Залуухан сайхан хос Эштон Катчер, Мила Кунис нарыг хараад тэдний шүтэн бишрэгчид баяртай суугаа гэнэ. Дурлалт хос дийлэнх цагийг хамтдаа өнгөрүүлж, хувцасаа ижилсүүлж өмсч байгаа аж. Яагаад тэд харьцаагаа албан ёсных болгохгүй байна вэ? Тэдэнд садаа болох зүйл үгүй юм. Мила Кунис сэтгүүлчдэд цорын ганц хайртай залуугаа олж аваад гэр бүл болж, хүүхэд төрүүлэхийг хүсдэг болохоо нэг бус удаа ярьж байсан билээ.
Гэтэл түүний өнөөгийн найз залуу одоог хүртэл Дэми Мурын эр нөхөрт тооцогдож байгаа аж. Албан ёсоор тэр гэрлэлтээ цуцлуулаагүй нь эхнэрийнх нь үйлдэл гэнэ. Дэми түүнийг тавьж явуулахыг хүсэхгүй байгаа гэлцдэг. Энэ мэдээллийг Лос-Анжелес хотын шүүхийн эх сурвалж нотлов. Түүний хэлснээр бол Катчер, Мур нарын хэн нь ч салах өргөдлөө өгөөгүй байгаа юм.
Гэтэл хэд хоногийн өмнө нэг зүйл тодорхой болов. Катчер, Мур нар албан ёсоор гэрлээгүй бөгөөд энэ бүх хугацаанд жүжигчин эр гоонь байсан аж. Энэ талаар Катчерын одоогийн найз бүсгүй найзууддаа ярьжээ. Зүгээр л Мур, Катчер нар ёс төдий ёслол үйлдэж харьцаагаа батлуулсан гэнэ.
www.wikimon.mn