2022-06-25 18:35
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө

Өөрөө өөртөө л босс бай!

munkhzul munkhzul
2022-02-07
0 0
0

712-1644024082271988484_472084207870814_9041997438359344500_n

Германд суралцаж, дараа нь олон жил ажиллаж амьдарч буй шавь Дашчансий маань ийм нэг нийтлэл бичжээ. Анхаарууштай юм. Тэрээр өөрийгөө гэлгүй хэлмэрч монгол охины хөндлөнгийн нүдээр харснаа үнэхээр үнэн, бас гоё бичжээ. Нэг талаасаа тэр бол монгол хүн, монгол хүн монгол хүндээ сэтгээлээсээ зөвлөж байна. Гэхдээ монгол хүн гадаадад өөрийгөө биш эх орноо тээж яваагаа байнга санагалзах хэрэгтэй. Аливаад дасан зохицож суралцаж, бусдыг хүндлэж байж бусдаар хүндлүүлэх хэрэгтэй – энэ л алтан дүрэм! –

Судлаач проф. нийтлэлч Д.Баярхүү
Орчуулагч монгол охин Та биднийг яг ингэж дүгнэжээ. Монголдоо иргэддээ ихэрхэж дээрэлхэж сурсан зангаа өөр газар гаргаж болохгүй нь байна шүү, муухай харагддаг байх нь, дарга нар аа!
Өнгөрсөн жил германы энэ жижигхэн хотод монголоос 5 хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс ирж аялаж явна гэхлээр нь орчуулгын сайн дурын үүрэг гүйцэтгэж, хотын түүх дурсгалын газраас гадна техник-технологи, хотын цэцэрлэгжилтийн үзэсгэлэнгүүдээр хамт явж сонирхлоо.
сонин mn
Монголоос ирж байгаа энэ мэт хүмүүсийг ажиглахад их бардам, өөрийгөө ихэд өргөмжилж байгаа нь илтэд харагдана. Европт хүмүүс дундад зууны үед ийм зан байдалтай байсан тухай түүх өгүүлдэг. Тухайлбал энэ хүмүүс гадуур явахдаа байнга хар шил зүүнэ. Ресторанд ороод хоол идэхдээ тэр шилээ тун дургүй маягтай авна. Хар шилтэй мөртлөө нарнаас нүүрээ халхална. Жаахан салхи сэвэлзэхэд нүүр амаа дарна. Явахдаа толгой гэдгэр, гэдэс цүдгэр. Асуултанд хариулахдаа дуу муутай. Түүхийн музейд орчихоод хананд өлгөсөн мэдээлэлд биш харин гар утасныхаа сельфид анхаарна. Хоолонд орвол зөөгчтэй эзэн нь юм шиг харьцана. Гарын мөнгө зөөгчид өгснөөр тэр хүн бөхөлзөх ёстой гэсэн юм байхгүй. Зөөгч бол германд эмч, багш гэдэг шиг тусгай мэргэжил. Монголд магадгүй 30-40 жил зөөгчөөр ажилласан хүн байхгүй байх. Харин германд анх сургууль төгссөнөөс тэтгэвэртээ гарах хүртлээ ажилладаг ажил мэргэжил.
Хоол идэхдээ их сорно. Халбага сэрээ, тавгийг тачигнуулан чимээ ихтэй хэрэглэнэ. Ер нь нохой муур хоёр таваг руу өнгийж иддэг. Харин хүн тавагнаас халбага сэрээгээр ам руугаа авч иддэг. Тонгойж, өнгийж, таваг руу шумбаж биш. Энд тэнд суухдаа хөлөө заавал нэг юман дээр ачиж тавих гэж оролдоно. Тэд хоёр зүйлд маш их анхаарал тавина. Тэр нь цүнх, цаг хоёр. Цүнхээ аль болох өмнө барьж явна. Цагаа аль болох харуулах гэж хичээнэ. Монголд хүмүүс баян болчихоод бренд өмсдөг байх. Харин германд ажил хийж л байгаа бол бүх брендийг өмсөх боломжтой. Жирийн барилга дээр ажилладаг залуу Ролекс-ын цаг зүүгээд явж л байдаг ш дээ. Эндэхийн тэтгэвэрийнхнээс илүү амьдарч чадахгүй байж тэрэндээ лаг гээд бодчих юм.
Гараад хаашаа ч явсан такси барих гэж оролдоно. Таксинд суучихаад үнэтэйг нь гайхна. Германы аливаа хот хуучин хотынхоо хэсэгт үзэж харах юм ихтэй, тэр хавиар нь такси болон нийтийн тээвэр явахгүй байх нь элбэг. Хүмүүс алхаж, олон зуун жилийн өмнө баригдсан барилга байшингийн хийц загварыг үзэж, түүх ярилцдаг. Гэтэл манайхан хоёр минут харчихаад л суух газар хайна, цааш явах гэхээр унаа асууна.
Энэ мэтээр төрийн ажлаар болон хувийн аялалаар ирж байгаа хүмүүст хандаж хэлэхэд бага насны хүүхдээс эхлээд хөгшин настай хүн, оюутан, зөөгч, үйлчлэгч хэн ч байсан хүнтэй хүн ёсоор харьцдаг байх хэрэгтэй. Хэн нэгний босс баймаар байвал өөртөө л босс бай. Ажил хийж байгаа хүмүүс авах ёстойгоо л авна бас хийдгээ л хийнэ. Тэрнээс монголд нэг газрын дарга хүн энд ирээд дарга зангаа гаргана гэвэл тэр шиг инээдтэй зүйл үгүй. Мөнгө өгөөд босс зангаа гаргана гэвэл бас хэн ч үүнийг зөвшөөрөхгүй. Монголд баян тансаг амьдардагаа энд үзүүлж харуулна гэвэл энэ нь элэглэл болно. Юм мэддэг мэдлэгтэй хүн энд маш их асуудаг, ярилцдаг, сониуч байдаг. Харин манайхан шиг дуугаа хураадаггүй. Ярихдаа ярвайдаггүй юм. Зүгээр л хүн гэдгээрээ л бай л даа. Хааяа ч гэсэн…
Дашчансий 

 

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
Зөвлөгөө

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

munkhzul
2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?
Зөвлөгөө

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

munkhzul
2022-06-24
Гоо сайхан

Зуны улиралд арьсаа арчлах нь

nomun
2022-06-24
ЗӨВЛӨМЖ: Зуны улиралд идвэл зохих хоол хүнс
Зөвлөгөө

ЗӨВЛӨМЖ: Зуны улиралд идвэл зохих хоол хүнс

munkhzul
2022-06-21
Нүүрээ будаж сурч байгаа охидод өгөх зөвлөгөө
Гоо сайхан

Нүүрээ будаж сурч байгаа охидод өгөх зөвлөгөө

munkhzul
2022-06-16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна
Видео мэдээ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

munkhzul
2022-06-24
0

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн төгсөгч, РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна. Та манай сургуулийн элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй...

Цааш унших
Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

2022-06-24
Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

2022-06-24
Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

2022-06-24

Санал болгож байна

Хагалгаанд орохгүй нүдэндээ давхраа хийх энгийн арга /бичлэг/
Видео мэдээ

Хагалгаанд орохгүй нүдэндээ давхраа хийх энгийн арга /бичлэг/

2014-04-25
Хүзүү гоёодох нь эмгэг мөн
Зөвлөгөө

Хүзүү гоёодох нь эмгэг мөн

2014-10-04
Монгол үгийн чуулган болно
Бусад

Монгол үгийн чуулган болно

2012-10-25
ЦЕЛЛЮЛИТЭЭС салах амархан
Зөвлөгөө

ЦЕЛЛЮЛИТЭЭС салах амархан

2020-09-04
Цахим ертөнцөд саваагүйтсэнээс хүчингийн хэргийн хохирогч болж байна
Мэдээ

Цахим ертөнцөд саваагүйтсэнээс хүчингийн хэргийн хохирогч болж байна

2014-02-05
Эмма Стоун: Ялагч болохыг маш их хүссэн
Урлаг

Эмма Стоун: Ялагч болохыг маш их хүссэн

2017-01-10
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In