2022-06-29 04:54
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө

Туулгах эмтэй адил үйлчилгээтэй 7 хүнс

munkhzul munkhzul
2022-05-02
0 0
0

Чи туулгах эм хэрэглэдэг үү? Туулгах эм, ханиадны эм, өвчин намдаах эм гурав аптекуудын хамгийн өндөр борлуулалттай эмийн жагсаалтыг тэргүүлдэг гэж хэлж болно. Ялангуяа сүүлийн үед хөдөлгөөний дутагдал, хооллолтын буруу зуршил, нойргүйдэл, стресс зэргээс болоод хүмүүсийн 30-40 хувь нь өтгөн хаталтын асуудалтай байх болсон.

Мөн илүүдэл жингээ хаяхыг хүссэн бүсгүйчүүд ч бас гэдсээ цэвэрлэх зорилгоор туулгах эмийг тогтмол цүнхэлж явах нь элбэг үзэгдэх болжээ. Гэхдээ ямар ч “эм”-ийн адил туулгах эмийг ойр ойрхон хэрэглэх нь өөрийн гэсэн сөрөг нөлөөтэй.

Туулгах эм яаж үйлчилдэг вэ?
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн нь хэвийн явагддаг хүний хувьд өтгөн нь хаягдал, хэрэгцээгүй шим тэжээлүүд, ус, электролитүүдээс бүрдэн, гэдсэн дотор бүрэлддэг. Хоол боловсруулах системийн үйл ажиллагаа нь энзимүүд, электролитүүд, ус, гормонууд, цусны эргэлт зэрэг маш олон хүчин зүйлийн оролцоотойгоор явагддаг бөгөөд тийм ч учраас өтгөн хаталтын шалтгаан янз бүр байдаг билээ. Өнөөдөр гэдэс цэвэрлэх детокс цай, шүүснээс авахуулаад эм хүртэлх маш олон төрлийн туулгах үйлчилгээтэй бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Тэдгээрээс нэн ялангуяа химийн аргаар бүтээгдсэн эмнүүд нь хүний биед доор бичигдсэн сөрөг нөлөөг үзүүлдэг.

Ихэнх туулгах эм нь өдөөгч үйлчилгээ үзүүлэх буюу гэдэсний ханыг өдөөж, булчинг нь агшааснаар дотрыг цэвэрлэж хөөдөг юм. Мөн өтгөнийг шингэлдэг, тослох үйлчилгээ явуулж гулгамтгай болгодог гээд өөр олон төрөл бий.

Туулгах эмийн тогтмол хэрэглээнээс үүдэх зарим сөрөг нөлөөнүүд бол:

• шингэний алдагдал/ дутагдал
• электролитийн тэнцвэрийн алдагдал
• хүчил шүлтийн тэнцвэрийн алдагдал
• хоол боловсруулагч энзим ялгаруулах чадвар муудах
• толгой эргэх
• бүдүүн гэдэс гэмтэх
• хоол шингээх чадвар алдагдах
• өтгөн харин ч илүү их хатдаг болох
• зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх
• зарим нэг шим тэжээлийн дутагдал
• жингийн илүүдэл эсвэл дутагдалд хүргэх г.м

Тэгвэл бид биеэ байгалийн аргаар яаж хоргүйжүүлж, цэвэрлэж болох вэ?
Бидний бие өөрөө өөрсдийгөө цэвэрлэж, хоргүйжүүлэх гайхамшигт чадвартай юм. Бид өөрсдөө л түүнийг зөв шим тэжээл, хангалттай хэмжээний шингэнээр хангаж өгөх ёстой. Ус бага ууж, амин дэм, эрдэс бодисоор баялаг бус хүнсийг тогтмол хэрэглэвэл хоол боловсруулах зам хуурайшиж, элэг, бөөр гэх мэт детокс хийдэг гол эрхтнүүд удааширч, үр дүнд нь бидний биед хорт бодис их хэмжээгээр цуглардаг.

Туулгах эмнүүд нь асуудлыг шийдэлгүй, түр зуур аргацаах л үйлчилгээг үзүүлдэг учраас өтгөн нь хатдаг, жингээ хасахыг болон барихыг хүсэж байгаа бүсгүйчүүд бүгд хоолныхоо дэглэмд удаан хугацааны өөрчлөлт оруулах нь хамаагүй өндөр үр дүнтэй, эрүүл арга юм. Бие махбодь дотор маань муу зүйл орохоо болиод, сайн хэрэгтэй зүйл ордог болж гэмээнэ л жинхэнээсээ цэвэрлэгдэж, хоргүйжнэ шүү дээ.

Долоо хоногт доод тал нь 3 болон түүнээс дээш удаа 00 орох нь хэвийн үзэгдэл гэж эмч нар үздэг. Биеэ хоргүйжүүлэн, өтгөн хаталтаас салахыг хүсэж байгаа хүн бүр эхлээд өдөрт 25-40 гр эслэгтэй хоол хүнс хэрэглэх нь зүйтэй юм. Гэхдээ “эслэгээр баялаг” гэсэн бичигтэй шоколадтай амттан, шейк, смүүти, шүүс, цай зэрэг нь синтетик эслэгийн агууламжтай тул тийм ч үр дүнтэй биш байж магадгүй. Тиймээс хамгийн чухал нь жинхэнэ, байгаль дээр ургадаг, оршдог хоол хүнсийг идэхийг эрхэмлээрэй.

1. Чиа Үр
Чиа Үрийг эрүүл хооллолтыг эрхэмлэгчид, фитнессээр хичээллэгч бүсгүйчүүд сүүлийн үед өргөнөөр хэрэглэх болсон. Учир нь энэ төрлийн үр нь шингэнтэй урвалд орохоороо цэлцгэнүүр маягийн хэлбэртэй болж, гэдсээр дамжих замдаа тааралдсан илүүдэл бодисуудыг хөөж гаргах үйлчилгээг үзүүлдэг юм. Тиймээс смүүти, овьёосны хоол, шүүс зэрэгтээ чиа үрийг хийж ууж байгаарай. Жич: Facebook дэх “Эрүүл амьдралын хөтөч” дэлгүүрт худалдаалагдаж байсан.

2. Зуун наст
Зуун наст нь хамгийн их судлагдсан бөгөөд түгээмэл хэрэглэгддэг туулгах үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Зуун наст нь өөртөө олон төрлийн энзим, витамин, эрдэс бодис, электролитүүдийг багтаасан бөгөөд үүгээрээ ходоод гэдэсний үйл ажиллагааг давхар дэмжиж, эрүүлжүүлж, эдгээдэг шинж чанартай.
Жишээ нь, зуун настад агуулагдах anthraquinone хэмээх бодис нь бүдүүн гэдэсний усны хэмжээг нэмэгдүүлж, салсны ялгаралтыг өсгөж, өтгөнийг гулгамтгай болгохоос гадна булчинг агшаан доторх илүүдлийг хөөдөг.
Мөн зуун наст нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд ходоодны хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалж, мөөгөнцөрийг бууруулж, ашигтай нянгийн өсөлтийг дэмждэг нэмэлт сайн талуудтай. Хэрэглэхгүй байхын аргагүй байгаа биз дээ?
Чи зуун настын хандтай гел, шүүсийг ууж эсвэл таримал зуун настыг өөрөө хандалж юм уу шууд хальслан хэрчиж хэрэглэж ч болно.

3. Гүнжидийн үр
Гүнжидийн үр нь эслэгээр баялаг учраас өтгөн хаталтын эсрэг өндөр нөлөөтэй. Бараг л амтгүй шахуу тул өөрийн идэж, ууж буй бүх хоол хүнсэндээ хольж идэх боломжтой гэдгээрээ давуу. Гэхдээ маш их хэмжээний эслэг авах үедээ давхар их хэмжээний шингэн уух хэрэгтэй гэдгээ санаарай. Тэгэлгүйгээр дангаар нь эслэг өндөртэй бүтээгдэхүүн хэрэглээд байвал их хэмжээний хий алдахаас биш хүндрэхгүй байх магадлал өндөр.

4. Навчит ногоон ургамал
Навчит ногоон ургамлууд нь эслэгээс гадна давхар магниар баялаг гэдгээрээ давуу талтай. Насанд хүрэгсэд магнийн дутагдалд өртөх нь элбэг бөгөөд үүнээсээ болоод өтгөн хатах ч тохиолдол байдаг. Магни бол өтгөнийг аюулгүй аргаар зөөллөж, гэдсэнд шингэнийг зөөвөрлөдөг электролит эрдэс бодис юм. Магнийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл http://goolingoo.mn/index.php?c=8897 энэ холбоосоор ороорой.

5. Пробиотик хүнс
Пробиотик бол бидний бие дэх ашигтай бактериуд юм. Эдгээр бактери нь ходоод гэдсэнд эрүүл орчныг бүрдүүлж, үйл ажиллагааг нь тогтмол хэвийн болгодог ач тустай. Пробиотик хүнсэнд тараг, бифидо тараг, кимчи, мисо зэрэг бүтээгдэхүүн багтана.

6. Эслэг өндөртэй жимснүүд
Өдөр болгон тодорхой хэмжээгээр жимс идэж хэвшсэн хүний өтгөн цугларч, хатах нь маш ховор үзэгдэл. Бүх л жимс нь ус, эслэгээр баялаг бөгөөд давхар антиоксидантыг агуулдаг учраас ходоод гэдэсний системээр чөлөөтэй “аялаж”, биеийг хоргүйжүүлдэг. Алим, чавга, лийр, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, нэрс зэрэг жимснүүд онцгой сайн нөлөөтэй. Мөн алимны цууг тогтмол хэрэглэсэн ч болно.

7. Кокосны ус
Кокосны ус нь маш олон ач тустай. Наад зах нь усыг дангаар нь ууж сураагүй хүмүүс кокосны усаас эхэлж болно. Мөн биеийн электролитийн тэнцвэрийг хадгалж, шээсний замыг цэвэрлэдэг бөгөөд хамгийн гол нь өтгөнийг шингэлдэг үйлчилгээтэй юм. Зарим хүн хэт ихийг уусны дараа гүйлгэх хандлагатай байдаг тул багаар уугаарай.
Жич: “Наргил” нэртэй кокосны ус шинээр худалдаанд гарсан байна лээ.
Дээрх 7 төрлийн хүнсийг өглөө, өдөр, оройдоо тогтмол хэрэглэвэл “тэр тал дээр” ямар ч асуудалгүй болно. Мөн яваандаа бие хөнгөрч, жин хасагдаж, арьс гэрэлтэж, дотроосоо эрүүлжих боломжтой юм. Ямар нэг үнэтэй, химийн гаралтай, боловсруулсан бүтээгдэхүүн авч мөнгөө үрэхийн оронд зүгээр л дээрх 7 хүнсийг 3 сарын турш байнга хэрэглээд үз.

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ
Гоо сайхан

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

nomun
2022-06-28
Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?
Гоо сайхан

Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

nomun
2022-06-28
Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
Зөвлөгөө

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

munkhzul
2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?
Зөвлөгөө

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

munkhzul
2022-06-24
Гоо сайхан

Зуны улиралд арьсаа арчлах нь

nomun
2022-06-24

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна
Видео мэдээ

PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

munkhzul
2022-06-28
0

Цааш унших
Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

2022-06-28
Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

2022-06-28
Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

2022-06-28

Санал болгож байна

Тайзнаа бүдэрсэн сахиусан тэнгэр

Тайзнаа бүдэрсэн сахиусан тэнгэр

2017-11-22
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хэрхэн авах вэ?
Мэдээ

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хэрхэн авах вэ?

2018-08-31
Амьдралд нөлөөлөх энгийн зарчим
Зөвлөгөө

Амьдралд нөлөөлөх энгийн зарчим

2014-07-02
Нөхөртөө урам хайрлаж бай…

Нөхөртөө урам хайрлаж бай…

2013-03-25
ХАЙРЫГ ХЭРХЭН ДУУДАХ ТУХАЙ
Зөвлөгөө

ХАЙРЫГ ХЭРХЭН ДУУДАХ ТУХАЙ

2015-08-29
Уурласан үедээ бодолтой бай
Зөвлөгөө

Уурласан үедээ бодолтой бай

2012-11-07
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In