2023-03-22 01:39
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Мэдээ Гадаад мэдээ

Нэг айлын таван хүүхэд сураггүй алга болсон “Соддерын хэрэг”-ийг тойрсон нууцлаг явдлууд

munkhzul munkhzul
2022-01-04
0 0
0

9b850e75e2ba05d9e754594a30aaef29

“Соддерын хүүхдүүдийн хэрэг” хэмээн нэрлэгдсэн хэрэг бол АНУ-ын түүхэн дэх хамгийн нууцлаг үйл явдлуудын нэг юм. Соддерын гэр бүлийн таван хүүхдийг галд өртөж нас барсан гэж албан ёсоор дүгнэсэн ч бодит байдал дээр түүнээс илүү аймшигтай зүйл болсон гэж олон хүн таамагладаг. Тэгвэл Соддерын хүүхдүүдэд яг юу тохиолдсон юм бол?

Жорж Соддер хэмээх эр 13 настай байхдаа Италиас АНУ-д цагаачлан иржээ. Тэрээр насанд хүрсэн хойноо Женни Чиприани хэмээх бүсгүйтэй гэрлэж,  Итали гаралтай иргэд олноор суудаг Баруун Виржиниа мужийн Файетвилл хотод суурьшсан байна. Жорж тэнд хувийн бизнесээ эхлүүлсэн нь багагүй амжилтанд хүрсэн бөгөөд үүнийхээ ачаар тэрээр эхнэр болон 10 хүүхдээ тэжээж чаддаг байжээ.

Ийнхүү Соддерын гэр бүлийнхэн хотынхоо хамгийн нэр хүндтэй дундаж давхаргын гэр бүл болжээ. Гэхдээ Жорж өөрийн үзэл санаагаа нуулгүй илэрхийлдэг байсан нь Файетвилл хотын иргэдэд таалагдаагүй байна. Жишээ нь тэрээр Италийн дарангуйлагч Бенито Муссолинийг үзэн яддаг байсан бөгөөд үүнээсээ болж Италиас цагаачилж ирсэн хүмүүстэй байнга ам муруйдаг байв.

1945 оны 10-р сард нэгэн даатгалын компанийн төлөөлөгч Соддерын гэрт ирж, түүнд үйлчилгээгээ санал болгожээ. Тэр хоёрын яриа улс төрийн сэдэв рүү орсны дараа Муссолинигийн тухай Жоржийн хэлсэн үгэнд төлөөлөгч ихэд эгдүүцэж, “байшин чинь галд залгигдаж, хүүхдүүд чинь үрэгдэнэ шүү” гэж сүрдүүлжээ.

Үүнээс хэд хоногийн дараа Жоржийн гэрт ажил хайсан нэгэн хүн иржээ. Тэр хүн гэрийн эзэнд хандан гал хамгаалагчаас нь гал гарах аюултай болохыг сэрэмжлүүлсэн аж. Жорж түүнээс өмнөхөн байшингийнхаа цахилгааны холболтуудыг солиулсан бөгөөд засвар хийсэн хүмүүс гал хамгаалагчийн асуудал дээр санаа зовох зүйлгүй хэмээн хэлсэн байжээ.

1945 оны зул сар болохоос хэдхэн сарын өмнө Соддерын том хүү хотын төв зам дагуу сэжигтэй машин зогсож байхыг олж харжээ. Тэрхүү машин дотор байсан хүмүүс хүүхдүүдийг өдөржин ажигласан байна.

Зул сарын өдөр том охин Марион нь хоёр эмэгтэй дүүгийн хамтаар орой болтол тогложээ. Хүүхдүүдийн ээж Женни гэр орны ажлаа хийгээд унтаж амрахыг хүүхдүүддээ сануулаад өөрөө орондоо оржээ. Гэтэл шөнийн 12 цаг 30 минутын үед утас дуугарав. Женни харилцуурыг автал нэг бүсгүй утас андуурсан байна гээд тасалсан аж. Үүнээс хагас цагийн дараа дээвэр дээр юм тогших чимээ гарсан ч ядарсан Женни түүнийг тоолгүй нойрондоо автсан байна.

Төд удалгүй тэрээр нөхрийнх нь ажлын өрөөнөөс гарч буй утааны үнэрээс болж сэржээ. Женни нөхрөө даруй сэрээсэн бөгөөд Жорж 4 хүүхдийн хамт гадагш гарч чаджээ. Харамсалтай нь Женни, Марта, Морис, Луис, Бетти гэсэн 5 хүүхдээ гаргаж чадаагүй байна. Учир нь тэдний өрөө байдаг дээд давхар нь хэдийн галд автсан байжээ.

Тэр хавийн утасны сүлжээг тасалсан байсан учраас хөршүүд нь мөн гал сөнөөгч нарыг дуудаж чадсангүй. Жорж байшингийн гаднах шатаар хоёрдугаар давхар руу хүрэхийг оролдсон боловч шат алга болсон байв.

Эцэст нь Соддерынхон гэрээ юу ч үгүй шатаж дуусахыг хараад зогсохоос өөр аргагүй болжээ. Гал сөнөөгчид ирсний дараа хүүхдүүдээс нь араг яс ч үлдээгүй болохыг тогтоосон аж. Галын бригадын ахлагч Ф.Ж.Моррис цаашид илүү нарийн мөрдлөгө явуулах тул хэргийн газрыг огт оролдож болохгүй гэж сануулсан ч сэтгэлээр дэндүү унасан Жорж байшингаасаа үлдсэн бүх зүйлийг нураажээ.

Шинжээчийн дүгнэлтээр гал гарсан гол шалтгааныг цахилгааны холболтоос болсон гэж үзсэн байна. Гэхдээ шүүх хурлын гишүүдийн нэг нь Жоржийг сүрдүүлсэн даатгалын компанийн ажилтан байсан нь тун сэжигтэй байв. Ямартаа ч Соддерын гэр бүл 1945 оны 12-р сарын 30-нд Морис, Луис, Марта, Женни, Бетти нарын нас барсны гэрчилгээг гаргуулжээ.

Гэтэл дээр дурдсан Ф.Ж.Моррис сүмийн номлогчид нүглээ наманчлахдаа Соддерын шатсан байшингийн нурамнаас хүний ​​зүрх олж, хожим тэрхүү зүрхийг газарт булсан болохоо илчилжээ. Ингээд тэрхүү булсан “зүрхийг” гаргаж ирж шалгатал үхрийн элэг байсан бөгөөд Моррис худлаа ярьсан гэдэг нь илчлэгдсэн юм. Гэвч Жорж шүүх эмчийн дүгнэлтэд итгээгүй бөгөөд энэ явдлаас сэжиг авч, хүүхдүүд нь үнэхээр галт өртсөн эсэхэд эргэлзэж эхэлжээ.

Тэрээр Холбооны мөрдөх товчоонд захидал бичсэн боловч тус товчооны захирал Эдгар Хувер энэхүү асуудал түүний хэрээс хэтэрсэн зүйл гэсэн хариултыг өгчээ. Хожим нь хүүхдүүдийг хулгайлсан байж магадгүй гэсэн таамаг гарч ирэхэд Холбооны мөрдөх товчоо энэ хэргийг авсан ч хоёр жилийн дараа мөрдөн байцаалтын ажиллагааг зогсоожээ.

Ямартаа ч гал гарах үед хүүхдүүд гэртээ байхгүй байсан гэдэгт Соддерын гэр бүл бүрэн итгэсэн байлаа. Тэд хувийн мөрдөн байцаагч хөлсөлж, хүүхдүүдийнх нь талаар мэдээлэл өгвөл шагнана гэсэн зарлал бүхий самбар төв зам дагуу байрлуулсан байна. Жорж тэр бүү хэл улс даяар явж цуу яриа бүрийг тандаж үзэв.

Маш олон зүйлс сэжигтэй байсан учраас Соддерын гэр бүлийн үлдсэн гишүүд ийм их зүтгэл гаргах болсон юм. Гал гардаг шөнө хоёрдугаар давхрын цонхны дэргэд үргэлж байдаг байсан шат алга болсон, утасны шугам гэнэт тасарсан гээд дэндүү олон давхцал байсан болохоор тэр биз.

Мөн Женни байшинд гарсан гал хүний ясыг үнс болгох хэмжээнд хүртэл халах боломжтой эсэхэд эргэлзжээ. Үнэхээр ч хотын чандарлах газрын ажилтан тэгэх боломжгүй гэдгийг баталсан байна. Гэрийн зарим тавилга, хэрэглүүд огт шаталгүй бүрэн бүтнээрээ үлдсэн нь үүний баталгаа болсон аж.

Ингээд Жорж нийслэлээс тусгай мөрдлөгийн мэргэжилтэн дуудаж авчирсан байна. Үүний үр дүнд байшингийн үнсэн дундаас хэд хэдэн ясны жижиг хэлтэрхий олжээ. Тэднийг Смитсоны хүрээлэнд шилжүүлсэн бөгөөд шинжээчид тэдгээр ясны хэлтэрхий нь сураггүй болсон хүүхдүүдээс хамаагүй том хүүхдийнх гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

1967 онд Женни Кентакки мужийн Сентрал хотын марктай хэрнээ буцах хаяггүй захидал хүлээн авсан бөгөөд дотор нь 30 гаруй насны залуугийн гэрэл зураг байв. Тэр залуугийн төрх нь галд үрэгдсэн Луис хүүтэй нь тун адилхан аж. Тэгээд зогсохгүй гэрэл зургийн ард “Луис Соддер. Би Фрэнки ахдаа хайртай. Илил хөвгүүд. A90132” гэж бичсэн байжээ.

Соддерынхон Сентрал хотод эрлийн ажиллагаа явуулахаар өөр хувийн мөрдөгч хөлсөлж, залуугийн зургийг зарлалын самбар дээр тавьсан боловч мөн үр дүнд хүрсэнгүй.

Жорж, Женни нар 1969 болон 1989 онд нас барах хүртлээ хүүхдүүдээ хайсаар байжээ. Гал гарсан өдрөөс хойш Женнигийн гашуудал хэзээ ч арилаагүй бөгөөд шатсан байшингийн суурин дээр босгосон цэцэрлэгтээ хамаг цагаа зарцуулж иржээ. Түүнийг нас барсны дараа Соддерын бусад хүүхдүүд өнөөх зарлалын самбарыг буулгасан ч ах дүү нараа хайх ажлаа үргэлжлүүлсээр байв.

Өнөө цагт энэхүү нууцлаг хэрэгт Сицилийн мафи хамаатай байсан гэж ихэнх хүмүүс үздэг. Жорж мафийнханд өртэй байсан бөгөөд түүний гэрийг шатаахыг эртнээс мэдэж байсан нэг хүн хүүхдүүдийг нь авч явсан гэдэг таамаг  хамгийн боломжтой юм.

Хэрвээ энэ үнэн бол хүүхдүүд аль эрт Италид эргэж очоод гэр бүлийнхнээ аюулд оруулахгүйн тулд өнөөг хүртэл холбоо бариагүй байж болох.

https://www.caak.mn/view/8289369/
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

“Оросоос ичиж байна” гэсэн Их театрын балетчиныг ХАЛЖЭЭ
Гадаад мэдээ

“Оросоос ичиж байна” гэсэн Их театрын балетчиныг ХАЛЖЭЭ

munkhzul
2023-03-20
Засгийн газрын ажлын илтгэлийн товчлол
Гадаад мэдээ

Засгийн газрын ажлын илтгэлийн товчлол

munkhzul
2023-03-13
Н.ЭНХБАЯР: Хятад улсын эдийн засаг дэлхийн эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байна
Видео мэдээ

Н.ЭНХБАЯР: Хятад улсын эдийн засаг дэлхийн эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байна

munkhzul
2023-03-10
Алдарт Toblerone шоколадны хайрцган дээр цаашид Маттерхорн оргилыг дүрслэхгүй
Гадаад мэдээ

Алдарт Toblerone шоколадны хайрцган дээр цаашид Маттерхорн оргилыг дүрслэхгүй

munkhzul
2023-03-08
Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь дэлхийд чухал ач холбогдолтой
Гадаад мэдээ

Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь дэлхийд чухал ач холбогдолтой

munkhzul
2023-03-08

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
Мисс М.Дашбалжидын гоо үзэсгэлэнг 10000$-оор чимжээ
Загвар

Мисс М.Дашбалжидын гоо үзэсгэлэнг 10000$-оор чимжээ

khulan
2023-03-21
0

Монгол мисс бүсгүй Дубайд дэлхийн дизайнеруудыг хуйлруулж байна. М.Дашбалжид тэмцээний одтой чадварлаг модель. Өнгөрсөн 11 дүгээр сард “Middle east fashion...

Цааш унших
Жэнни Calvin Klein-тэй хамтарсан зургуудаа дэлгэв

Жэнни Calvin Klein-тэй хамтарсан зургуудаа дэлгэв

2023-03-21
Хён Бин, Еэ Жин нарын талаар худал мэдээлэл тараасан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Хён Бин, Еэ Жин нарын талаар худал мэдээлэл тараасан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ

2023-03-21
JKhulan брэнд хавар, зуны шинэ коллекцоо танилцууллаа

JKhulan брэнд хавар, зуны шинэ коллекцоо танилцууллаа

2023-03-21
Харвардын сэтгэл зүйчдээс эцэг эхчүүдэд өгч буй 7 зөвлөгөө

Харвардын сэтгэл зүйчдээс эцэг эхчүүдэд өгч буй 7 зөвлөгөө

2023-03-21

Санал болгож байна

Өнөөдрийн зурхай /2016.04.11/
Мэдээ

Өнөөдрийн зурхай /2016.04.11/

2016-04-11
Леди Гага итали эрээс жирэмслэхийг хүсдэг
Гадаад мэдээ

Леди Гага итали эрээс жирэмслэхийг хүсдэг

2012-02-07
Д.Одгэрэл: Надад жин хасах уралдаан шинэ мөрөөдөл, шинэ хайр дурлалыг авчирлаа
Охид бүсгүйчүүд

Д.Одгэрэл: Надад жин хасах уралдаан шинэ мөрөөдөл, шинэ хайр дурлалыг авчирлаа

2014-01-14
Гэр бүлд эмэгтэй хүний мэдэх ёстой нууцууд
Зөвлөгөө

Гэр бүлд эмэгтэй хүний мэдэх ёстой нууцууд

2016-08-31
Сюрприз
Уран зохиол

Сюрприз

2014-02-26
Б. Лхагвасүрэн – Боржигоны бор тал
Уран зохиол

Б. Лхагвасүрэн – Боржигоны бор тал

2019-02-07
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In