Их Британийн иргэн Бен болон Жейн Купер нар гэрлэлтээ батлуулан хуримаа хийжээ. Хос хоёр 2010 онд сүй тавьсан ч гэрлэж амжилгүй хамтдаа 11 жил амьдарсан байна. Жейн эдгэшгүй өвчтэй бөгөөд эцсийн хүсэл нь хайртай залуутайгаа гэрлэх байжээ. Найз залуу нь хүсэлтийг нь хүлээн авч биелүүлсэн нь тэдний хуримыг онцгой болгож, “The Mirror” сонинд мэдээлэгдэх шалтгаан болсон байна.
Жейн хуримаас гурав хоногийн дараа нас баржээ. Хөхний хорт хавдрын тавдугаар шатанд очсон нь үхлийн шалтгаан болжээ.