“BTS” хамтлаг дэлхий даяар алдартай болсны бас нэгэн баталгаа өнөөдөр боллоо. Тус хамтлагийн гишүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн гаргаж байгаа бөгөөд хамтлагийн гишүүн V-гийн гаргасан “Boston Bag” цүнхний урьдчилсан захиалга орон нутгийн цагаар энэ сарын 11-ний 11:00-д эхэлжээ.
Гэвч санаанд оромгүй нэг зүйл болсон нь түүний цүнх ердөө хэдхэн секундийн дотор зарагдаж дуусжээ. Тус хамтлагийн бүтээгдэхүүн хурдан дуусдаг ч энэ удаад хэтэрхий хурдан байсан тухай фенүүд нь онцлог сонирхолтой бичвэр болон бичлэгүүдийг цацаж эхэлсэн байна.
https://news.zindaa.mn/4097