Төв Азийн Туркменистан улсад эмэгтэйчүүдийн эсрэг ээлжит арга хэмжээгээ авлаа. Энэ удаад нийслэл Ашхабад хотод эмэгтэйчүүдийг машины урд суудалд суухыг хориглосон байна.
Тurkmen.news агентлаг “Такси, хувийн унаа ялгаа байхгүй, эмэгтэй хүн ард сууна. Жолооч нь нөхөр, хүүхэд, аав, ах байх хамаа байхгүй, жолоочийн дэргэд сууж болохгүй. Мөн арын суудалд хоёроос олон хүн суухыг хориглосон” гэж мэдээллээ.
Эмэгтэйчүүдийг машинаас холдуулах арга хэмжээ 2017 оны 12 дугаар сараас эхэлсэн. Тэр үед эмэгтэй жолоочдыг зогсоон, дүрэм зөрчөөгүй байхад нь торгож байсан. Эмэгтэй хүнийг жолооны курст бүртгэхээ больж, хэдэн сарын дараа эмэгтэйчүүд машин замаас шахагдан гарсан юм. Албан ёсоор эмэгтэй хүнийг жолоо барихыг хориглосон хууль байхгүй ч ад үзэгдсээр өөрсдөө больж байлаа.
https://news.zindaa.mn/45xe