~Нэхмэл цамц, ширмэл өмд, түрийтэй гутлаа хураан силкэн даашинз, усны хувцас, нарны малгайгаа гаргаж ирэх цаг ойртсоор~
Зуны улиралд бэлдэн шүүгээгээ шинэчлэхээр зэхэж байгаа бүсгүйчүүд байвал анхаарлаа нааш хандуулаарай. Загвар зохион бүтээгчдийн санал болгож буй бүх төрлийн хувцас дээр зохицох загварлаг хийгээд дэгжин цүнхний санаануудаас танилцуулъя.