2022-06-28 07:41
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Хүмүүс СКАНДАЛ

Эрх чөлөөт оронд амьдарч байгаа атлаа, эрх чөлөөний мөн чанарыг одоо хүртэл мэдэхгүй яваа залууст зориулав

nomun nomun
2022-03-31
0 0
0
277669245_3189502418000988_3119260098848538405_n
Эрх чөлөөт оронд амьдарч байгаа атлаа, эрх чөлөөний мөн чанарыг одоо хүртэл мэдэхгүй/мэдрэхгүй яваа залуучууд олон байгаа нь сүүлийн үед анзаарагдах болсон. Хүн мэдэхгүй байж болох тул, мэдлэгт нэмэрлэх гээд хэдэн зүйл хуваалцая. Эртний Грекийн түүхийг үл оролцуулбал, Эрх чөлөөний тухай ойлголт дэлхийн хүн бүрийн чихэнд хүрээд 300 орчим жил болж байна. Сонирхолтой байдлаар судлая гэвэл Адам Харт-Дэвис автортой Дэлхийн түүх зурагт лавлахаас үзээрэй. Монсудар монгол хэл дээр орчуулж олны хүртээл болгосон. Ойлгоход хялбар санагдсан.
17-18 зуунын үед Англи тэргүүтэй улсад хүчтэй өрнөсөн Аж үйлдвэрийн хувьсгал болно Франц, шинэ тулгар Америк улсуудад зэрэгцээ шахуу өрнөсөн Улс төр/нийгэмд өрнөсөн хувьсгалууд өнөөдрийн дэлхийн дэг журмын суурь юм билээ. Энэ тухай “Социализмээс Капитализм руу” гэх номонд …. тухайн үеийн “Аж үйлдвэрийн хувьсгал хүн бүрийн аж амьдарлыг, харин Улс төр нийгэмд өрнөсөн хувьсгал нь хүн бүийн сэтгэлгээг өөрчилсөн” гэж бичсэн байсан.
Түүхийн олон баримт, фактаас үзэхэд гагцхүү “эрх чөлөөний үзэл” өнөөдрийн дэлхийн улс орнуудын хөгжил дэвшил, ШУ-ны ололт амжилтыг түргэсгэх суурь хөдөлгөгч хүч байсныг нотолдог. Тэгэхээр эрх чөлөө, түүний мөн чанарыг мэдэрсэн хүмүүсийн сэтгэлгээ нь эхэлж өөрчлөгддөг аж. Харин мэдэхгүй эсвэл мэдсэн ч “огоорвол” жалгандаа үлдэж тархиа угаалгасаар дуусдагийг өнөөдөр ч бид харж байна. Мэддэгт мэргэн цоохор, мэддэгүйд эрээн цоохор.
Эрх чөлөөний үзэл нь улс төрийн бүх үзэл дотроос хамгийн амьдрах чадвартай нь. Ер нь хэн ч ойлгохоор зүйл бол хаана эрх чөлөө илүү байна, тэнд эдийн засгийн хөгжил нь илүү, түүнийгээ дагаад хүмүүсийн дундаж амьдрал илүү байсаар өдийг хүрсэн.
Эрх чөлөөний үзлийг эсэргүүцэх хандлагууд хүмүүсийн дунд байдаг тухай сонсоод гайхаж билээ. Тэгсэн энэ нь тэдний өөрсдөө ч мэдэхгүй оюун ухааны патологи эмгэг буюу “комплекс Фүрье” гэсэн тодорхойлолттой. Тодруулбал, өөртэй нь адилхан хүн өөрөөс нь илүү аз жаргалтай байхыг хараад хорсох, үзэн ядах. Батсайханыг заавал өөртэйгээ адилхан үзэл хандлагатай байхыг битүүхэндээ хүсдэг, гэвч хэзээ ч энэ боломжгүй бөгөөд эрүүл саруул ухаантай ямар ч хүн эрх чөлөөний үзэл&мэдрэмжээ гээхгүй. Хамгийн ойрын жишээ: Тусгаар тогтносон улсын Эрх чөлөөт иргэд нь эх орондоо өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн жагсаал, цуглаан зохион байгуулах, эсвэл түүнд сайн дураараа оролцож буй үйл явдлыг хараад бачууран уурсах “манкууртууд”….
Монголчууд бидний хувь тавьлан Хятад, ОХУ гэсэн 2 том гүрний дунд “магадгүй” өнө удаан орших биз. Хөрш улсууд минь манайхаас ЭЗ, хүн ам, газар нутгаараа том байж болох ч, ОУ-д ижилхэн хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон бие даасан улсууд. Бид эрх чөлөөт орны иргэд. Үүнийг яагаад тодотгон бичив гэхээр, “дайн” эсэргүүцсэн иргэдийн тайван жагсаалын мэдээллийн дор 30 шүргэж яваа залуу ийн сэтгэгдэл үлдээжээ …. “ИНГЭЖ БАЙЖ ОРОС АХ НАРАА УУРЛУУЛАВ ДАА”……. Энэ санааг би хувьдаа огтхон ч ойлгоогүй. Гэтэл ийм бодол санаатай “залуус” олон болохыг хараад бүр ой гутав. Том биетэй, хүчирхэг учраас өөрт нь дээрэнгүй хандаж болно гэдэгт итгэдэг хүмүүс одоо ч байдаг юм байна. Харанхуй бүдүүлэг зан үйл ноёлосон, хууль үйлчилдэггүй тийм “балар” газарт л ийм зүйл байдаг байх.
Эрх чөлөө, хариуцлага хоёр нэг зоосны хоёр тал. Эрх чөлөө хариуцлагагүйгээр оршдоггүй. Хариуцлага үүрч чадахгүй хүмүүс эрх чөлөө хүсдэггүй юм шиг байна. Тэд хэн нэгэн дарга, эсвэл өөрөөсөө илүү хүчтэй гэх этгээдээс айх айдастаа хүлэгдэн “хариуцлагаа” бусдад хамаатуулдаг.
Үүний жишээ ч манайд олон дөө. Сонгууль бүрт саналаа худалддагчид, улс төрчид өөрсдийг нь сайхан амьдруулах ёстой гэж боддог иргэд, гэртээ гэдсээ илээд хэвтэж байгаад л баян хангалуун амьдархыг хүсдэг хүмүүс. Чингисийн үр сад учраас тэнгэр заяатай байж таараа, баялагтай эзэн сууна, гадныхан бидэнд үйлдвэр, хот байгуулж өг гэж шаарддаг орон нутгийнхан. Харин саяханы жишээ бол “Орос ах нар”-ыг дэмжихгүй бол бид бензингүй, цахилгаангүй болчихно гэх айдастай, тэгээд ч болоогүй бараг л оросуудын өмнөөс дайнд явчихна холгүй залуучуудаас ханхлах хөгийн сэтгэгдлүүд. Дашрамд дурьдахад: Бид бензин түлш, цахилгааныг бусдаас үнэгүй авдаггүй байгаа шүү. Бизнесийн зарчмаар явдаг асуудлыг, бизнесийн зарчмаар л явуулах ёстой. Тэгж чадахгүй байгаа бол тэгж чадах дараагийн хамтрагчийг олох нь Монголчуудын бие даан шийдэх л ёстой “хариуцлага”. Хэн бэ гэж үү? УИХ,, Засгийн газар…
Би 2011 оноос хойш оюутан залуучуудын олон байгууллагад сайн дураараа ажиллаж байхдаа нэг зүйлийг анзаарсан нь “зөвхөн залуучуудад л улс орныхоо ирээдүйг илүү сайнаар өөрчлөн, цааш авч явах хариуцлага оногддог” тухай л даа. Монгол улс өнөөдрөөс илүү өндөр хөгжилтэй, иргэдийн аж амьдрал хангалуун сайхан байх нь гагцхүү бидний эрх чөлөөт байдлаас хамаарна. Залуучууд бид хүн төрөлхтний хамгийн том ололт болох хүний эрх, эрх чөлөө түүнтэй салшгүй холбоотой гүн гүнзгий ойлголтуудын тухай зөв, цэгцтэй мэдлэгийг олж авах нь юу юунаас илүү чухал. Түүнээс биш хэн нэгэн дарга, аль нэг нам, хөрш зэргэлдээ улсууд бидний сайн ирээдүйн баталгаа биш. Тийм боломж байхгүйгээс гадна, ийм кэйс хэзээ ч байгаагүй.
Монгол хүний үнэт зүйл бол эрх чөлөө, Монгол улсын үнэт зүйл бол тусгаар тогтнол, бие даасан байдал. Иргэд өөрийнхөө эх орондоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бурууд нүд хурц байж шүүмжлэх эрхтэй. Монгол улс, түүнийг төлөөлөх улс төрчид бол улс эх орныхоо хөгжлийн төлөө бие даасан төрийн бодлогыг зоримог явуулж ОУ-д улс орныхоо имижийг зөв бүрдүүлэх үүрэгтэй.
Залуучуудаа: жирийн иргэд аливаа асуудалд олон төрлийн байр суурьтай хандаж болно. Үзэл бодлын зөрүү байдаг л зүйл. Харин бид дундын нийтлэг үнэт зүйл дээрээ зөрүүтэй ойлголттой байна гэдэг том бэрхшээл. Хүн бүрийн эрх чөлөөний мэдрэмж улам тэлэх болтугай.
Энхбаатарын Батсайхан
2022.03.31
ShareTweet
nomun

nomun

Холбоотой нийтлэл

Брэд Питт Франц дахь эдлэн газраасаа нэг жилийн турш АЛТ хайжээ
Оддын амьдрал

Брэд Питт Франц дахь эдлэн газраасаа нэг жилийн турш АЛТ хайжээ

munkhzul
2022-06-27
Найз залуугаасаа салсан Кендалл Женнер нүцгэн зургаа ДЭЛГЭВ
Оддын амьдрал

Найз залуугаасаа салсан Кендалл Женнер нүцгэн зургаа ДЭЛГЭВ

munkhzul
2022-06-27
Жүжигчин Жан На Рагийн нууцлаг нөхөр
Оддын амьдрал

Жүжигчин Жан На Рагийн нууцлаг нөхөр

munkhzul
2022-06-27
Найман жил хүнд өвчинтэй тэмцсэн Б.Батчимэг бүсгүйд туслахыг хүсье
Хүмүүс

Найман жил хүнд өвчинтэй тэмцсэн Б.Батчимэг бүсгүйд туслахыг хүсье

munkhzul
2022-06-27
Кендалл Женнер, Девин Бүүкер нар хоёр жилийн үерхэлдээ ЦЭГ тавив
Оддын амьдрал

Кендалл Женнер, Девин Бүүкер нар хоёр жилийн үерхэлдээ ЦЭГ тавив

munkhzul
2022-06-27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна
Видео мэдээ

@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

munkhzul
2022-06-27
0

Цааш унших
Брэд Питт Франц дахь эдлэн газраасаа нэг жилийн турш АЛТ хайжээ

Брэд Питт Франц дахь эдлэн газраасаа нэг жилийн турш АЛТ хайжээ

2022-06-27
Технологи | Лазер сийлбэр ба таслагч

Технологи | Лазер сийлбэр ба таслагч

2022-06-27
СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль дараах хөтөлбөрүүдэд элсэлт авч байна

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль дараах хөтөлбөрүүдэд элсэлт авч байна

2022-06-27
Найз залуугаасаа салсан Кендалл Женнер нүцгэн зургаа ДЭЛГЭВ

Найз залуугаасаа салсан Кендалл Женнер нүцгэн зургаа ДЭЛГЭВ

2022-06-27

Санал болгож байна

Модель бүсгүйн содон зургуудын цоморлогоос

Модель бүсгүйн содон зургуудын цоморлогоос

2019-02-22
ВИДЕО: АНУ-ын тэргүүн хатагтай Цагаан ордны ЗУЛ САРЫН чимэглэлээ танилцуулжээ
Видео мэдээ

ВИДЕО: АНУ-ын тэргүүн хатагтай Цагаан ордны ЗУЛ САРЫН чимэглэлээ танилцуулжээ

2019-12-04
Хүүхдээ шийтгэх нь өөртөө итгэлгүй болгох аюултай

Хүүхдээ шийтгэх нь өөртөө итгэлгүй болгох аюултай

2015-01-22
Дур тавилтын тухай санаанд оромгүй судалгаанууд
Сонин хачин

Дур тавилтын тухай санаанд оромгүй судалгаанууд

2018-08-17
Испанийн хамгийн өндөр настай эмэгтэй халдварыг ялан дийлжээ
Гадаад мэдээ

Испанийн хамгийн өндөр настай эмэгтэй халдварыг ялан дийлжээ

2020-05-13
ЭНЭ ЗУНЫ МООД ИНКҮҮДИЙН ЦҮНХ, ГЛАДИАТОРЫН САНДААЛ
Загвар

ЭНЭ ЗУНЫ МООД ИНКҮҮДИЙН ЦҮНХ, ГЛАДИАТОРЫН САНДААЛ

2012-06-25
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In