Америкийн шоу бизнесийн од Кэни Уэст, Ким Кардашиан нар гэр бүлээ цуцлуулаад байгаа билээ. Дөрвөн хүүхдийн эцэг, эх тэд салан, тусдаа амьдарч буй.

Ким Кардашиан жүжигчин Пете Дэвидсонтой, Кэни Уэст жүжигчин Жулиан Фокстой болзож байгаа.

Кэни Уэст Кардашиантай эргэн нийлэхийг хүсэж буй бололтой. Тэрбээр цахим хуудсандаа “Бурхан минь гуйя. Манай гэр бүлийг хамт байхад туслаач” гэсэн пост оруулсан байна. Мөн тэрбээр экс эхнэрийнхээ тухай бичсэн сөрөг постуудыг утсгажээ.

Үүнийх нь хариуд түүний шинэ найз бүсгүй Жулиан Фокс Кэни Уэсттэй хамт авхуулсан зургаа устгасан нь тэднийг салсан гэх дуулианыг дэгдээв.