Дрон үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “DJI Technology” компани ОХУ болон Украинд үйл ажиллагаагаа бүрэн зогсоолоо. Ингэснээр “DJI Technology” дайны бүсэд үйл ажиллагаагаа зогсоосон БНХАУ-ын хамгийн нөлөө бүхий компани болж байна. Нэр бүхий улс орны хууль тогтоомжийг даган үйл ажиллагаагаа түр зогсоох шийдвэр гаргасан гэж “DJI Technology” мэдэгджээ.
Харин Украины тал БНХАУ-ын дрон үйлдвэрлэгч компанийг тус улсын батлан хамгаалах үйл ажиллагааг хорлон сүйтгэхээр энэхүү шийдвэрийг гаргасан гэж буруутгасан аж. Харин “DJI Technology” дээрх мэдээллийг эрс үгүйсгээд байгаа юм.
М.Аминаа