2022-06-26 17:00
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Ярилцлага Спорт

Т.Хангал: Гадны лигт тоглож, туршлага хуримтлуулах зорилготой

nomun nomun
2022-04-26
0 0
0

d6v5454v5

Волейболын үндэсний дээд лиг хоёр сарын турш үргэлжилж, аваргуудаа тодруулсан. Эрэгтэй төрөлд Д.Тамир дасгалжуулагчтай “Натур мед Ноён” баг аварга болсон билээ. Дээд лигийн тоглолтод хоёр дугаартай солгой тоглогч довтолгоо бүрээрээ оноо авч, үзэгчдийг огшоож байлаа. Тэр бол “Натур мед Ноён” багийн тамирчин Т.Хангал. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Энэ удаагийн лигийн тоглолтууд их сонирхолтой болсон. Таны хувьд энэ удаагийн тэмцээнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Волейболын үндэсний дээд лиг 2011 оноос хойш завсарлаж, 2019 онд эргэн ирсэн. Гэвч өнгөрсөн жил цар тахлын улмаас шалтгаалж цуцлагдсан юм. Харин  энэ жил дахин зохион байгууллаа. COVID-19-ийн  дараах анхны заалны тэмцээн  болсон учир үзэгчдийн дунд их хүлээлт үүссэн байсан нь ажиглагдсан шүү. Өрсөлдөгчдийн тухайд бүгд жигд, хүч тэнцүү багууд байлаа. Бид тоглолтоос тоглолтын хооронд бусад багийн тоглолт дээр анализ хийж, тактик боловсруулж тоглосон.

-Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж спортын тэмцээн уралдаан зохиохгүй их удлаа. Энэ хугацаанд бэлтгэлээ хэрхэн хийж байв?

-Хөл хорионы үеэр манай багийнхан гуравдугаар сард Өвөрхангайд бэлтгэлд гарсан. Мөн хэсэг завсарлаад зургаадугаар сараас аравдугаар сар хүртэл тасралтгүй бэлтгэл хийлээ. Тамирчдын хувьд бэлтгэл сургуулилалт хийхгүй удвал бие амархан сулбайдаг талтай. Хөл хорионы үеэр гэртээ ойр зуурын дасгал хөдөлгөөн хийж байсан. Заал, танхим хаалттай учир гадаа их гүйдэг байлаа.

-Таны хувьд оюутны V наадамд МУИС-ийн шигшээд тоглож аварга болсон. Аваргын төлөө тоглоход юу бодогдож байв?

-Оюутны V наадмын волейболын төрөлд манай МУИС-ийн эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа аваргын төлөө шалгарсан. Финалын тоглолтоо сүүлийн дөрвөн жил аваргын төлөө шалгарсан ШУТИС-ийн багтай хийлээ. Манай багийн хувьд ШУТИС-ийн бүх тоглолтыг үзэж анализ хийсэн. Тоглолтын өмнөх орой нь төлөвлөгөөгөө боловсруулсан юм. Бид яг л бодож, төлөвлөж, ярилцсан тактикийнхаа дагуу хийх ёстой зүйлээ хийж тоглосон. Бүгд өөрсдийнхөө юу хийх ёстойг мэдэж багаараа ажиллаж чадсан учир 3:0 харьцаатай итгэл төгс хожсон гэж бодож байна.

-Тоглолтын үеэр хэрхэн багаа дэмжиж,  тамирчиддаа урам өгдөг вэ?

-Тоглолтын үеэр алдаагүй тоглолт гаргахыг л эрмэлздэг. Мөн нэгнийхээ алдааг нөхөж, засахыг хичээдэг дээ. Миний хувьд багийнхаа гишүүдийг оноо авах бүрт нь урамшуулж, баяр хүргэх дуртай.

-Багийн спорт мэдээж хүнд. Тоглолтын үеэр ойлголцохгүй үе гардаг л байх.  Түүнийг хэрхэн шийддэг вэ?

-Мэдээж тоглолтын үеэр ойлголцохгүй зүйл олон гарна. Үл ойлголцлыг маш бага байлгахын тулд ямар ч үед багаараа сайн ярилцаж, ойлголцохыг хичээдэг.

-Дараалсан олон тоглолтын үеэр багийнхны эрч хүч буурах тохиолдол ямар ч спортод тулгардаг. Энэ үед дасгалжуулагчийн хамгийн их захиж, зөвлөдөг зүйл нь юу вэ?

-Дасгалжуулагч маань ихэвчлэн “Энэ бол та бүгдийн дуртай, хайртай спорт. Дуртай зүйлээ хийж байгаа учир хожсон ч хожигдсон ч хамаагүй жаргаж тоглоорой” гэж их захидаг. Бид ч энэ зарчмыг нь баримталж бие биедээ хүндэтгэлтэй хандаж, алдааг нь засаж хамтдаа урагшлахыг чухалчилдаг юм.

-Танай багийн хувьд лигийн цувралын гурав дахь тоглолтод хожигдож байгаад хожсон. Тухайн үеийн сэтгэл зүй хэр байсан бэ?

-Манайх 23-21 буюу хоёр оноогоор хожигдож байсан. Айл хожиход хоёр оноо, манайх тэнцэхэд хоёр оноо л хангалттай. Тэр үед миний давуулалт таарсан юм. Би өөртөө “Би шийдсэн л юм хийхгүй бол сул давуулалт хийчихвэл айл оноо болгоно” гэж хэлээд хүчтэй дараалсан давуулалт хийж оноо авсан. Ингээд манай баг 25-23 гэсэн харьцаатай ялалт байгуулсан. Тухайн цувралд дөрвөн тоглолт гарсан. Манай баг хоёр дахь ээлжийн тоглолтод маш муу тоглож байсан л даа. Яг тэр тоглолтын өмнө бид багаараа ярилцаад, заавал хоёр дахь ээлжийн тоглолтод хожно шүү гэж зорьсон болохоор ялсан.

-Таны хувьд тэмцээнд оролцохдоо хэдий хугацаанаас эхэлж бэлтгэлээ эрчимжүүлдэг вэ?

-Миний хувьд хоёр сарын өмнөөс бэлтгэлээ эрчимтэй хийж эхэлдэг. Харин энэ хугацаанаас өмнө байнгын хөнгөн бэлтгэлтэй байдаг. Монголд тамирчид оройн цагаар л бэлтгэл хийх боломжтой. Хэдийгээр бид волейболын мэргэжлийн тамирчин гэсэн тодорхойлолттой ч бүгд л сонирхлоороо хичээл, ажлын хажуугаар бэлтгэл сургуулилтаа хийж тэмцээндээ оролцдог.

-“Натур Мед Ноён” клубт тоглоод хэр удаж байна. Аавынхаа хариуцдаг энэ клубт тоглож байгаа нь хэр санагддаг вэ?

-“Натур Мед Ноён” клуб 1998 онд анх “Ноён” нэртэйгээр байгуулагдаж байсан. Харамсалтай нь тодорхой шалтгаанаар 2013 онд клуб үйл ажиллагаагаа түр завсарласан. Харин “Натур Мед” сэргээн засах төв байгуулагдаж, “Ноён” клубийг ивээн тэтгэхээр болсноор дахин үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж, 2020 оноос лигт эргэн ирлээ.  “Ноён” клубыг анх үүсгэн байгуулахад манай аав тоглогч нь болсон. Тамирчны замналынхаа дараа дасгалжуулагчаар клубтээ үлдсэн. Нэг ёсондоо аавын минь бүхий л амьдралаа зориулсан үнэ, цэнтэй клуб юм. Тиймээс миний хувьд багаасаа л энэ клубт харьяалагдаж тоглох мөрөөдөлтэй болсон. Мөрөөдлөө биелүүлж байгаадаа сэтгэл хангалуун байдаг шүү.

-Таныг волейболоос гадна өөр спортоор хичээллэж байсан гэж сонссон. Хэрэв энэ спортын төрлөөс өөр спорт сонгох байсан бол ямар спортыг илүүд үзэх байсан бол?

-Сургуульд сурч байхдаа би волейболоос гадна сагсан бөмбөг, хөлбөмбөгөөр давхар хичээллэж байсан. Хөлбөмбөгийн “Дуулиан-2020” тэмцээнд ч  оролцсон удаатай. Гэхдээ хөлбөмбөг гэхээсээ илүүтэйгээр сагсан бөмбөгтөө илүү дуртай. Тиймээс волейбол биш байсан сагсан бөмбөгөөр л дагнах байсан байх.

-Волейболын спортыг сонгож хичээллэх болсон нь ааваас тань үүдэлтэй юу?

-Ааваас гадна өвөө маань хөнгөн атлетик, тэшүүр, бөхийн багш дасгалжуулагч, гавьяат багш Д.Ренчин гэж Хэнтий аймгийн хүн бий. Манай авга ах, авга эгч, аав гурав багадаа хөнгөн атлетикаар хичээллэж байгаад хожим нь волейболын спорт руу орсон. Аав, ээж хоёр минь оюутан байхдаа волейболын багш дасгалжуулагч мэргэжлээр суралцаж байхдаа танилцсан байдаг. Ээж маань “Эрчим” клубт, аав маань “Ноён” клубтээ тоглодог байсан юм. Тэгэхээр энэ спорт манай гэр бүлтэй салшгүй холбоотой. Миний хувьд бараг төрсөн цагаасаа л бөмбөгтэй нөхөрлөсөн гэж хэлж болно.

-Анх ямар амжилт үзүүлж байв. Анхны тэмцээнээс бүх зүйл эхэлдэг гэдэг дээ?

-Анх гуравдугаар ангидаа Баянгол дүүргийн мини-волейболын аварга шалгаруулах тэмцээнд гурван ахтайгаа оролцож, алтан медаль хүртэж байсан минь анхны тэмцээн болж сэтгэлд тод үлдсэн санагдана. Тухайн тэмцээний үеэр их л сандарч байсан. Ямар дугаартай тоглохоо ч мэдэхгүй явж байгаад аавынхаа дугаарыг авч, хуучин өмсч байсан өвдгөвч, тохойвчийг нь хэрэглэсэн. Тэр тэмцээн гадаа болсон учир их салхитай байж билээ. Энэ үеэс л миний спортын гараа эхэлсэн түүхтэй.

-Таны хувьд хамгийн их хүндэлж, үлгэр жишээ авдаг тамирчин гэвэл хэнийг онцлох вэ?

-Ааваасаа их үлгэр дуурайл авдаг. Мөн авга ах, “Хос бар” багийн тамирчин Р.Хангай болон багийнхаа ахлагч М.Цэрэнбаатар ах гээд олон мундаг хүмүүсийг нэрлэмээр байна. Харин гадаадын тамирчдаас ОХУ-ын солгой Виктор Полетаев гэж тамирчин бий. Бид хоёр нэг өдөр төрсөн. Тиймээс их бэлгэшээдэг юм.

-Сэтгэлд тань тод үлдсэн дурсамжтай тэмцээнээсээ хуваалцаач?

-Саяхан болж өнгөрсөн лигийн тэмцээн л хамгийн дурсамжтай нь юм даа. Аавынхаа хүртэж чадаагүй медалийг хүртэж, амжилтад хүрсэн болохоор их сайхан санагдсан. Ялангуяа аварга болчихоод аав дээрээ очсон мөчид хамгийн их сэтгэл догдолж байлаа.

-“Натур Мед Ноён” клуб анх удаа аваргын цом хүртлээ. Энэ цом хэр их үнэ цэнээр олдов?

-Мэдээж маш үнэ цэнтэй. Үүнээс гадна манай аавын хувьд надаас ч илүү үнэ цэнтэй байсан болов уу. Өмнө нь  клубтээ тоглож, дасгалжуулж байсан ч мөнгө, хүрэл медальтай л үлддэг байсан. Харин энэ олон жилийн дараа баг нь аварга боллоо. Миний хувьд энэ тэмцээнд тоглогчийн хувьд хувь нэмэр оруулж чадсандаа баяртай байгаа. Үндэсний дээд лиг гэдэг Монголд болж байгаа волейболын хамгийн том тэмцээн. Энэ томоохон тэмцээнд түрүүлж, мөн шилдэг тоглогчоор шалгарсан явдал нь надад ташуур боллоо. Хүмүүс надаас цаашдаа илүү ихийг харж, хүлээх байх. Тиймээс хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд улам хичээх болно.

-Гар бөмбөгийн спортыг олон залуус сонирхох болжээ. Та анхлан суралцаж байгаа хүүхэд багачуудад зөвлөгөө өгөөч.  Тэд юуг илүү анхаарах хэрэгтэй бол?

-Гар бөмбөгийн спорт хүнд зөв төлөвшил олгодог. Харин тууштай байдал, бэлтгэл сургуулилт их чухал. Тиймээс бэлтгэл сургуулилтаа сайн хийж, бүү шантраарай л гэж хэлмээр байна. Тэгвэл сайн тамирчин болно.

-Таны цаашдын зорилгыг сонирхвол?

-Бэлтгэл сургуулилтаа сайн хийж, шигшээ багийн түвшинд тоглох зорилготой байна. Мөн боломж гарвал гадаадын лигт тоглож, туршлага хуримтлуулах бодолтой байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 83 (6815)

ShareTweet
nomun

nomun

Холбоотой нийтлэл

Б.Чойжилсүрэн: Шоуны арын албаныхан бол шидтэнгүүд
Урлаг

Б.Чойжилсүрэн: Шоуны арын албаныхан бол шидтэнгүүд

munkhzul
2022-06-21
Б.Сувданзаяа: Мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр жижиг зүйлс хийгээрэй
Урлаг

Б.Сувданзаяа: Мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр жижиг зүйлс хийгээрэй

munkhzul
2022-06-15
“Тэр хэн бэ?” ярилцлагын нэвтрүүлэг | Todko Samson: Би яг одоо ирээдүйгээсээ цаг зээлэн алхаж явна
Видео мэдээ

“Тэр хэн бэ?” ярилцлагын нэвтрүүлэг | Todko Samson: Би яг одоо ирээдүйгээсээ цаг зээлэн алхаж явна

munkhzul
2022-06-06
Ч.Мишээл: Шоуны эхний дугаар цацагдсаны дараа үзэгчдээс маш их урам авсан
Урлаг

Ч.Мишээл: Шоуны эхний дугаар цацагдсаны дараа үзэгчдээс маш их урам авсан

munkhzul
2022-06-06
Пенелопа Круз: Хүүхдээ анх хараад л миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн
Урлаг

Пенелопа Круз: Хүүхдээ анх хараад л миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн

munkhzul
2022-05-27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна
Видео мэдээ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

munkhzul
2022-06-24
0

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн төгсөгч, РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна. Та манай сургуулийн элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй...

Цааш унших
Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

2022-06-24
Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

2022-06-24
Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

2022-06-24

Санал болгож байна

Жүжигчин Рью Жүн Ёол Монголд ирлээ
Өнөөдрийн онцлох

Жүжигчин Рью Жүн Ёол Монголд ирлээ

2019-10-21
Викториягийн “бахархал”
Оддын амьдрал

Викториягийн “бахархал”

2012-02-16
Царайлаг эмэгтэй эрчүүдийг тавхан минутад “үхүүлж” чаддаг гэв
Зөвлөгөө

Царайлаг эмэгтэй эрчүүдийг тавхан минутад “үхүүлж” чаддаг гэв

2014-06-06
Эхийн сүү орлуулагчийн сөрөг нөлөө

Эхийн сүү орлуулагчийн сөрөг нөлөө

2015-04-21
Хаврын загварын чиг хандлага
Загвар

Хаврын загварын чиг хандлага

2017-03-09
Бэлгийн амьдралын талаар хавдартай эмэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө
Эрүүл мэнд

Бэлгийн амьдралын талаар хавдартай эмэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө

2013-11-21
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In