Жүжигчин Жонни Депп Эмбер Херд нарын шүүх хурал үргэлжилж, Жонни Деппийн талаас олон талын мэдээллийг ил болгосоор байна. Шүүх хурлын үеэр сэтгэл судлаач Шаннон Курри жүжигчин Амбер Хердийн зан төлөвийг судлан үзэж, хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хэмээн оношилжээ.
Сэтгэл судлаач “Амбер Херд хэт драматик зан төлөвт хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй бөгөөд гүнж эсвэл хохирогчийн дүрээр өөрт ханддаг. Хүмүүст эмэгтэйлэг, өхөөрдөм харагдахын тулд хичээдэг ч бодит амьдрал дээр өөртөө болон бусдад хахир хатуу хандаж, олон янзын ааш авир үзүүлдэг. Хаягдахыг үзэн яддаг. Анхаарлын төвд байхын тулд шаналдаг” гэжээ.
Хоёр туйлт сэтгэцийн эмгэг нь тогтворгүй зан аашаар илрэх бөгөөд хүндэрвэл бусдын өөр бодлыг хүлээн авч чадахгүй түрэмгий зан гаргах, харгис хэрцгий үйлдэл хийх, анхаарал татахын тулд бусдыг гүтгэх, “дэлбэрч” болзошгүй уурлаж уцаарлахад хүргэдгийг ч онцолжээ.
Шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд Амбер Херд жүжигчин Жонни Депп рүү орилж “Чи эрэгтэй хүн байж гэр бүлийн хүчирхийлэлд өртлөө гэвэл хэн итгэх юм бэ? Дэлхий нийтэд хэл л дээ. Хэн ч чамд итгэхгүй ээ” зэргээр хашхирч буй дуу бичлэгийг Жонни Деппийн өмгөөлөгч ил болгоод буй.
Эх сурвалж: The Guardian