Ийм хэлбэрээр цагдаагийнхан биеэ үнэлэгчдийг цэгцлэнэ гэдэгтээ найдаж байна. Цюрих насанд хүрэгчдэд зориулсан нэгэн өвөрмөц газартай болжээ. Тэр нь олны нүднээс далд тааваараа секс хийхэд зориулагдсан авто парк юм.
Секс паркийг байгуулах санааг цагдаагийнхан гаргажээ. Тэдний хувьд ийм алхам хийснээр гудамжны биеэ үнэлэгчдийг нэг дор цэгцлэнэ гэдэгт итгэж байгаа аж. Энэ нь дээвэргүй гараж гэнэ. Секс хийхийг хүсэж ирэгсэд хаана ч машинаа байрлуулж болно.
Ингэснээр машины эзэн хүссэн бүсгүйтэйгээ санаа амар нөгөө ажлаа хийх юм. Яг зориулалт бүхий парк Бразильд байдаг аж. Тэнд ч гэсэн хосууд машинаа дуртай газраа байрлуулж сексдэнэ. Форталезе хотод байх уг газрыг «Laredo Drive» гэж нэрлэдэг байна.
Нийтдээ 1000 м2 талбай эзэлдэг. Нэг цаг машинаа парклахад ердөө хоёр доллар төлнө.
Р.Слава /Зиндаа/