Гуалиг гуятай болгох дасгал

Эдгээр дасгалуудыг өдөрт нэг нэг удаа хийж, эрүүл хооллоод байвал 15 хоногийн дотор л өөрчлөлт мэдэгдэнэ. Хөл болон бүсэлхийний дасгал үр дүнгээ хамгийн хурдан өгдөг учраас эрч хүчтэй эхлүүлээрэй.

1. Гуяны дотор, гадна, хоёр хажуу зэрэг бүх талд нөлөөлж, сул махыг чангалж өгдөг дасгал юм. Хоёр хөлөө нийлүүлж, гараа унжуулж зогс. Зүүн хөлөөрөө хажуу тал руугаа том алхаж, баруун хөлөө тэгшлээд, таазаараа аль болох хойшоо сууж зүүн өвдгөө нугална. Эрүүгээ өргөж, нуруугаа тэгшлэнгээ хурууныхаа үзүүрээр зүүн хөлнийхөө хоёр талд гараа ээлжилж тавина.

Зүүн хөлөө тэгшилж босоод, биеийн жингээ баруун хөл рүүгээ төвлөрүүлээд, хоёр гараа тааз руу өргөж, зүүн хөлөө баруун хөлнийхөө урдуур тавина. Яг энэ дасгалыг нэг хөлөндөө 15 удаа хийгээрэй. Гуяны дотор талаа чангарч байгааг мэдэрч хийвэл сайн. Мөн босч зогсохдоо тэнцвэрээ олохын тулд гэдэсний булчингаа чангалахыг хичээ.

2. Гуяны чинь ар хэсгээр сул унждаг махыг түргэн хугацаанд чангалах үр дүнтэй дасгал. Эхлээд хоёр хөлөө нийлүүлж зогс. Баруун хөлөөрөө том алхаад, баруун хөлийнхөө өлмийний хажуу тал руу хоёр гараа сунгаад хоёр хөлөө нугалж сууна. Цээжээ таазнаасаа бага зэрэг урагшлуулж бөхийгөөрэй. Өвдгөө хөлийнхөө өлмийнөөс хэтрүүлэх хэрэггүй.

Зүүн хөл чинь шал руу чиглэсэн байх нь зөв. Биеийн жингээ баруун хөл рүү гээ төвлөрүүлээд, зүүн хөлөө хойш өргөнө. Цээжин бие чинь бага зэрэг бөхийсөн хэвээрээ байна. 1-ийн тоонд тэнцвэрээ бариад, буцаж сууна. 15 удаа давтаад нөгөө хөлөөрөө хий.

3. Энэ дасгал нь бусдаасаа илүү калори шатаадгаараа онцлог. Баруун хөлөө урдаа, зүүн хөлөө хойноо тавьж зогсоод, зүүн гараа баруун хөл рүүгээ, баруун гараа хойшоо сунгана. Хоёр хөлөөрөө шал руу түлхэлт өгч, дээш үсрэнэ. Ингэхдээ хөлөө зөрүүлээрэй. Буцаж буухдаа зүүн хөлөө урдаа, баруун хөлөө хойноо тавина. Бие халаалт хийсний дараа энэ дасгалыг хийхийг зөвлөе. 15 удаа давтаарай.

4. Хөлөө нийлүүлж хоёр гараа өргөж зогсоод, баруун хөлөөрөө том алхам авна. 45 градус орчим ташуу алхам аваад, баруун хөлөө нугалж, цээжээ баруун гуятайгаа нийлүүлнэ. Нуруу чинь тэгшхэн байх ёстой шүү. Гарынхаа үзүүрээр шаланд хүрээд анхны байрлалдаа эргэн орно.

Энэ дасгалыг хийвэл биеийн бүх булчин ажиллахаас гадна, гуалиг гуятай болоход нэг алхмаар ойртоно. Хэрэв гарынхаа үзүүрээр хүрч чадахгүй байвал эхний ээлжинд, зүгээр л шилбэндээ хүрэхэд болно.

5. Баллетаас үүдэлтэй энэ дасгал нь гуяны дотор болон гадна талыг турааж нарийсгана. Гараа ташаандаа авч, өсгийгөө нийлүүлж өлмийгөө гадагш нь чиглүүлж зогсоно. Зүүн хөлөөрөө хажуу тийш том алхаж, хөлөө нугалж их биеэрээ доош сууна. Энэ дасгалыг 15 удаа давтана. Өвдгөө өлмийнийхөө чиг лүү задалж суугаарай.

 

Goolingoo.mn

раскруткаtopod.inпоисковая оптимизация страницывзломать пароль в одноклассниках бесплатноклавиатура чехол для ipadкак взять быстрый займ через интернетbra online casino flashbackcheap escortbeste-onlinecasinos.comстоимость софариджимани банк онлайн заявка на кредитную картукилиманджаро тропа мачамекредитная карта платинум альфа банкденьги в долг гомельтур в танзанию из тюмениденьги в кредит черниговповышение лояльности клиентов примерытвой дом каталог товаров садовая мебельваш дом каталог товаровwhat is a wedding ceremonyводяной полотенцесушительотопление вэлитная сантехника в тюменираскрутка в топ 10каркасный дом технология видео


Гуалиг гуятай болгох дасгал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.