмх, үхрийн махаа мөн дөрвөлжин хэрчинэ.

Алхам 3. Бүх орцоо хооронд нь хольж хутгана.

Алхам 4.  Давс, перцеер амтлаж жижиг шилэн саванд хувааж хийнэ.

Савтай нийслэл салат (6 хүн)

5Хулд загастай нийслэл салат

Орц:

  • 40 гр чанасан төмс
  • 30 гр чанасан лууван
  • 10 гр энгийн өргөст хэмх
  • 15 гр давсалсан өргөст хэмх
  • ½ чанасан өндөг
  • 30 гр майонез
  • 5 гр ногоон вандуй
  • 5 гр бальзамик-крем
  • 3 гр ногоон гоньд
  • 1 бөднө шувууны өндөг
  • 30 гр давс багатай хулд загас

Хийх арга:

Алхам 1. Ногоогоо чанаж, цэвэрлэнэ.

Алхам 2. Ногоогоо дөрвөлжин хэрчинэ.

Алхам 3. Чанасан өндгөө мөн дөрвөлжин хэрчинэ.

Алхам 4. Хулд загасаа дөрвөлжин хэрчинэ.

Алхам 5. Бүгдийг нь нэг саванд хийж майонезтай хутгана. Хулд загасаа бусад орцтойгоо холихгүйгээр дээрээс нь тавьж болно.

Алхам 6. Салатаа таваглаж бөднө шувууны өндөг, яншуйгаар чимэглэж, бальзамик цацахад хангалттай.

Хулд загастай нийслэл салат

6Үхрийн хэлтэй нийслэл салат

Орц:

  • 40 гр төмс
  • 30 гр лууван
  • 25 гр давсалсан өргөст хэмх
  • 20 гр энгийн өргөст хэмх
  • 1 өндөг
  • 1 бөднө шувууны өндөг
  • 40 гр майонез
  • 100 гр үхрийн хэл
  • Давс, перец амталгаагаар

Хийх арга:

Алхам 1. Төмс, лууван, өндгөө чанаж, дөрвөлжин хэрчинэ. Бөдөнгийн өндөг хэрчихгүй.

Алхам 2. Давсалсан болон энгийн өргөст хэмхээ мөн дөрвөлжин хэрчинэ.

Алхам 3. Ногоон вандуй нэмж хийгээд хооронд хутгана.

Алхам 4. Бэлэн болсон салатаа салат навч бололон үхрийн хэл, бөдөнгийн өндгөөр чимэглэнэ.

Үхрийн хэлтэй нийслэл салат

7Махгүй нийслэл салат

Орц:

  • 25 гр төмс
  • 45 гр өндөг
  • 25 гр давсалсан өргөст хэмх
  • 10 гр энгийн өргөст хэмх
  • 15 гр лууван
  • 25 гр майонез
  • Давс, перец амталгаагаар

Хийх арга:

Алхам 1. Ногоо чанаж, дөрвөлжин хэрчинэ.

Алхам 2. Давсалсан өргөст хэмхний хальсийг нь авч, шүүсийг нь сайн шахаад дөрвөлжин хэрчинэ.

Алхам 3.  Харин энгийн өргөст хэмхний голыг нь аваад зөвхөн хальсийг нь хэрэглэнэ. Энэ нь салатыг шаржигнасан амттай болоход туслана.

Алхам 4. Бүгдийг нь маойнезтай холино.

Махгүй нийслэл салат

8Яргай загас, хясаатай нийслэл салат

Орц:

100 гр давс багатай яргай загас

50 гр хясаа

50 гр чанасан төмс

50 гр давс багатай өргөст хэмх

20 гр ногоон вандуй

50 гр майонез

10 гр тобико түрс

Хийх арга:

Алхам 1. Яргай загас, төмс, өргөст хэмхээ жижиг дөрвөлжин хэрчээд вандуйтай холино.

Алхам 2. Майонез болон тобико түрс нэмж дахин хутгана.

Алхам 3. Хясаагаа сайн угааж хатаана.

Алхам 4. Хайруулын тавганд тос хийж сайн халаагаад хясаагаа шаргал өнгөтэй болтол нь шарна.

Алхам 5. Салатаа таваглаж, хясаа болон тобико түрсээр чимэглэнэ.

Яргай загас, хясаатай нийслэл салат
https://www.caak.mn/view/8289331/
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
Зөвлөгөө

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

munkhzul
2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?
Зөвлөгөө

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

munkhzul
2022-06-24
Гоо сайхан

Зуны улиралд арьсаа арчлах нь

nomun
2022-06-24
ЗӨВЛӨМЖ: Зуны улиралд идвэл зохих хоол хүнс
Зөвлөгөө

ЗӨВЛӨМЖ: Зуны улиралд идвэл зохих хоол хүнс

munkhzul
2022-06-21
Нүүрээ будаж сурч байгаа охидод өгөх зөвлөгөө
Гоо сайхан

Нүүрээ будаж сурч байгаа охидод өгөх зөвлөгөө

munkhzul
2022-06-16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна
Видео мэдээ

@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

munkhzul
2022-06-27
0

Цааш унших
Брэд Питт Франц дахь эдлэн газраасаа нэг жилийн турш АЛТ хайжээ

Брэд Питт Франц дахь эдлэн газраасаа нэг жилийн турш АЛТ хайжээ

2022-06-27
Технологи | Лазер сийлбэр ба таслагч

Технологи | Лазер сийлбэр ба таслагч

2022-06-27
СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль дараах хөтөлбөрүүдэд элсэлт авч байна

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль дараах хөтөлбөрүүдэд элсэлт авч байна

2022-06-27
Найз залуугаасаа салсан Кендалл Женнер нүцгэн зургаа ДЭЛГЭВ

Найз залуугаасаа салсан Кендалл Женнер нүцгэн зургаа ДЭЛГЭВ

2022-06-27

Санал болгож байна

Эрчүүдэд: Арьсны эрүүл ахуй
Зөвлөгөө

Эрчүүдэд: Арьсны эрүүл ахуй

2014-10-14
Фэйсбүүкийн чат хадгалагддаггүй болно
Сонин хачин

Фэйсбүүкийн чат хадгалагддаггүй болно

2019-03-07
Монголын номер нэг “шивээсчин” Отгоо
Мэдээ

Монголын номер нэг “шивээсчин” Отгоо

2019-04-02
Сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь хөл хүнд болжээ
СКАНДАЛ

Сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь хөл хүнд болжээ

2019-06-26
О.Долгор дахин нүцгэлжээ
Мэдээ

О.Долгор дахин нүцгэлжээ

2012-09-04
Авто спорт сонирхогчдын “NIGHT DRIFT” шоу тэмцээн тун удахгүй болно
Видео мэдээ

Авто спорт сонирхогчдын “NIGHT DRIFT” шоу тэмцээн тун удахгүй болно

2012-06-08
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In