Авакадогийн үнэ сүүлийн 24 жилийн буюу 1998 оноос хойших дээд түвшинд хүрсэн байна.
Жимсний нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч Мексикт нийлүүлэлт буурсантай холбоотойгоор ийнхүү үнэ нь өссөн аж. Мексикийн авакадогийн гарц 2021-2022 онд шинэ дээд цэгт хүрснээс хойш найман хувиар буурсныг АНУ-ын Хөдөө аж ахуйн яам мэдээлжээ. АНУ-ын авакадогийн нийт хэрэглээний 80 гаруй хувийг Мексик улс дангаар хангаж байна.
Үүнээс гадна ОХУ болон Украины асуудалтай холбоотойгоор түүхий эд, тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдүүдийн үнэ эрс өсөөд байгаа юм. Ингэснээр дэлхийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэл дагуулж байгаа шинжээчид тодотгож байна.
Ц.Бадмаараг
Bloomberg Tv