2022-06-28 07:18
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө

Шилдэг 10: “Яагаад одоо болтол ганц бие байгаад байгаа юм бэ?” гэх үед хэлэх хариултууд

munkhzul munkhzul
2022-05-06
0 0
0

5dsk930fl8qnpop2o8kpa4sjd3

Баяр наадам, уулзаагүй удсан хуучны танилтайгаа уулзах, хамт олны цуглаан гээд “Чи яагаад одоо болтол ганц бие байгаа юм бэ?” гэсэн асуулттай тулгарах үе зөндөө. Ингэж асууж байгаа хүмүүсийн зарим нь дотроо ганц бие байх нь асуудал гэж боддог. Үүнийгээ чамд ч бас халдааж амьдралдаа гутрахад хүргэчих гээд байдаг муу талтай.

Гэхдээ ганц бие байна гэдэг асуудал ч биш, сул тал ч биш, бусдаас эмээгээд байх ч зүйл биш гэдгийг чи бид хоёр хоёулаа мэдэж байгаа. Чиний л амьдрал, чиний л шийдвэр, сонголт. Тийм болохоор доорх хариултуудаас санаа аваад, чамаас ингэж асуугаад байгаа хүмүүст нүүр бардам хариулт өгөөрэй.

Би одоогоор өөрийнхөө хувийн карьерийг өсгөх том зорилттой ажиллаж байгаа. Энэ чинь залуу байгаа дээрээ хийх хэрэгтэй чухал зүйл мөн биз дээ? Харин чиний ажил хэр байна даа? – Дээрх 3 өгүүлбэр л бүхний хариулт болчихож байгаа биз дээ? Эхний өгүүлбэр чамайг ганц бие байгаадаа санаа зовохооргүй зорилготой амьдарч байгааг, хоёр дахь нь өөрийнхөө үзэл бодолд үнэнч байгааг илэрхийлчихнэ. Харин гурав дахь өгүүлбэрийн хүчээр нөгөө хүнээ асуудлын цөм болгоод, сэдвийг өөрчилчихнө.

Одоо надад хэн нэгнийг хайрлахаас илүүтэйгээр өөрөө өөрийгөө хайрлаж, улам илүү хайрлах хэрэгтэй байна. Өөрийгөө хайрлаж сурж байж бусдыг хайрлаж, бусдын хайрыг даана биз дээ. Тийм үү? – Тийм дээ, чи маш зөв бодож байна.

Би бол гайхалтай бүсгүй гэдгийг мэдэж байгаа биз дээ? Одоогоор миний хэрд таарах нэгнийг олоогүй л байна. – Ингэж хэлэхдээ ярианы өнгөө анхаараарай. Өөрт итгэлтэй байж, жинхнээсээ ингэж бодож байгаа гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй. Үгүй бол “Ингэж өндөр шалгуур тавиад, хүн тоохгүй байхаар чинь яаж нөхөртэй болох вэ дээ” гэх маягийн чамайг 100% буруутгасан үгтэй нүүр тулна шүү.

Ганц бие байгаа дээрээ амжуулах юм зөндөө байна аа. Ядаж л хэд хэдэн улсаар аялаад үзчихмээр байна. Нээрээ, би энэ зун Парис явах гэж байгаа шдээ. Чи харин юу хийх вэ? – “Нээрээ ч тийм дээ” – тэр ингэж л бодно. Харин сүүлийн асуултын хариуг чамаас салаад, гэр рүүгээ харих замдаа магадгүй бүтэн сарын турш бодох байх шүү.

“Ханхүү Вильям аль хэдийнээ гэрлэчихсэн болохоор. Би чинь ханхүүтэй л гэрлэх хүн шүү дээ” гэж хэлээд хөгжилтэй инээмсэглээрэй– Энэ бол зүгээр л тэр яриаг тоглоом шоглоом болгон өнгөрүүлж байгаа хэрэг. Хамгийн гол нь нүүрэндээ маш тод инээмсэглэл тодруулах хэрэгтэй шүү.

“Эр эр тоохгүй, эрлэг эрлэг тоохгүй байхад би хоолоор (хамт хоол идэж байхдаа) л хань хийхээс өөр яахав” гэж хэлээд тас тас хөхөр – Ганц бие байгаагаа алдаа, дутагдалтай тал юм шиг харж өөрийгөө өмөөрөхөөс залхсан бол зүгээр л ингээд хэлчих. Нөгөө хүн чинь жингээ хасаж, биеэ аятайхан авч яв гэх маягтай юм өмнө нь чамд хэлсэн бол бүр ч төсөөлөөгүй хариулт болж мэдэх юм шүү дээ.

Харин ерөөсөө санаанд таарах хүн олдохгүй байна аа. Таны бодлоор надад ямархуу залуу тохирох бол? – Түүний асуудал гэж хараад байгаа зүйлийг өөрөөр нь шийдүүлэх гээд үз. Болохгүй бүтэхгүй байна гэж ам нэмэхээс биш ингье, тэгье гээд арга нэмчихэж чаддаггүй хүмүүс байдаг даа.

Өө би найз залуутай болох гэж байгаа шүү дээ. Удахгүй танилцуулна аа. – Үгүй байж болно л доо. Тухайн үеийн галыг унтраах хамгийн шилдэг арга нь энэ ч байж болох юм. Чи найз залуутай болсон гэж хэлээгүй учраас дараа нь асуувал уулзахаа больчихсон гэчихэд асуудалгүй. Байнга уулзаад байдаггүй хүндээ л энэ хариултыг сонгож хэлээрэй. Худал хэлэхийг зөвлөж байгааг минь уучлаарай, найз минь 🙂

Тийм ээ, би ганц бие байна. Тэгээд юу гэж? – “Тэгээд юу гэж?” гэж жинхнээсээ асуу. Тэгээд хариулт авахыг хүссэн мэтээр нүд рүү бага зэрэг гайхсан байдалтайгаар инээмсэглэн хар. Тэгээд нөгөө хүн чинь хариулахгүй байвал өөр сэдэв рүү ор. Харин тэр дотроо утгагүй асуулт асуусан мэт мэдрэмжтэй үлдэж, ахиж хүмүүсээс хамаагүй ийм зүйл асуухаа больж ч мэднэ.

Эцэст нь хэлэхэд дээрх хариултууд нөгөө хүнээ дийлэхийн төлөө чиглээгүй юм шүү. Хамгийн гол зүйл бол чи өөрөө ганц бие байгаагаа хүндээр тусгаж авахгүй байх. Хүн бүр өөрийн гэсэн хувь тавилантай бөгөөд бүгд ижил байх албагүй гэдгийг л чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрчихвөл хэн ч чамайг энэ сэдвийг ашиглан сэтгэлээр унагаж чадахгүй. Хэрвээ чамд ганц бие амьдралынхаа гайхам сайхан талыг бүрэн мэдэрч амжихгүй яваа мэт санагдаад байвал ҮҮНИЙГ уншаарай. Амжилт хүсье, эрх чөлөөт шувуухай минь!

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
Зөвлөгөө

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

munkhzul
2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?
Зөвлөгөө

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

munkhzul
2022-06-24
Гоо сайхан

Зуны улиралд арьсаа арчлах нь

nomun
2022-06-24
ЗӨВЛӨМЖ: Зуны улиралд идвэл зохих хоол хүнс
Зөвлөгөө

ЗӨВЛӨМЖ: Зуны улиралд идвэл зохих хоол хүнс

munkhzul
2022-06-21
Нүүрээ будаж сурч байгаа охидод өгөх зөвлөгөө
Гоо сайхан

Нүүрээ будаж сурч байгаа охидод өгөх зөвлөгөө

munkhzul
2022-06-16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна
Видео мэдээ

@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

munkhzul
2022-06-27
0

Цааш унших
Брэд Питт Франц дахь эдлэн газраасаа нэг жилийн турш АЛТ хайжээ

Брэд Питт Франц дахь эдлэн газраасаа нэг жилийн турш АЛТ хайжээ

2022-06-27
Технологи | Лазер сийлбэр ба таслагч

Технологи | Лазер сийлбэр ба таслагч

2022-06-27
СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль дараах хөтөлбөрүүдэд элсэлт авч байна

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль дараах хөтөлбөрүүдэд элсэлт авч байна

2022-06-27
Найз залуугаасаа салсан Кендалл Женнер нүцгэн зургаа ДЭЛГЭВ

Найз залуугаасаа салсан Кендалл Женнер нүцгэн зургаа ДЭЛГЭВ

2022-06-27

Санал болгож байна

60 настай өвөрлөгч эртэй суусан Б.Хулан хүүгийнхээ зургийг анх удаа олны өмнө гаргалаа
Охид бүсгүйчүүд

60 настай өвөрлөгч эртэй суусан Б.Хулан хүүгийнхээ зургийг анх удаа олны өмнө гаргалаа

2013-03-11
Жинсэн хүрмийг юутай хослуулж өмсөх вэ?
Зөвлөгөө

Жинсэн хүрмийг юутай хослуулж өмсөх вэ?

2016-09-20
Харвинг арилгах энгийн арга
Зөвлөгөө

Харвинг арилгах энгийн арга

2016-07-05
Эрдэмтэд эмэгтэйчүүдийн таргалалтын шалтгааныг оллоо
Сонин хачин

Эрдэмтэд эмэгтэйчүүдийн таргалалтын шалтгааныг оллоо

2020-03-09
Өглөө заавал ус уухын таван тус
Зөвлөгөө

Өглөө заавал ус уухын таван тус

2018-05-18
Болзооны зурхай
Зурхай

Болзооны зурхай

2017-07-20
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In