2022-06-26 13:04
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Хүмүүс СКАНДАЛ

Казахстаны удирдагч асан Назарбаевын олноос нууцалж ирсэн амрагийн явдлын түүхүүд

munkhzul munkhzul
2022-01-12
0 0
0

7e08b07c1d606627dfdd29e5830a8ac3

Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хувийн амьдралын талаарх албан ёсны мэдээллүүд нь бусад улсын удирдагч нарынхаас төдийлөн ялгараад байхгүй. Тэрээр залуу насандаа их зүтгэл гаргаж чадсаны хүчинд ийм өндөрлөгт хүрч чадсан гэдэг дүгнэлтийг хийж болно. Үүний дээр Назарбаев эхнэр Сара Конакаеватайгаа 55 жилийн турш ханилж гурван хөөрхөн охинтой болсон байна. Тэгтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг өөр бүсгүйчүүдээс төрүүлсэн нууц таван охин, хоёр хүүтэй гэх болжээ. Үүний цаад түүх нь юу юм бол?

15 настай хүргэн

1940 онд мэндэлсэн ирээдүйн ерөнхийлөгч маань энгийн казах гэр бүлд өссөн аж. ЗХУ-ын үед ч гэсэн эцэг эх нь хүүхэддээ ирээдүйн ханийг нь сонгож өгдөг бойтгон сүйн уламжлал Казахстаны зарим хэсэгт амь бөхтэй оршсон хэвээр байв. Нурсултан Назарбаевыг дөнгөж таван настай байхад сонгосон сүйт бүсгүй нь өлгийтэй хэвээр байсан юм.

Хүүхдүүдийн эцэг эхчүүд найзууд байсан бөгөөд Астай охин төрсөн даруйд нь сүй тавьсан байна. Тиймээс Астай, Нурсултан нар том болоод гэрлэнэ гэдгээ мэдээ орсон цагаасаа эхлээд ойлгосон байдаг. Тэр үед эцэг эхийн үгнээс хүүхдүүд нь гарна гэсэн ойлголт байгаагүй  юм. Бага наснаас нь эхлэн Астайг нөхөрт нь дасгах үүднээс Нурсултаны гэр бүлийн хамт амьдруулах болжээ. Гэвч цаг үе өөрчлөгдөж эхэлсэн гэдгийг хоёр талын гэр бүл ойлгоогүй байв.

5 настай хүргэн

Сүйт бүсгүйтэй гэдгийг нь мэдсэн ангийнх нь хүүхдүүд Нурсултаныг шоолж эхэлсэн байдаг. Үүнээс болоод хүү Астайгаас зайгаа барьж эхэлсэн бөгөөд насанд хүрсэн хойноо гэрлэх, гэрлэхгүй дээрээ тулсан аж. Астай ч Нурсултанаас хурим хийх өдөр судраа товлох эсвэл хувь хувийн амьдралаа хөөх эсэхээ шийдэхийг тулгасан байна. Удаан хугацаанд эргэцүүлсний эцэст Нурсултан сүйгээ цуцалсан юм.

2Анхны хайр

1950-иад оны сүүлээр Нурсултан Назарбаев Днепродзержинск (Өнөөгийн Камьянське хот) дэх Днепровскийн төмөрлөгийн үйлдвэрийн дэргэдэх мэргэжлийн сургуульд суралцаж, чөлөөт бөхөөр хичээллэж эхэлжээ. Биеийн тамирын зааланд байхдаа тэрээр оёдлын ангийн оюутан, уран сайхны гимнастикаар хичээллэдэг Людмила Калныш хэмээх орос бүсгүйтэй танилцжээ. Назарбаев ч түүний араас хөл алдан гүйж эхэлсэн аж. Нэг удаа Людмила уушгины хатгалгаа өвчнөөр эмнэлэгт хэвтсэн бөгөөд Назарбаев ч түүний тасгийнх нь цонхны доор орой бүр хүлээн зогсдог байжээ.

Анхны хайр

Үүний дараа Назарбаев Людмила нар болзож эхэлсэн гэнэ. Харамсалтай нь орос бүсгүй доод курсийнх нь оюутан байсан бол ирээдүйн ерөнхийлөгч маань аль хэдийн төгсөх дөхсөн байв. Назарбаев хайртай бүсгүйгээ орхихыг хүсээгүй учраас ээжээс нь гэрлэх зөвшөөрөл гуйхаар шийджээ. Людмила аавгүй байсан бөгөөд Казахстан руу удахгүй буцах гэж байгаа хүнд ээж нь охиноо өгөх болов уу хэмээн ихэд санаа зовсон байна. Тэгтэл Людмила өөрөө гэнэт татгалзав.

Дөнгөж 19 настай байсан тэрээр эхлээд сургуулиа төгсөхөөр шийдсэний дээр гэр бүл зохиоход бэлэн биш байсан учраас хосууд хоёр тийш болов. Хожим нь Людмила гаргасан шийдвэртээ харамссан байдаг. Гэсэн хэдий ч хожим амин чухал хэрэг гарсны дараа тэрээр Нурсултанаас тусламж хүссэн бөгөөд анхны хайрын дурсамжаа мартаагүй ерөнхийлөгч ч чадах чинээгээрээ дэмжсэн байна.

3Киргиз бэр

Нэгэн зун төрөлх Ушконыр хөндийд нутаглаж байхдаа Нурсултан киргиз гаралтай бүсгүй Турган Абдыкеримоватай танилцжээ. Хэн хэн нь нөгөөдөө татагдсан учраас тэд удаан хугацаанд захидлаар харилцсан байна. Удалгүй тэд хамтын амьдралаа хүртэл зохиох талаар ярилцдаг болов.

Киргиз бэр

1961 онд Нурсултан Турганы гэрт ирж охиныг нь гуйжээ. Ээж нь ирээдүйн хүргэндээ дуртай байсан ч аав нь шууд “үгүй” гэж хэлэв. Турган ч эцгийнхээ үгнээс гарч чадаагүй байна. Тиймээс Нурсултан Караганда руу явж, тэнд төмөрлөгийн үйлдвэрт ажилд орсон бол Турган Фрунзе хотод үлдэж, анагаахын дээд сургуульд суралцжээ.

4Ажил дээрх романс

Карагандын төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байхдаа Назарбаев цахилгаанчин Сара Конакаеватай танилцжээ. Сара өөрөө анхны уулзалтаа тийм ч сайн санадаггүй аж. Харин Назарбаевын хувьд нэгэн бүжгийн үеэр түүнд анхны харцаар дурласан байна. Сарагийн хойноос олон залуу гүйдэг байсан бөгөөд зарим нь ирээдүйн ерөнхийлөгчийг нэг бус удаа сүрдүүлсэн байна. Харин Назарбаев бууж өгөлгүй Саратай ойртохын тулд найрал дуунд хүртэл бүртгүүлсэн гэдэг. Бэлтгэлийн үеэр Сара урд эгнээнд зогсдог байсан бол Нурсултан арын эгнээнд орсон аж.

Ажил дээрх романс

Ийнхүү Нурсултан дурласан бүсгүйгээ өөрийн болгохоор нэг мөр шийдсэн аж. Найрал дуунаас гадна тэрээр бүжгийн клубт элссэн бөгөөд удалгүй хичээл зүтгэл нь үр дүнгээ өгч, Сара Конакаеватай болзож эхлэв.

1962 оны 8-р сард хосууд ердөө 60 зочинтой даруухан хурим хийжээ. Комсомолын байгууллагаас гэрлэсэн хоёрт бэлэг болгон цоо шинэ орон сууцны түлхүүр гардуулав. Үүний дээр хамт ажиллагсад нь тэдэнд тансаг ор бэлэглэсэн бөгөөд хүргэний эцэг эх нь том дугтуйтай мөнгө өгчээ. Тэд хүүгийнхээ илгээдэг байсан мөнгийг хэдэн жилийн турш цуглуулсан нь тэр байв.

Нурсултан, Сара Назарбаева нар гэрлээд 60 орчим жил болж байна. Тэд гурван сайхан охинтой болсны дээр олон зээгээ өлгийдөн авсан юм. Харин өдгөө Казахстаны анхны тэргүүн хатагтай сүүлийн үед албан ёсны арга хэмжээнд нөхрийнхөө хажууд ховорхон харагддаг болсон аж.

5Хоёр “нууц” эхнэр

Саяхныг хүртэл Нурсултан Абишевичийн нэр хүнд, хувийн амьдралын талаарх мэдээллийг маш сайн нууцалдаг байсан юм. Харин хэдэн жилийн өмнө Назарбаевын ууган охин Дарьгагийн нөхөр асан Рахат Алиев хадам аавынхаа хувийн нууцыг дэлгэж эхэлсэн байна.

Хоёр "нууц" эхнэр

Түүний хэлснээр Нурсултан Назарбаев олон жилийн өмнө ерөнхийлөгчийн онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан Гульнара Ракишева хэмээх эмэгтэйтэй нууцаар гэр бүл зохиосон байна.

Гульнара түүнд хоёр охин төрүүлж өгсөн бөгөөд тэрээр хоёр дахь гэр бүлдээ зориулж Астанад тансаг харш бариулжээ. Гульнара мөн Нурсултаны улс төрийн шийдвэрт нөлөөлдөг байсан гэж Рахат Алиев баталсан юм.

Дараа нь Нурсултан “Казахстаны мисс”-ээр тодорч байсан Асел Исабаева хэмээх бүсгүйтэй учир ургуулсан байна. Тэрээр Гульнара Ракишевагаас харилцаагаа тасалсны дараа Аселтай дотносож эхэлжээ. Батлагдаагүй мэдээллээр Асель нь Нурсултанд Тауман, Байкен гэсэн хоёр хүү төрүүлж өгсөн аж.

Казахстанд олон эхнэр авахыг гэмт хэрэг гэж үздэггүй ч хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөөгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Харин олон эхнэртэй байх хуулийн төслийг өмнө нь хэд хэдэн удаа гаргаж ирж байсан ч иргэдийн зүгээс, тэр дундаа эмэгтэйчүүдийн зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөн буцаагдсан байна.

https://www.caak.mn/view/8289443/
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ
Оддын амьдрал

Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

munkhzul
2022-06-24
Хүмүүс

Крис Брауны клипэнд тоглосон алдартан ШҮҮМЖЛЭЛД өртөв

munkhzul
2022-06-24
58 настай Брэд Питт нүүрээ будаж, тод хувцас өмсөв
Хүмүүс

58 настай Брэд Питт нүүрээ будаж, тод хувцас өмсөв

munkhzul
2022-06-23
Кендалл Женнер хоёр жилийн үерхэлдээ ЦЭГ тавив
Оддын амьдрал

Кендалл Женнер хоёр жилийн үерхэлдээ ЦЭГ тавив

nomun
2022-06-23
Илон Маскийн трансжэндэр хүүхэд эцгээсээ холбоогоо тасалж, нэрээ өөрчлүүлэх хүсэлт гаргажээ
СКАНДАЛ

Илон Маскийн трансжэндэр хүүхэд эцгээсээ холбоогоо тасалж, нэрээ өөрчлүүлэх хүсэлт гаргажээ

nomun
2022-06-22

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна
Видео мэдээ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

munkhzul
2022-06-24
0

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн төгсөгч, РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна. Та манай сургуулийн элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй...

Цааш унших
Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

2022-06-24
Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

2022-06-24
Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

2022-06-24

Санал болгож байна

Монголоос албадан гаргасан Н.Тулгуурын эхнэр Ерөнхийлөгчид захидал бичжээ
Бусад

Монголоос албадан гаргасан Н.Тулгуурын эхнэр Ерөнхийлөгчид захидал бичжээ

2014-08-14
Галын өрөөний бяцхан залиуд
Зөвлөгөө

Галын өрөөний бяцхан залиуд

2022-01-03
Монгол хатдын нууц түүх
Сонин хачин

Монгол хатдын нууц түүх

2016-10-10
Бүсгүй та арьсныхаа онцлогийг мэдэх үү?
Гоо сайхан

Бүсгүй та арьсныхаа онцлогийг мэдэх үү?

2015-04-15
Батманы машинууд цуглав /фото/
Сонин хачин

Батманы машинууд цуглав /фото/

2012-04-03
Брэнд хатагтай брэнд өмсөхгүй байхыг зөвлөсөн үү?
Хүмүүс

Брэнд хатагтай брэнд өмсөхгүй байхыг зөвлөсөн үү?

2018-03-16
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In