Эдгээрийг өдөр тутамдаа хэрэглэснээр хоногийн 24 цаг ч багадах өдрүүдэд бид боломжийн цаг хэмнэж, ажлаа хялбарчлах боломжтой болно. Уншаад, хэрэгжүүлээрэй.
1. Мөсний оронд усан үзэм хөргөгчиндөө хөлдөөчих. Дараа нь дарс уухдаа цөөн хэдийг дотор нь хийж уухад янзтай.
2. Гал тогооны угаалтуур цаг ямагт бөглөрчих гээд байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд үе үе санасан үедээ буцалсан час халуун ус хийж байгаарай. Ганц дусал аяга таваг угаагч шингэн дусаавал бүр сайн.
3. Аяга таваг угаагчаа хэрэглэснийхээ дараа цэвэр усаар цэвэрлэж базаад, жирийн нэг бичгийн хавчаараар хавчаад цэвэрхэн хатааж болно. Ингэснээр нян бактери үржих нөхцлийг багасгаж буй юм.
4. Шинэ жимс дэлгүүрээс аваад идэхдээ дан усаар л угаачихдаг юм биш биз. Тэр жимс тээвэрлэх явцад ямар ч нөхцөлд байсан байж болно. Тиймээс жимсээ идэхийн өмнө бага зэрэг чийглэсэн сода ашиглан хэсэг үрээд цэвэр усаар зайлаарай.
5. Томоос том савтай зайрмаг аваад дуртай үедээ идэхэд бэлэн, хөлдөөгчиндөө хадгалах сайхан шүү. Гэхдээ дараагийн удаа идэх үед халбага хугалам хөлдүү болчихсон байдаг нь асуудалтай. Тэгвэл хайрцагтай зайрмагаа өөрөөсөө зип түгжээтэй гялгар уутанд хийж хадгалвал хэзээ ч гаргаж идсэн шүд хага ташим хөлдүү байхаа болино.
6. Яг сайхан аяга жүүс ууж байтал гарах яаралтай ажил гарчихав уу. Энэ тохиолдолд жирийн нэг аягаа зөөврийнх болгох боломж бас бий. Гал тогооны гялгар уутаар стаканыха амыг наагаад, дунд хэсэгт нь соруул зоогоорой. Машиндаа аваад явахад ч тохиромжтой.
7. Шөлтэй хоол хийж байхдаа дэвэргэхгүйн тулд хоолны савныхаа амыг модон халбагаар тэгнэн тавиарай.
8. Урагдаж, өмсөхөө больсон шилэн триког тоос унагаагч болгон ашиглаж болдог. Нарийнхан модонд ороогоод, гар орохгүй нарийн хэсэг болох шүүгээний доогуур, шалны завсраар үүссэн тоосоо цэвэрлээрэй.
9. Өндөг хэр их удсаныг шалгахдаа аяга усыг ашиглаарай. Зураг дээрхийн дагуу удсан өндөг байвал хэрэглэхээс татгалзаарай.
10. Мах татах, гурил хэрчих үед галын өрөөний тавцан дээр тавьсан махны мод гулсаж, гар зүсэх тохиолдол бий. Үүнээс сэргийлэхийн тулд модны доор нойтон алчуур дэвсэж өгөөрэй.
11. Иогуртыг бүрэн задлахгүйгээр голд нь модон савх хийж хөлдөөгөөд, зуны халуун өдөр идээрэй.
12. Зүсэхэд хэцүү, зөөлөн хүнсний бүтээгдэхүүнийг /кекс, дүфү, нойтон аарц гэх мэт/ оёдлын утас ашиглан, зурагт харуулсны дагуу зүсээрэй.
13. Миксерээ хэрэглэж дуусангуутаа 1-2 аяга бүлээн ус, бага зэрэг аяга таваг угаагч шингэн дусаагаад хэдхэн секунд ажиллуулахад хялбархан цэвэрлэгдэнэ. Харин цэвэр усаар зайлах ёстойг санаарай.