Өмнөд Солонгосын кино урлагт ҮНДЭСНИЙ ЭМЭЭ нэрээрээ олноо танигдсан жүжигчин бол Ким Ён Ок билээ. Тэрээр Солонгосын кино урлагт хүчин зүтгэн өдийг хүрэхдээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон туслах дүрүүдээрээ олон хүний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн нэгэн бөгөөд 65 жилийн дараа анх удаа киноны гол дүрд тоглохоор болжээ.
Энэ удаа тэрээр Take care of mom буюу Ээжийн хайр халамж нэртэй кинонд тоглосон бөгөөд энэ бүтээл нь 4-р сард нээлтээ хийх юм байна.
Үндэсний эмээ Ким Ён Ок нь 1937 оны 12-р сарын 5-нд мэндэлсэн бөгөөд энэ жил 85 нас хүрэх бөгөөд 1957 оноос хойш уран бүтээлийн гараагаа эхэлж байжээ.