Монголын отгон театр хэмээн уран бүтээлээр арвин яваа “Мөрөөдлийн театр”-ынхан энэ удаа “Амьдрал өөрөө бэлэг” нэртэй шоу драмыг үзэгчиддээ бариад удаагүй байгаа билээ. Хоёр үзэгдэлтэй, хоёр тайзтай гээд монголдоо анхдагч болж байгаа энэхүү уран бүтээлд ойрд үзэгдээгүй жүжигчин Алтанцэцэг буюу Ааяа тоглосон нь бас хүмүүсийн сонирхол татаад байгаа.
Тиймдээ ч тус театртын уран бүтээл үзэгчдэд нэлээд хүрсэн. Гэвч ийнхүү уран бүтээлээ шаргуу хийж, жинхэнэ үйлдвэрлэх шиг болж байгаа тэд зарим нэг уран бүтээлчидээ гомдоосон сурагтай. Мөрөөдлийн театрынхан мөнгөндөө харамч гэх яриа ч гараад ирж. Тус театрынхны тайзыг бэлтгэдэг нэлээд хэд хэдэн зураачид байдаг аж.
Гэвч тэд энэ удаа тэдгээр зураачидаа бараг үнэгүй ажиллуулжээ. Учир нь театрын удирдлага болох ноён Шагай энэ удаагийн тайз хийсэн уран бүтээлчиддээ хөлсийг олголгүй луу унжиж байгаа гэнэ. Чухам ямар шалтгаанаар ийн муухай загнаж байгааг уран бүтээлчид төдийлөн сайн ойлгохгүй байгаа бөгөөд хөдөлмөриийг нь зохих ёсоор үнэлэн гэдэгт итгэж байгаа гэсэн шүү.
Chuhal.mn