Сайн уу залуусаа. Надад нэг асуудал байнаа. Би найз залуутай болохыг маш их хүсч байна. Би өөртөө итгэлтэй, цэвэрхэн, ажилсаг хэнд ч гологдохгүй, зөв хүмүүжилтэй, боловсролтой бас нийтэч, хөгжилтэй эмэгтэй гэж өөрийгөө боддог. Надад муухай ааш байхгүй, аядуу зөөлөн ааштай. Хэн нэгнийг хайрлавал, тэр хүнд зүрх сэтгэлээ бүрэн зориулж чадна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна.
Гэвч би 50-ын талыг наслаж байгаа мөртлөө хэнтэй ч үерхэж үзээгүй, найз залуу ч байхгүй, бас юу яаж ч үзээгүй. Намайг гэсэн залуус зөндөө байдаг ч тэд худлаа, баг зүүсэн худал хүмүүс юм шиг санагдаад байдаг. Унтаж, хэвтэх бодолтой залуус намайг хүрээлсэн юм шиг л… Надад тийм мэдрэмж төрөөд байдаг юм. Би найз залуутай болохыг маш их хүсч байна. Заяаны хань зам дээр гэгчээр хүлээгээд байвал би энэ янзаараа байвал өтлөх юм шиг ээ хэ хэ. Найз залуутай болоход арга мэх, урхидалт гээд янз бүрийн арга мэхэд суралцах хэрэгтэй байдаг юм уу. Надад туслаж, чин сэтгэлийн зөвлөгөө өгөөч хүмүүс ээ.
WWW.MISS.MN