2022-06-30 09:27
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Спорт

Бээжин 2022: Олимпын тэнгэрт гялалзсан шинэ од 15 настай Камила

munkhzul munkhzul
2022-02-08
0 0
0

290360-07022022-1644214202-1512799268-камилаБээжингийн өвлийн олимп эдгээр өдрүүдэд амжилттай үргэлжилж байна. Өвлийн олимпын хамгийн их үзэгчтэй, өрсөлдөөнтэй төрөл бол уран гулгалт. Бээжингийн олимпод шуугиан тарьж, олны анхаарлыг татсан шинэхэн од Камила Валиевагийн талаарх баримтуудыг хүргэж байна.

КАМИЛА ОЛИМПЫН НААДМЫН ТҮҮХЭНД ДӨРВӨЛСӨН ЭРГЭЛТ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭСЭН АНХНЫ ЭМЭГТЭЙ УРАН ГУЛГАГЧ БОЛЛОО

Энэ удаагийн олимпын уран гулгалтын багийн төрлийн богино болон чөлөөт үзүүлбэрт өрсөлдөж буй ОХУ-ын тамирчин 15 настай Камила Валиева ОХУ-ын шигшээ баг багийн төрөлд алтан медаль хүртэхэд онцгой үүрэг гүйцэтгэлээ. Тодруулбал энэ сарын 6-нд болсон эмэгтэй богино үзүүлбэрт тэрбээр 90.18 оноо авч, уран гулгалтын шигшээ багаа эхний байрт авч ирсэн. Улмаар өнөө өглөө болсон чөлөөт үзүүлбэрт дөрвөлсөн сальхов, гурвалсан риттбергер, гурвалсан аксель гэсэн уран гулгалтын төрлийн хүнд элементүүдийг маш чадварлаг гүйцэтгэн, 178.92 оноо авлаа. Ингэснээр багийн тэмцээний нийт дүнгээр ОХУ-ын шигшээ баг 74 оноо авч, олимпын алтан медаль хүртлээ. Тэрбээр уран гулгалтын түүхэнд дөрвөлсөн эргэлтийг амжилттай гүйцэтгэсэн анхны эмэгтэй уран гулгалч боллоо. Энэ бол Камилагийн анхны олимп гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу.

УРАН ГУЛГАЛТААР ГУРВАН НАСТАЙГААСАА ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛСЭН

Камила Валиева гурван настайгаасаа уран гулгалтын спортоор хичээллэж эхэлсэн. Түүний анхны дасгалжуулагч нь Ксения Иванова байв. Камила таван нас хүртлээ балет, бүжиг, гимнастикаар зэрэг хичээллэж байсан ч эцэст нь уран гулгалтын спортод анхаарлаа хандуулахаар шийджээ. 2018 оноос тэрбээр алдарт дасгалжуулагч Этери Тутберидзегийн удирдлага руу шилжсэн юм. Алдарт дасгалжуулагч Этери Тутберидзе уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн одууд болох Юлия Липницкая /2014 оны Европын аварга, “Сочи-2014” олимпын наадмын багийн алтан медальтай/, Алина Загитова /2018 оны Пёнчаны олимпын эмэгтэй ганцаарчилсан төрлийн олимпын аварга/, Евгения Медведева /2018 оны Пёнчаны олимпын эмэгтэй ганцаарчилсан төрлийн мөнгөн медальт тамирчин/ нарыг олимпын медальд хүргэсэн билээ.

КАМИЛА НАСАНД ХҮРЭГЧДИЙН АНХНЫ ТЭМЦЭЭНДЭЭ ДЭЛХИЙН ДЭЭД ХОЁР АМЖИЛТЫГ НЭГЭН ЗЭРЭГ ЭВДСЭН

Орос, Европын аварга, өсвөр үеийнхний 2020 оны дэлхийн аварга Камила Валиевагийн хувьд өнгөрөгч 2021 онд насанд хүрэгчдийн тэмцээнд орж эхэлсэн бөгөөд түүний анхны тэмцээн нь Финланд улсад зохиогдсон “Finlandia Trophy” байсан юм.

Тэрбээр тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нэг өдөр дэлхийн хоёр дээд амжилт эвдэж шуугиан тарив. Тодруулбал тухайн тэмцээний үеэр Камила богино үзүүлбэрээр 74.93 оноо, чөлөөт үзүүлбэрээр 174.31 оноо авч өмнөх дэлхийн дээд амжилтыг найман оноогоор ахиулав. Улмаар түүний хоёр үзүүлбэрийн нийлбэр дүн 249.24 оноо болсон нь мөн л дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.

ТҮҮНИЙ ҮЗҮҮЛБЭРИЙН ДАРАА ӨРСӨЛДӨГЧИД НЬ БҮГД СУУДЛААСАА БОСОЖ, АЛГА ТАШИВ

15 настай Камила охин Бээжингийн олимпын уран гулгалтын чөлөөт үзүүлбэрээ үзүүлсний дараа түүний бүх өрсөлдөгчид суудлаасаа босож, алга ташиж баяр хүргэв. Валиева тус үзүүлбэрээрээ 90.18 оноо авч, багтаа арван оноо авчирсан. Улмаар багийн тэмцээний нийлбэр дүнгээр Орос нэгдүгээр байр руу дээшилсэн. Камила Валиевагийн чадварыг өрсөлдөгчид нь үнэлж, бүгд хүлээн зөвшөөрсний илрэл хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлжээ.

Бээжингийн олимпын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн энэ сарын 15-наас эхлэх бөгөөд Камила Валиева мөн адил өрсөлдөх юм.

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Энэ зуны хамгийн ХАЛУУХАН тренд
Загвар

Энэ зуны хамгийн ХАЛУУХАН тренд

munkhzul
2022-06-29
Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач тус
Зөвлөгөө

Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач тус

nomun
2022-06-29
Зуны улирлын зөв хооллолтын алтан дүрэм
Зөвлөгөө

Зуны улирлын зөв хооллолтын алтан дүрэм

nomun
2022-06-29
Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ
Оддын амьдрал

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

munkhzul
2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА
Оддын амьдрал

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

munkhzul
2022-06-28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Энэ зуны хамгийн ХАЛУУХАН тренд
Загвар

Энэ зуны хамгийн ХАЛУУХАН тренд

munkhzul
2022-06-29
0

Алдартнууд энэ зуны хамгийн халуухан трендийг тунхаглалаа. Оливиа Кулпо, Жулия Фокс, Женнифер Лопез зэрэг алдартнууд нарийн утсаар холбогдсон халуухан загварын хувцсаар гоёх...

Цааш унших
Даралт бууруулах энгийн арга

Даралт бууруулах энгийн арга

2022-06-29
Наршихаас сэргийлэх аргууд

Наршихаас сэргийлэх аргууд

2022-06-29
Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач тус

Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач тус

2022-06-29
Ким Кардашъяан Мэрлин Монрогийн даашинзны тухай АНХ удаагаа АМ НЭЭВ

Ким Кардашъяан Мэрлин Монрогийн даашинзны тухай АНХ удаагаа АМ НЭЭВ

2022-06-29

Санал болгож байна

Өндөр өсгийт дээр явж сурахад зориулсан дасгал /бичлэг/
Видео мэдээ

Өндөр өсгийт дээр явж сурахад зориулсан дасгал /бичлэг/

2016-11-30
Ус уухдаа гаргадаг 6 алдаа
Зөвлөгөө

Ус уухдаа гаргадаг 6 алдаа

2017-04-11
“Викториагийн нууц”-ын аялал

“Викториагийн нууц”-ын аялал

2012-03-14
Мөөгтэй цагаан будаа
Хоолны жор

Мөөгтэй цагаан будаа

2014-11-28
Эмэгтэй хүний эрхэмлэвэл зохих ёсон
Зөвлөгөө

Эмэгтэй хүний эрхэмлэвэл зохих ёсон

2017-05-24
Сайхан гэр бүлтэй байя гэвэл бүсгүй та хамгийн их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй

Сайхан гэр бүлтэй байя гэвэл бүсгүй та хамгийн их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй

2013-10-10
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In