2022-07-03 22:58
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Чөлөөт цаг Tехнологи

Apple AirTag ашигласан мөрдлөгөөс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

nomun nomun
2022-04-15
0 0
0

mp59nx_airtag_apple_x974

Одоогоос бараг жилийн өмнө Apple компани түлхүүр, цүнх зэрэг хувийн эд зүйлсээ гээхээс сэргийлэх зорилготой AirTag хэмээх бяцхан төхөөрөмжийг зах зээлд нэвтрүүлсэн юм. Өөрөөр хэлбэл зоосны хэмжээтэй AirTag-ийг эд зүйлс дээрээ тогтоогоод алдаж гээлгүй хянах боломжтой.

Гэвч үүнийг ашиглан бусдыг мэдэгдэлгүйгээр мөрдөх, байрлалыг нь хянах боломж нээгдсэн нь хүмүүсийн санааг зовоох болжээ. Apple компани сүүлд хүсээгүй мөрдлөгөөс хамгаалах зарим арга хэмжээг авсан ч эрсдэл өндөр хэвээр байгаа. Тухайлбал хэн нэгэн таныг мөрдөхийн тулд мэдэгдэлгүйгээр AirTag-ийг хувцас, цүнх, автомашин зэрэгт тань байрлуулж болох юм. AirTag нь утасгүй дохио дамжуулагч болон Apple-ийн “Find My” системийг хослуулан ажилладаг. Хүсээгүй мөрдлөгөөс сэргийлэхийн тулд Apple компани эхлээд iPhone, iPad, iPod Touch зэрэг төхөөрөмжүүд дээр “AirTag Found Moving With You” гэсэн мэдэгдлийг гаргадаг болсон юм. Өөрөөр хэлбэл “тантай хамт яваа AirTag олдлоо” гэсэн утгатай анхааруулгыг өгдөг болгожээ.

Гэхдээ энэ нь зөвхөн Apple-ийн төхөөрөмж хэрэглэдэг хүмүүст үйлчилж байсан тул сүүлд Tracker Detect аппликэйшнийг Андроид төхөөрөмжтэй хүмүүст зориулж гаргасан байна. Ийм мэдэгдэл илэрсэн бол таны ойр орчимд AirTag байрлаж байна гэсэн үг. Дараагийн алхам нь нууцаар байрлуулсан AirTag-ийг олж илрүүлэх юм. Ингэхдээ гараар хайж болно. Тухайлбал та байнга өмсдөг хувцаснаасаа, эсвэл байнга биедээ авч явдаг хэтэвч, цүнх зэргээсээ, эсвэл автомашин дотроосоо AirTag-ийг хайх хэрэгтэй. Бас нэг арга нь Bluetooth дохио илрүүлэгч аппликэйшнийг ашиглах. Ийм аппликэйшн ямар нэг үл таних төхөөрөмж ойр хавьд чинь ажиллаж байгааг илрүүлдэг юм. Bluetooth BLE Device Finder, BLE Scanner зэрэг аппликэйшнүүдийг ашиглаж болно.

Ингэж нууцаар байрлуулсан AirTag-ийг олсныхоо дараа яах вэ?

Хэрвээ мөрдөж байгаа этгээдийн эсрэг баримт бүрдүүлэх шаардлагатай гэж үзвэл олдсон AirTag-ийн сериал дугаарыг эзэнд нь мэдэгдэлгүйгээр олж тэмдэглэх хэрэгтэй. Ингэхийн тулд та iPhone хэрэглэдэг бол Apple-ийн Find My аппликэйшнийг татаж суулгаад нээхэд ойр байгаа AirTag-ийн нэр гарч ирнэ. Нэрний дор уг AirTag-ийн сериал дугаар гарч ирдэг. Эсвэл iPhone болон NFC технологитой бусад төрлийн гар утсаа AirTag-ийн цагаан өнгөтэй талд нааж барихад дэлгэцэнд мэдэгдэл гарна. Гарсан мэдэгдэл дээр дарахад вэб хуудас нээгдэж, AirTag-ийн сериал дугаар харагдах юм. Сериал дугаарыг нь олж хадгалсны дараа AirTag-ийн ажиллагааг зогсоох бол батарейг нь салгах хэрэгтэй. AirTag-ийн арын логотой тагийг цагийн зүүний эсрэг эргүүлснээр батарей ил гарна.

зураг

Эх сурвалж: CNET

ShareTweet
nomun

nomun

Холбоотой нийтлэл

Технологи | Лазер сийлбэр ба таслагч
Tехнологи

Технологи | Лазер сийлбэр ба таслагч

munkhzul
2022-06-27
“Instagram” хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэрэглэгчдийг насанд хүрсэн эсэхийг хянана
Tехнологи

“Instagram” хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэрэглэгчдийг насанд хүрсэн эсэхийг хянана

munkhzul
2022-06-27
Tехнологи

Хятадад “Тесла”-гийн автомашиныг хориглов

nomun
2022-06-21
Tехнологи

Технологи | Робот худалдагч

munkhzul
2022-06-03
Технологи | Гэр цэвэрлэдэг робот
Tехнологи

Технологи | Гэр цэвэрлэдэг робот

munkhzul
2022-06-02

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Халамж хүндэтгэл байхгүй, яв зайл гэж хөөж байгаа хүн суухаараа байнга л хөөх байх
Зөвлөгөө

Халамж хүндэтгэл байхгүй, яв зайл гэж хөөж байгаа хүн суухаараа байнга л хөөх байх

munkhzul
2022-07-02
0

Би найз залуутайгаа 2 жил гаран үерхээд нэг гэрт ороод сар ч болоогүй байна. 2 жилийн хугацаанд юм юм л...

Цааш унших
Топ модель Э.Сэлэнгэ сүйт бүсгүй болж нижгэр хурим хийв

Топ модель Э.Сэлэнгэ сүйт бүсгүй болж нижгэр хурим хийв

2022-07-02
МАРИЯ ШАРАПОВА: Аливаа зүйлийг 100 хувь хийхийн тулд 200 хувь хичээх ёстой

МАРИЯ ШАРАПОВА: Аливаа зүйлийг 100 хувь хийхийн тулд 200 хувь хичээх ёстой

2022-07-02
Амттай шорлог хийх таван жор

Амттай шорлог хийх таван жор

2022-07-01
ДУУЛИАН | Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

ДУУЛИАН | Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

2022-07-01

Санал болгож байна

#OSCAR: “Шилдэг кино”-гоор шалгарсан киноны нэрийг андуурч зарлав
Урлаг

#OSCAR: “Шилдэг кино”-гоор шалгарсан киноны нэрийг андуурч зарлав

2017-03-02
ЯМАР ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ ХАЙР, МӨНГӨ, АЗ АМЖИЛТ ДУУДДАГ ТУХАЙ МЭРИЛИН КЕРРОГИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХҮРГЭЖ БАЙНА
Сонин хачин

ЯМАР ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ ХАЙР, МӨНГӨ, АЗ АМЖИЛТ ДУУДДАГ ТУХАЙ МЭРИЛИН КЕРРОГИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХҮРГЭЖ БАЙНА

2016-10-11
Таны арьс улайж, загатнадаг уу
Зөвлөгөө

Таны арьс улайж, загатнадаг уу

2018-07-25
Том хөхтэй хүүхнүүд араар тавих нь ховор гэнэ
Охид бүсгүйчүүд

Том хөхтэй хүүхнүүд араар тавих нь ховор гэнэ

2015-07-01
Эрxтэндээ тэр зориулалтын суулгац xийлгэвэл xэр вэ
Сэтгэлээ нээе

Эрxтэндээ тэр зориулалтын суулгац xийлгэвэл xэр вэ

2016-09-15
Үнэндээ И.Шейк Б.Куперыг хаяжээ
Оддын амьдрал

Үнэндээ И.Шейк Б.Куперыг хаяжээ

2019-06-10
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In