“Бээжин-2022″ өвлийн олимпын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын тамирчид үзэгчдийн нүд, сэтгэл баясгасан үзүүлбэрүүдийг толилуулав.
ОХУ-ын таирчин Анна Щербакова аварга болж, Александра Трусова удаалан, Японы Каори Сакамото хүрэл медалийн эзэн боллоо.
Харамсалтай нь, 15-хан настай тамирчин охин Камила Валиева сэтгэлзүйн асар их дарамттайгаар чөлөөт үзүүлбэрээ үзүүлэв. Тэр сэтгэлийн дарамтыг давж чадсангүй, дараалсан алдаа гаргаж, Бээжингийн олимпоос медальгүй буцаж байна.
Гурван настайгаасаа уран гулгалтын спортоор хичээллэсэн Камилагийн онцгой үзүүлбэрүүдийг ЭНД дарж үзнэ үү!