Францын жүдоч, олимпын хос алт, нэг мөнгөн медальт, дэлхийн 5 удаагийн аварга Кларисс Агбеньену бие давхар болсноо зарлалаа.
Кларисс олон нийтийн сүлжээнд зургаа оруулж, “Парисын Их Дуулгад яагаад оролцсонгүй вэ гэж олон хүн надаас асуулаа. Би ойрын үед татами дээр гарахгүй гэдгээ албан ёсоор зарлаж байна. Яагаад гэвэл би жирэмсэн болсон. Эмэгтэй хүний хувьд би хүүхэд төрүүлэхийг хүсэн хүлээдэг байсан. Тийм болохоор хэсэг завсарлага авч байна. Битгий санаа зовоорой, би 2024 оны Парисын олимпод оролцоно.
PS: Бид хүүхдийнхээ хүйсийг мэдээгүй байгаа!” гэж бичсэн байлаа.
Олимпын дараагийн жилд эмэгтэй тамирчид хүүхэд төрүүлж, завсарлага авах нь их байдаг. Одоогийн байдлаар Кларисс Агбеньенугаас гадна Келита Жупанчич, Ким Поллинг, Юрий Алвеар нар бие давхар болсноо зарлаад байгаа.